OneRepublic

OneRepublic
2008 онд.
Ерөнхий мэдээлэл
Хөгжмийн урсгал
  • Поп рок
  • Поп
  • Алтернатив Рок[1]
Идэвхтэй1996–2002 (эхэн үе)
2003–одоо
СтудиMosley, Interscope
Цахим хуудасonerepublic.com
Гишүүдийн нэрс
Райан Теддер
Зак Филкинс
Эдди Фишер
Брент Катцл
Дрю Браун

OneRepublicАмерикийн Колорадо Спрингс хотоос гаралтай рок хамтлаг юм.[2] Америкт "Apologize" нэртэй сингл цомог нь түгэн олонд хүрсэн байдаг ба Англи зэрэг олон орны шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байв.

2007 онд хамтлаг анхны студийн цомог болох Dreaming Out Loud-аа гаргажээ. OneRepublic өөрсдийн Apologize дуугаа найруулагч Timbaland-тай хамтран шинэчлэн гаргаснаараа 16 улсын чартад 1-р байранд орж, Граммийн Шагналыг хүртжээ. Мөн тэдний ᠌"Stop and Share", "All the Right Moves", "Secrets", "Marching On" болон "Good Life" дуунууд нь том амжилт авчирч байсан.

OneRepublic-ын 3 дахь студийн цомог болох Native (2013)-ийн "Counting Stars", "If I Lose My Self", "I Lived" дуунууд нь Billboard-ийн жагсаалтад багтаж байсан ба 2016 оны 11-р сарын байдлаар "Counting Stars"-ийн Youtube дээрх клипийг дэлхий даяар 1,5 тэрбум хүн үзжээ.

2016 онд хамтлаг Oh My My цомгоо гаргажээ.

Бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Одоогийн гишүүд
  • Райан Теддер (2002-) — вокал, акустик гитар, даралтат хөгжим, басс гитар, шагшуурга хөгжим
  • Зак Филкинс (2002-) — гитар, хийл, шагшуурга, арын хоолой
  • Эдди Фишер (2004-) — бөмбөрчин, цохиур хөгжим
  • Брент Катцл (2007-) — хийл, шагшуурга, босоо ятга, укулеле, төгөлдөр хуур
  • Дрю Браун (2002-) — гитар, даралтат хөгжим, цохиур, басс гитар, арын вокал
Өмнөх гишүүд

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Цомог[засварлах | кодоор засварлах]

Сингл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Heifetz, Elliah (2015). "OneRepublic – Native". MusicOMH. Retrieved May 22, 2015.
  2. "OneRepublic : Biography". OneRepublic. Archived from the original on 2012-07-23. Retrieved 2013-10-31.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:OneRepublic