Prospekt's March

Prospekt's March
EP
Худалдаанд гарсан 2008 оны 11 сарын 21
Бичүүлсэн 2006-2008 он
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 27:31
Шошго Parlophone
Продюсер Маркус Дрэвс, Рик Симпсон, Брайн Эно
Coldplay хронологи
Viva la Vida or Death and All His Friends
(2008)
Prospekt's March
(2008)
LeftRightLeftRightLeft
(2009)

Prospekt's March нь английн алтернатив рок Coldplay хамтлагийн 2008 онд гаргасан EP(Өргөтгөсөн цомог) юм.Энэ цомог 2008 оны 11-р сарын 21нд Европ болон Японд худалдаанд гарсан бол тухайн долоо хоногт дэлхийн бусад улсад худалдаанд гарчээ.Энэ цомогт Coldplay хамтлагийн 2008 онд гаргасан Viva la Vida or Death and All His Friends цомогт зориулан бичигдсэн боловч эцсийн байдлаар багтаж чадаагүй дуунуудаас бүрдсэн.Мөн энэ цомог нь Viva la Vida цомгийн люкс хувилбарт нь багтсан.

Цомгийн нүүр зургийг Eugène Delacroix-н зурсан "Battle of Poitiers" зургаас сэдэвлэн бүтээжээ.Энэ нь 2008 онд гарсан Viva la Vida or Death and All His Friends цомгийн нүүр зурагтай төстэй(Viva la Vida or Death and All His Friends нь Eugène Delacroix-н өөр нэгэн бүтээл болох Liberty Leading the People-г ашигласан).2008 оны 11-р сарын 5нд Coldplay өөрсдийн Facebook хуудсан болон цахим хуудсаараа дамжуулан өөрсдийнхөө аппликэшн ашиглан хүмүүсд цомгийнхоо зарим хэсгийг толилуулжээ.

Энэ цомогоос 2 сингл төрөн гарсан."Glass of Water" нь iTunes-н топ 100 дууны нэгд багтаж, 4Music нэвтрүүлэгт амьдаар дуулагдсан."Life in Technicolor II" нь UK сингл чартын 90д бичигдсэн(гэхдээ тухайн үедээ албан ёсоор сингл болж гараагүй байсан).Гэвч удалгүй цомгийн анхны албан ёсны сингл болж гарснаар 2009 оны 2-р сарын 8нд UK сингл чартын 28д бичигджээ.Энэхүү дуу нь 52дэх удаагийн Грэммийн шагналд "Шилдэг рок/поп хамтлаг дуу" болон "Шилдэг богино хэмжээний хөгжмийн клип" гэсэн 2 төрөлд нэр дэвшжээ.

2010 оны 1-р сарын байдлаар Prospekt's March цомог дэлхий даяар 537,000 хувь борлуулагджээ.