Queen (хамтлаг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Queen
Ерөнхий мэдээлэл
Гарал Англи улс, Лондон
Хөгжмийн урсгал Рок
Хугацаа 1971 - Одоо
Хамтардаг хөгжимчид Пол Рожэрс
Цахим хуудас http://queenonline.com/
Гишүүдийн нэрс
Фрэдди Мэркүри
Брайн Мэй
Рожэр Тэйлор
Жон Дикон

Queen бол Британий Лондон хотод 1970 байгуулагдсан хамтлаг юм. Хамтлаг нь Фрэдди Мэркүри, Брайн Мэй, Рожэр Тэйлор, Жон Дикон зэргийн гишүүдээс бүрдэх бөгөөд тэд хорь гаран жил бүрэлдэхүүнээ өөрчлөөгүй юм.

Xамтлагийн дөрвөн гишүүн бүгд дуу зохиодог байснаас шалтгаалан тэдний хөгжмийн олон янзын хэв маягийг тодорхойлдог байв. Queen хамтлагийн хамгийн алдартай дуунуудын тоонд Фрэдди Мэркүригийн зохиосон We Are the Champions, Брайн Мэйгийн зохиосон We Will Rock You, Рожэр Тэйлорын Another One Bites the Dust, Жон Диконы зохиосон Radio Ga Ga зэрэг орно. Фрэддигийн зохиосон Bohemian Rhapsody дуу нь 1975 он болон 1991 оны их британийн дан дууны чартыг олон долоо хоногийн турш тэргүүлж байв. Энэхүү балладе, дуурийн дуу аятай хард рок хосолсон дуунд тус хамтлаг хөгжмийн видео клип хийлгэсэн нь нэлээд эртний өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, өндөр амжилт олсон бичлэг болжээ.

Queen хамтлагийн нэр хүнд олон улсад эрчимтэй өссөөр байлаа. Жишээлбэл 1974 онд бүтээн гаргасан тус хамтлагийн цомгууд нь хамгийн багадаа л нэг улсын шилдэг дууны жагсаалтыг байнга тэргүүлж байв. Ойролцоогоор 320 сая гаран ширхэг борлуулсан цомгийнхоо тоогоор Queen хамтлаг нь дэлхийн хамгийн их цомгийн борлуулсан хамтлагийн тоонд зүй ёсоор ордог.[1] Өөрийн нутаг болох Их Британид тэдний анхны цомог Greatest-Hits цомог нь л гэхэд таван сая гаран хувь борлуулагдсан амжилт нь өнөөдрийг хүртэл давтагдаагүй байна.[2] 31 сая гаран худалдаалагдсан тоогоороо Greatest-Hits цомог нь дэлхий даяар хамгийн ихээр худалдаалагдсан цомгуудын нэг юм. Another One Bites the Dust дуу нь нийт долоон сая гаран ширхэг борлуулагдсан нь тус хамтлагийн хамгийн их борлуулагдсан дан дууны цомог юм. Queen 700 гаран амьд тоглолтыг хийсэн байна.

Цахим холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Queen

Албан ёсны цахим хуудас[засварлах | edit source]

Хамтлагтай хамааралгүй цахим хуудас[засварлах | edit source]

  • Queen Concerts – Бүх концертын жагсаалт (англиар)
  • Queen Аrchives – Ярилцлага, өгүүлэл (англиар)
  • QueenCuttings – Олон хэл дээрх оригинал хэвлэл мэдээллийн гарчигнүүд

Зүүлт тайлбар[засварлах | edit source]

  1. Die kommerziell erfolgreichsten Bands auf musik.germanblogs.de
  2. Official Charts Company/BPI: Top 40 Best Selling Albums 28 July 1956 – 14 June 2009 (PDF; 99 kB)