Newsweek сэтгүүл

Newsweek сэтгүүлийн 1933 оны анхны дугаарын нүүр.

Newsweek сэтгүүл («Ньюсуик» гэж уншина; англи хэлээр  «долоо хоногийн мэдээ» гэсэн үг) - 1933 оны 2-р сарын 17-нд байгуулагдан эхний дугаараа хэвлэсэн америкийн долоо хоног тутмын мэдээллийн сэтгүүл. 1961-2010 онд энэ сэтгүүлийг "The Washington Post Company" (өнөөгийн Graham Holdings) компани хэвлэн гаргадаг байсан. АНУ болон дэлхий даяар тархсан алдартай сэтгүүл юм. АНУ дотор хэвлэгддэг тооны хэмжээ бөгөөд зар сурталчилгаанаас олдог ашгаараа зөвхөн "Time" -ын араас ордог байна.

Newsweek зарим нэг санхүүгийн хүндрэлтэй тулж 2012-2014 онуудад цаасан хэлбэрээр гарахаа зогсоож зөвхөн онлайн-форматаар гардаг болсон. Харин 2014 оноос цаасан хэлбэрээр эргэн хэвлэх болжээ.

Өнөөгийн байдлаар 1 дугаарыг 3160 мянган хувь хэвлэж байгаа ажээ.

Сэтгүүлийн төв байр Нью-Йорк хотод байралдаг. Гадаад хувилбарууд араб, испани, солонгос, польш, («Newsweek Polska»), орос (2004-2010 онд «Русский Newsweek»), түрк, япон зэрэг 7 хэл дээр гардаг байна.


Албан ёсны цахим хаяг: https://www.newsweek.com/