Neuralink
Neuralink — Элон Маскийн байгуулсан, Америкийн нейротехнологийн компани. Тус компани ирээдүйд компьютерын интерфэйс (жижиг чип) боловсруулан зохин бүтээж хүний тархинд суулгахаар төлөвлөж байгаа юм. Компани 2013 онд байгуулагдсан бөгөөд төв нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Францискод байрладаг. 2019 оны 3-р сард энэ компанийн тухай мэдээлэл хэвлэгдэж эхэлсэн юм. Neuralink компанийн худалдааны маркийг 2017 оны 1-р сард өмнөх эзэмшигчээс авчээ.
2023 оны 9-р сард "Neuralink" нь чипийг ашиглаж анх удаа эмнэл зүйн туршилт хийх өвчтөнийг сонгох үйл явцыг эхлүүлж байгаагаа зарлав. Сайн дурынхныг элсүүлэх зөвшөөрлийг хөндлөнгийн хяналтын зөвлөлөөс авсан. Нуруу нугасны гэмтэл, хажуугийн амиотрофын склерозын улмаас гар, хөл саажилттай хүмүүсээс өвчтөнүүдийг сонгоно гэсэн. Туршилтын үйл явц 6 жил орчим болох юм байна.
Танилцуулга
[засварлах | кодоор засварлах]2019 оны 7-р сарын 16-ны өдөр Элон Маск болон Neuralink компанийн баг ирээдүйн технологи болох тархи-машины мэдрэлийн интерфейс дээр хийсэн хоёр жилийн ажлын үр дүнгээ танилцуулж, тархинд суулгах N1 чипийг үзүүлэв. Элон Маск төлөвлөсөн хэмжээнээсээ арай илүү зүйлийг, ялангуяа амьтдад дээр хийсэн туршилтын үр дүнгийн талаар ярьсан.
Эхний зорилго бол "оюун бодлоороо" компьютер, гар утсанд текст оруулах, улмаар тэдгээрийг удирдах боломжид хүрэх явдал ажээ.