Next Electronics

НЭКСТ Групп
Хууль эрх зүйн хэлбэрХХК
ЧиглэлЖижиглэн болон бөөний худалдаа
Үүсгэн байгуулагдсан2009 оны 11 сарын 5
Төв байрЧингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар, Улаанбаатар
Үйл ажиллагааны бүс Монгол
Удирдах хүмүүсЛхамсүрэнгийн Чулуунболд
(Ерөнхийлөгч)
Чимэддоржийн Эрдэнэзаяа
(Гүйцэтгэх захирал)
БүтээгдэхүүнЭлектрон бараа
Тавилга
Гэр ахуйн бараа
IT бүтээгдэхүүн
Ажилчид300 - 500
Салбар компаниNEXT Electronics
NEXT Mebel
NEXT Distribution
NEXT Service
NEXT Logistics
NEXT Integrations
NEXT Commerce
NEXT Properties
Цахим хуудасwww.next.mn

НЭКСТ Электроникс ХХК (Next Electronics LLC) нь Монгол улс дахь цахилгаан барааны зах зээлийн тэргүүлэгч компанийн нэг юм. Орон даяар байрлах нийт 15 салбар дэлгүүр, next.mn онлайн дэлгүүр мөн байгууллагын борлуулалтын сувгуудаар үйлчлүүлэгчдээ бараа бүтээгдэхүүнүүдээ санал болгодог байна.[1]

Анх 2003 оноос гэр ахуйн тавилгын худалдаа чиглэлээр нээгдсэн Mebeltown дэлгүүр нь бизнесийн цар хүрээгээ нэмэгдүүлэх, зах зээл дээр шинэлэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх зорилгоор 2009 онд цахилгаан барааны зах зээлд орж NEXT нэрийн доор үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Нэкст Электроникс компаниас эхлэлтэй НЭКСТ Групп нь тасралтгүй хөгжих зорилт тавин, үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж ажилласнаар өдгөө 10 салбар компанитай, Улаанбаатар хот болон Монгол Улсын 11 аймагт 15 салбар дэлгүүртэй, 300 орчим ажилчидтай болон өргөжөөд байна.

Үндсэн үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Бизнесийн үндсэн салбар

НЭКСТ Электроникс ХХК (Next Electronics LLC)

Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн импорт, борлуулалт

Гэр ахуйн цахилгаан бараа, компьютерын хамгийн өргөн сонголттой Нэкст Электроникс компани нь 2009 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Монгол орон даяар 16 салбар дэлгүүрээр хэрэглэгч, харилцагч нартаа хүрч үйлчилж байна. Нэкст Электроникс ХХК нь Гэр ахуйн цахилгаан барааны зах зээлийн 20% орчмыг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн нэр хүндтэй 30 гаруй брэндүүдийн албан ёсны эрхтэй, 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголтыг хэрэглэгчдэд санал болгодог, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм.

НЭКСТ Мебель ХХК (Next Mebel LLC)

Тавилгын импорт, борлуулалт

Нэкст Мебель компани нь гэр ахуйн болон оффисын тавилгын бүтээгдэхүүнийг Монгол айл өрх, албан байгууллагын хэрэгцээнд нийлүүлдэг бөгөөд тавилгын хүргэлт, угсралт, суурилуулалтын үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай үзүүлдэг. Өдгөө Орос, Польш, Малайз, Хятад улсын 30 гаруй нэр хүндтэй брэндүүдийг албан ёсоор төлөөлж 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгон ажиллаж байна.

НЭКСТ Дистрибьюшн ХХК (Next Distribution LLC)

Цахилгаан барааны импорт, дистрибьюшн борлуулалт

Нэкст Дистрибьюшн компани нь Гэр ахуйн цахилгаан барааны импортын үйл ажиллагаа явуулж зах зээл дэх дилерүүдэд нийлүүлэх дистрибьюшн борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн гэр ахуйн цахилгаан барааны Rotenzo болон Asaya брэндүүдийг хөгжүүлэн хэрэглээнд төгс нийцсэн, чанартай бөгөөд монгол айл өрхүүдэд нийцэх үнэтэй бараа, бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна.

НЭКСТ Сервис ХХК (Next Service LLC)

Цахилгаан барааны засвар болон дагалдах үйлчилгээ

Анх 2010 онд Нэкст Электроникс ХХК-ны нэрэн дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Нэкст Сервис Центр буюу Засвар үйлчилгээний төв нь зөвхөн өөрсдийн борлуулсан бараа бүтээгдэхүүнд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлж байсан бол 2017 оноос эхлэн бие даасан Нэкст Сервис ХХК болон өргөжиж албан ёсны засварын эрхтэй цөөнгүй брэндийн бүтээгдэхүүний техникийн үзлэг, оношилгоо, баталгаат болон баталгаат бус хугацааны засварын үйлчилгээ үзүүлж байна.

НЭКСТ Логистикс ХХК (Next Logistics LLC)

Агуулах, логистикийн үйлчилгээ

Нэкст Логистик ХХК нь агуулах, тээврийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2020 онд байгуулагдсан бөгөөд 3000 м2 талбай бүхий аюулгүй байдлыг хангасан агуулах, жижиг болон том оврын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх чадалтай, холын замд болон хот дотор явах зориулалттай бүхий 20 орчим ачаа тээврийн хэрэгслүүд, мэргэжлийн баг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж байна.

НЭКСТ Интегрешн ХХК (Next Integrations LLC)

Байгууллагын технологийн шийдэл

Нэкст Интегрейшн ХХК нь байгууллагын хэрэгцээнд зориулсан технологийн цогц шийдэл, бараа бүтээгдэхүүнийг санал болгож, борлуулалтын дараах үйлчилгээг чанартай бөгөөд шуурхай үзүүлдэг. Өдгөө Монгол улсын 50 гаруй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлчилгээ үзүүлсэн туршлагатай бөгөөд албан байгууллагын хэрэгцээнд шаардлагатай шинэлэг технологийг түүчээлэн хүргэхийг зорин ажиллаж байна.

НЭКСТ Коммерс ХХК (Next Commerce LLC)

Онлайн худалдаа

Нэкст Коммерс компани нь www.next.mn Цахилгаан барааны онлайн дэлгүүр болон www.gerplace.mn Гэр ахуйн маркетплэйсээр дамжуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчидэд бараа бүтэгдэхүүний өргөн сонголт, цахим төлбөр тооцооны хамгийн орчин үеийн шийдлүүд, худалдан авалтын шинэлэг арга хэмжээ, урьдчилсан захиалга, шинэ шинэ урамшууллыг санал болгодог.

НЭКСТ Групп (Next Group)

Холбоотой компаниудын менежмент, дэмжих үйл ажиллагаа

“Нэкст”-ийн гэр бүл өргөжин тэлэхийн хирээр салбар компаниудыг стратегийн түвшинд удирдах, тэдгээрт төлөвлөлт, хүний нөөц, санхүү, маркетинг, процессын автоматжуулалтаар дэмжлэг үзүүлэх толгой компанийн шаардлага үүссэн бөгөөд энэ хэрэгцээг хангаж Нэкст Групп ХХК 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Бидний тухай - НЭКСТ Электроникс - www.nextgroup.mn (Memento 29. Долоодугаар сар 2018 цахим архивт)