Персональ компьютер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Персональ компьютер (англ. Personal computer „хувийн компьютер“ буюу товчоор PC ) гэж жирийн хэрэглэгчдийн хувьд хэмжээ, хүчин чадал, үнэ нь тохирохуйц; ямар нэг тусгай операторгүйгээр шууд ашиглах боломжтой аливаа компьютерыг хэлнэ. Миникомпьютер, мэйнфрэйм компьютерууд нь персонал компьютераас овор ихтэй, үнэ өндөр бөгөөд олон хүн зэрэг ашиглахын тулд цаг хугацааны зохицуулалт (time-sharing) хэрэглэдэг ба аливаа үйлдлийг хийхдээ батч процесс (batch processing) ашиглана. Ийм том оврын компьютеруудын үйл ажиллагааг явуулахад олон хүний нэгдсэн баг шаардлагатай.

Персонал компьютерт зориулагдсан програмууд гэвэл ворд процессинг буюу бичих програм, хүснэгтлэх програм, өгөгдлийн сан, вэб хөтөч, и-мэйлийн клиент, тоон медиа тоглуулагч, компьютер тоглоом зэрэг орно. Өнөө үеийн персонал компьютерууд нь ихэвчлэн Интернэтэд холбоотой байх бөгөөд үүний ачаар World Wide Web болон бусад нөөцүүдэд хандах боломжийг олгодог. Персонал компьютерыг кабел, эсвэл утасгүй холбоогоор дотоод сүлжээ буюу LAN-д холбодог. Ширээний компьютер (дэсктоп), нөөтбүүк, таблет, handheld PC зэрэг нь бүгд персонал компьютерын ангилалд хамаардаг.

Анх PC гарч ирж байх үед хэрэглэгчид өөрсдөө програм бичиж компьютертаа ашиглах зайлшгүй шаардлагатай байсан бол өнөө үед олон төрлийн ашгийн болон үнэгүй програмууд бий болсон. Эдгээрийг шууд ашиглах, эсвэл шууд компайлдаж ашиглах боломжтой. 1990-ээд оны эхэн үеэс Microsoft болон Intel-ийн техник хангамж нь зах зээлийг тэргүүлэх болсон; MS-DOS гэж анх гарч ирсэн бол сүүлд нь Wintel платформ бий болжээ. Өнөө үед Microsoft Windows үйлдлийн системээс гадна Apple-ийн Mac OSX, нээлттэй эхийн Линукс дээр тулгуурлан бүтээгдсэн Үбүнтү үйлдлийн системүүд нь хэрэглээ өндөртэй. Intel-ийн CPU-нүүдийн гол өрсөлдөгч нь AMD корпорацийн бүтээгдэхүүн юм. PC-д зориулагдсан програм хангамж, тоглоомууд нь техник хангамж, үйлдлийн системийн үйлдвэрлэгчдээс салангид бүтээгдэж зарагддаг байхад гар утас, бусад үүрэн системүүдийн програмууд нь нэгдсэн онлайн дэлгүүрээр зөвшөөрөгдөн, үүгээр түгээгддэг байх нь элбэг.[1][2]

2011 оны 7,8 сарын үеэс маркетингийн компаниуд, сэтгүүлчид нь 'Post-PC Era' буюу персонал компьютерын дараах үе ирлээ хэмээх болжээ. Тэдний хэлж буйгаар нэтбүүк, нөөтбүүк, таблет, ухаалаг гар утас зэрэг үүрэн төхөөрөмжүүдийн хэрэглээ нь ширээний компьютерынхаас давж байгаа ажээ.[3]

Эшлэл[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary
Wiktionary: Персональ компьютер – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Wiktionary
Wiktionary: PC – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Personal computer – Викимедиа зураг, бичлэг, дууны сан