Үбүнтү
Хөгжүүлэгч | Canonical Ltd., Ubuntu community |
---|---|
Анхны хувилбар | 20 10 сарын 2004 |
Тогтвортой хувилбар | 14.10 Utopic Unicorn / 23 10 сарын 2014[1] |
Хэл | 55 гаруй хэлтэй LoCos |
Лиценз | Free software licenses (mainly GPL) |
Вэб хуудас | http://www.ubuntu.com |
Үбүнтү Ubuntu нь Debian суурьтай нээлттэй эхийн линукс үйлдлийн системийн тархац юм. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем бий.
Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой.
2004 оны 10-р сарын 20 анхны Ubuntu 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба Ubuntu нь 6 сар тутам шинэ хувилбар гаргадаг бөгөөд 2 жил тутамд урт хугацаанд дэмжигдэх хувилбар гаргахаар төлөвлөсөн байдаг. Энэ хувилбар нь бусад хувилбаруудаа бодвол 18 сарын хугацаанд бус хэрэглэгчийн хувилбар нь 3 жил, серверийн хувилбар нь 5 жилийн дэмжлэг авдаг юм. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм.
Төрөл
[засварлах | кодоор засварлах]Хөгжүүлсэн компани / Хөгжүүлэгч | Каноникал компани / Үбүнтү сан |
---|---|
Үйлдлийн системийн бүл | Юникс төст / Линукс / Дебиан / Үбүнтү1969-04-20 |
Үе шат | Хөгжүүлэгдэж байгаа |
Кодын загвар | нээлттэй эх |
Анхны хувилбар | гараагүй |
Шинэчлэх арга | APT |
Багц удирдах програм | dpkg (Интерфэйс нь Synaptic) |
Ажилладаг платформ | x86, x86-64, ARM |
Цөмийн төрөл | Линукс (Монолитик) |
Хэрэглэгчийн интерфейс | Юнайти бүрхүүл |
Лиценз | GNU GPL v3 |
Үндсэн веб хуудас | www.ubuntu.com/devices/tv |
Үбүнтү зурагт
[засварлах | кодоор засварлах]Үбүнтү зурагт нь Үбүнтү үйлдлийн систем, Юнайти хэрэглэгчийн интерфейсд суурилсан Каноникал (Canonical) компаниас хөгжүүлсэн ухаалаг зурагтны үйлдлийн систем юм.
Үбүнтү зурагтийг Каноникал 2012 онд "Хүн төрөлхтний зурагт" гэсэн уриатайгаар анх зарлаж байжээ. Үндсэн интерфейс нь Андройдод зориулсан Үбүнтү байх юм.
Үбүнтү зурагт нь Үбүнтү 12.04-д суурилсан, дүрс бичлэг бичиж тоглуулж болдог, DVD видео, Blue-Ray диск дэмждэг, үндсэн кабелийн сувгуудийг нэгтгэдэг, компьютераасаа дуу, зураг, дүрс бичлэг явуулах боломжтой.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Adam Conrad (23 October 2014). "Ubuntu 14.10 (Utopic Unicorn) released". Ubuntu Mailing Lists. Татаж авсан: 23 October 2014.