Jump to content

Үбүнтү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үбүнтү
Үбүнтү 24.10 "Oracular Oriole"
ХөгжүүлэгчКаноникал компани
Үйлдлийн системийн бүлЛинукс (Юникс төст)
Үе шатОдоогийн
Кодын загварНээлттэй эх[1][2]
Анхны хувилбарҮбүнтү 4.10 (Warty Warthog) / 10 сарын 20, 2004; 20 жилийн өмнө (2004-10-20)
Сүүлийн хувилбарТогтмол: 25.04[3] Edit this on Wikidata / 10 сарын 10, 2024; 8 сарын өмнө (2024-10-10)
LTS: 24.04.2 LTS[4] Edit this on Wikidata / 11 сарын 29, 2024; 6 сарын өмнө (2024-11-29)
Репозитор
Маркетингийн зорилтҮүлэн тооцоолол, персональ компьютерүүд, серверүүд, супер компьютерүүд, ЗИ
Хэл55 гаруй хэл (LoCos)
Шинэчлэх аргаПрограмм хангамж шинэчлэгч, Үбүнтүгийн программ хангамж, apt
Багц удирдах программGNOME программ хангамж, dpkg (APT), Snap – графикийн фронт-энд: Snap Store
Платформ
Цөмийн төрөлМонолитик (Линукс цөм)
Хэрэглэгчийн горимGNU
Хэрэглэгчийн интерфэйсGNOME
ЛицензЧөлөөт программ хангамж + зарим хувийн төхөөрөмжийн драйвэрууд,[8] барааны тэмдгийг оруулахгүй
Албан ёсны вэбсайтubuntu.com Edit this at Wikidata

Үбүнтү Ubuntu нь Debian суурьтай нээлттэй эхийн линукс үйлдлийн системийн тархац юм. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем бий.

Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой.

2004 оны 10-р сарын 20 анхны Ubuntu 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба Ubuntu нь 6 сар тутам шинэ хувилбар гаргадаг бөгөөд 2 жил тутамд урт хугацаанд дэмжигдэх хувилбар гаргахаар төлөвлөсөн байдаг. Энэ хувилбар нь бусад хувилбаруудаа бодвол 18 сарын хугацаанд бус хэрэглэгчийн хувилбар нь 3 жил, серверийн хувилбар нь 5 жилийн дэмжлэг авдаг юм. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм.

Үбүнтү зурагт нь Үбүнтү үйлдлийн систем, Юнайти хэрэглэгчийн интерфейсд суурилсан Каноникал (Canonical) компаниас хөгжүүлсэн ухаалаг зурагтны үйлдлийн систем юм.

Үбүнтү зурагтийг Каноникал 2012 онд "Хүн төрөлхтний зурагт" гэсэн уриатайгаар анх зарлаж байжээ. Үндсэн интерфейс нь Андройдод зориулсан Үбүнтү байх юм.

Үбүнтү зурагт нь Үбүнтү 12.04-д суурилсан, дүрс бичлэг бичиж тоглуулж болдог, DVD видео, Blue-Ray диск дэмждэг, үндсэн кабелийн сувгуудийг нэгтгэдэг, компьютераасаа дуу, зураг, дүрс бичлэг явуулах боломжтой.

  1. "kernel.ubuntu.com". kernel.ubuntu.com. Архивласан огноо 2018-08-21. Татаж авсан: 2018-04-20.
  2. "Index of /ubuntu". archive.ubuntu.com. Архивласан огноо 2020-05-11. Татаж авсан: 2018-04-20.
  3. Utkarsh Gupta (17 Дөрөвдүгээр сар 2025). "Ubuntu 25.04 (Plucky Puffin) released".
  4. "Ubuntu 24.04.2 LTS released". 20 Хоёрдугаар сар 2025. Татаж авсан: 20 Хоёрдугаар сар 2025.
  5. "Installation". Ubuntu Server Documentation. Canonical Ltd. 2020. Архивласан огноо 2021-11-29. Татаж авсан: 2022-01-01. Ubuntu 20.04 Server Edition [...] supports four 64-bit architectures: amd64, arm64, ppc64el, s390x
  6. "Ubuntu Core" (PDF).
  7. "Supported platforms". Ubuntu Core Documentation. Canonical Ltd. 2020. Архивласан огноо 2022-01-01. Татаж авсан: 2022-01-01.
  8. "Explaining Why We Don't Endorse Other Systems". Free Software Foundation. Архивласан огноо 2011-04-24. Татаж авсан: 2015-07-14.