Onetwodo

onetwodo
2023 он DJ ACADEMY MONGOLIA
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЧинбат Мөнхбаясгалан
Тайзны нэрonetwodo
Төрсөн1999.10.18
Хөгжмийн урсгалEDM, Хаус, Басс Хаус, Электроник
МэргэжилПродюсер, Дижей
ЗэмсэгFL Studio, Ableton Live
Идэвхтэй20142016 2020–одоо
СтудиDistinct Dolphin, TEPPAKT
Цахим хуудасonetwodo.co

onetwodo (Монголоор: Уантүдү) гэх нэрээр танигдсан Чинбатын Мөнхбаясгалан (1999 оны 10-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн) 2010 оноос эхлэн электрон хөгжим сонирхож эхэлсэн бөгөөд 2014 онд анхны уран бүтээлүүдээ хийж эхэлсэн. 2021 оны 2-р сард 11 дуунаас бүрдсэн анхны цомгоо 'SPACE JUMP[1]' нэртэйгээр Spotify болон Apple music дээр цацаж байсан. 2022 онд Америкийн Gallivanter[2] Record болон Пэру улсын DIGITAL EMPIRE[3] label-тэй гэрээ хийж 'Drums In My Head[4]' болон 'Stereohype[5]' гэх дуунуудаа цацсан.

Хувийн Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Нийслэлийн Лаборатори 1-р сургуульд 2006-2014 он хүртэл суралцаж байсан бөгөөд 2014 оноос эхлэн Мон-Турк буюу Улаанбаатар Эмпати сургууль руу шилжин 2017 онд төгссөн. 2019 оноос эхлэн Тайвань Улсын Чэн Күн үндэсний их сургуульд сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр суралцаж байсан бөгөөд 2021 онд Монголд ирсэн. Тэрбээр одоо мэргэжлээрээ ШУТИС-д үргэлжлүүлэн суралцаж байгаа юм.

Уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Цомог[засварлах | кодоор засварлах]

Space Jump
  • Огноо: 2021 оны 2-р сар
  • Лэйбел: Distinct Dolphin
  • Формат: Digital Download
  1. Space Jump
  2. Two
  3. Ger
  4. O2 Tank
  5. October
  6. Cilek
  7. Reflection (хамт. YUNG G. TOGTOKH)
  8. Bunny
  9. Console
  10. No Soul
  11. Meteoroid

Сингл[засварлах | кодоор засварлах]

Дууны нэр Гарсан огноо
Nothing 2014
Squid Game (Tech House Remix) 2021
Vague2000 2021
One 2021
Drums In My Head 2022
Stereohype 2022

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Дебют Альбум https://open.spotify.com/album/2B0r2TMRMDUQq8CJfLANuE?si=-YfQ1pfxSz2ZZnlUnSqStA
  2. Gallivanter Records https://www.beatport.com/label/gallivanter-records/78997
  3. Digital Empire Records https://www.digitalempire-records.com/
  4. Drums In My Head https://www.beatport.com/release/drums-in-my-head/3857298
  5. Stereohype https://www.beatport.com/release/stereohype/3828642