One Direction

One Direction Лондонд үүсгэн байгуулагдсан 5 гишүүнтэй Англи-Ирланд хөвгүүдийн пoп хамтлаг юм. Тэд анх The X Factor шоуний 7-р цувралд тус тусдаа орж байсан ч шоуны шүүгч алдарт Simon Cowell ба тус цувралын зочин шүүгч Nichole Scherzinger нар тэднийг нэг хамтлаг болгож "One Direction" хэмээн нэрлэжээ. Уг нэрийг хамтлагийн гишүүн Harry styles санаачилсан ба тэд хамгийн анх Torn дууны гитар дээрх хувилбарыг хамтлаг болохдоо дуулж байв. Тэд X Factor-д 3-р байранд орсоны дараагаар Syco Records - той гэрээ байгуулан ажиллаж 2011, 2012 онуудад тэд нар өөрсдийн бие даасан Up All Night, Take Me Home цомогуудаа гарган, хэд хэдэн амжилт эвдэж, бүх чухал жагсаалтудийг тэргүүлж бас 'What Makes You Beautiful', 'Live While We're Young' , 'One thing','Kiss you' зэрэг хэд хэдэн хит синглүүд гаргажээ. Тэд 2013 оны 12-р сард Midnight Memories цомгоо гаргасан. 2014 онд This Is Us хэмээх өөрсдийн баримтат киногоо гаргаж байсан билээ. Мөн өөрсдийн гэсэн 'Our Moment', 'That Moment', 'You and I' 3н сүрчигтэй . Best Song Ever синглээрээ Vevo рекордыг тогтоож мөн энэ сингл нь billboard chart- л 2-р байранд багтсан юм.2014 онд өөрсдийн 4 дөх цомог болох "Four"-г гаргасан.Үүний дараагаар "Midnight Memories", "Four" цомгийн дуунуудаараа 2014 онд "Where We Are Tour" аялан тоглолтыг хийсэн ба тухайн жилдээ Billboard Awards-аас "Шилдэг уран бүтээлч" гэсэн шагналыг хүртжээ. 5 жилийн тасралтгүй хөдөлмөрийн дараа тус хамтлаг 2015 онд 5-дах цомог болох "Made in the AM" болон "On The Road Again" аялан тоглолтыг хийгээд тэр жилдээ завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Хамтлагийн гишүүд үүнээс хойш тус тусийн соло карераа эхлүүлээд байгаа билээ.

Гишүүдийн танилцуулга :

  • Niall James Horan

- 1993 оны 9 сарын 13-нд төрсөн. Багаасаа гитар тоглож сурсан. Ирландад төрсөн. 2010 оны X-factor тэмцээнд So Sick дуугаар орлцсон.

Zayn Jawaad Malik

- 1993 оны 1 сарын 12-д төрсөн. Англи ээж пакистан аавтай 1 эгч 2 эмэгтэй дүүтэй. Сүй тавьсан. 2015 оны 3р сарын 25нд Zayn Malik нь албан ёсоор хамтлагаасаа гарсанаа мэддэгдэж гарын үсгээ зурсан байна

Louis William Tomlinson

- 1991 оны 12 сарын 24-нд төрсөн.5 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй дүү нар нь түүнийг Boobear гэж дууддаг.

Hаrry Edward Styles

- 1994 оны 2 сарын 1-нд төрсөн, 1 эгчтэй Gemma Styles.Тэр хамтлагийн нэрийг санаачилсан.

Liam James Payne

- 1993 оны 8 сарын 29-нд төрсөн. Тэрээр бага байх даа боксоор хичээллэдэг байсан.

Гишүүд:

Naill Horan

Harry Styles

Louis Tomlinson

Liam Payne