Peer to peer computing

Peer to peer тооцоолол гэж юу вэ?
Комьпютеруудыг хэрэглэх хандлага зонхилох үед персонал комьпютерууд дотоод сүлжээгээр дамжин төв сервертэй холбогддог байсан. Эдгээр серверүүд маш их өгөгдөл боловсруулдаг учир персонал комьпютероос хүчин чадлын хувьд маш өндөр байсан. Түүнээс хойш персонал комьпютер хүчирхэг болсоор ойр орчмын төв серверүүдээс өгөгдөлийг боловсруулахдаа илүү болсон. Яагаад гэвэл PC-ээс PC-рүү эсвэл peer to peer тооцоолол нь хувийн комьпютерыг төв серверийг тойрч бусад комьпютеруудтай шууд хамтран ажиллах боломжийг хангаж чаддаг. Клиент серверийн аль аль нь хүсэлт илгээх эсвэл үйлчилгээ үзүүлэх эсэхээс хамаардаг бол peer to peer систем дэх бүх зангилааг зиндаа нэг гэж авч үздэг.Өөрөөр хэлбэл нэг клиент нь нөгөөгөөсөө мэдээлэл авч байхад нөгөө клиент эргүүлээд мэдээлэл тэгш эрхтэйгээр авч байна гэсэн үг юм.3 н төрлийн peer to peer тооцоолол байдаг. Үүнд:

  • Олон тооны комьпютерын харилцаа холбоо

Персонал комьпютерууд бусад серверүүдээр дамжин сүлжээнд холбогдож, файлуудыг хадгалж хуваалцаж мөн ижил сүлжээн дэх хэн нэгнээс авдаг. Нэг гол асуудал нь энэ нь аюулгүй байдлын хамгаалалт болон оюуны өмчийн асуудалыг авчирдаг. Жишээ нь:
Napster - http://www.napster.com (music sharing)
Анхаар: Хууль зүйн асуудлаар Napster нь түр зуур сайт дээрээ файл шэйрлэхийг зогсоосон.
Kazaa - http://www.kazaa.com (multimedia sharing)

  • Хуваалттай харилцаа холбоо

Бүлэг комьпютерууд тэдгээрийн тооцоолол болон интернетээс хайлт хийж боловсруулах, асар их процесссийг шийдвэрлэх асуудлыг тооцоолохын тулд нэгдэж хамт сүлжээнд холбогддог. Жишээ нь:
Infrasearch- http://www.infrasearch.com (хайлтын хэрэгсэл)
Entropia - http://www.entropia.com (цаг уур болон одон орны тооцоолол)

  • Хамтын харилцаа холбоо

Жижиг бүлэг хүмүүс ижил интерфэйсээр дамжин харилцах. Жишээ нь: Тоглоом тоглох, чатлах, шуурхай мессеж, алсын зайнаас суралцах орчин гэх зэрэг. Жишээ нь:
Jeopardy - https://web.archive.org/web/20011216042226/http://www.station.sony.com/multiplayerjeopardy/ (онлайн тоглоом)
Chat Here - https://web.archive.org/web/20211226112329/https://www.chat-here.com/ (чатын өрөө)
HorizonLive - http://www.horizonlive.com (алсын зайн сургалт)

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. https://web.archive.org/web/20111013222325/http://www.edb.utexas.edu/minliu/multimedia/PDFfolder/PeerComputing.pdf
  2. https://web.archive.org/web/20131218090043/http://it325blog.files.wordpress.com/2012/09/operating-system-concepts-7-th-edition.pdf