Jump to content

Relapse (Эминэмийн цомог)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Relapse: Refill-с чиглүүлэгдэв)
Relapse
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 2009 оны 05 дугаар сарын 19
Бичлэг 2005-2009 он
Бичлэгийн студи Aftermath, Shady, Interscope
Жанр Аймшгийн хөгжим, хип хоп
Үргэлжлэх хугацаа 76:05
Үйлдвэрлэгч Эминэм, Доктор Дре (Гүйцэтгэх продюсер), Док Иш, Деваун Паркер, Жефф Басс, Марк Батсон, Тревор Лауренс, Жр.
Студи 54 Sound (Ферндэйл, Мичиган), Effigy (Ферндэйл, Мичиган), KDS (Орландо), Phantom City (Орландо), Record One (Лос Анжелес), Studio at the Palms (Лас Вегас)
Дан дууны цомог
2009 оны 02 дугаар сарын 02 Crack a Bottle
2009 оны 04 дүгээр сарын 07 We Made You
2009 оны 04 дүгээр сарын 28 3 a.m.
2009 оны 05 дугаар сарын 05 Old Time's Sake
2009 оны 07 дугаар сарын 03 Beautiful

Relapse бол Америкийн реппер Эминэм-ийн зургаа дахь студийн цомог юм. Цомог 2009 оны 05 дугаар сарын 19-нд Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records-оос худалдаанд гарсан байна. Энэхүү цомог нь Encore (2004)-оос хойш 2005, 2007 онуудад түүний нойрны эмэнд донтсоны улмаас дөрвөн жил уран бүтээлийн ажлаасаа завсарлага авсаны дараагаар хийгдсэн цомог юм. Цомгийн бичлэг 2008-2009 онд хэд хэдэн дуу бичлэгийн студид хийгдсэн бөгөөд Доктор Дре, Марк Батсон, Эминэм нар продюсероор ажилласан байна.

Relapse-ийн сэдэв нь аймшгийн хэв маяг болон өөрийн эмийн нөхөн сэргээлтэнд орсон, өвчний дахин сэдрэлийг тойрсон тухай ойлголтыг өгсөн концепц цомог юм. Цомогт түүний The Slim Shady LP (1999), The Marshall Mathers LP (2000) цомгуудын үед гардаг өөрийн хоёрдогч дүр болох Слим Шэйди-ээс эрс хувирсан байгаагаар гардаг. 2007 оны 09 дүгээр сард Доктор Дре цомгийн үйлдвэрлэлд хоёр сар зарцуулагдана гэж мэдэгдэж байжээ. Доктор Дретэй дахин хамтран ажилласнаар Эминэмд түүний лэйблээс хэмнэлээ дахин өөр урсгалаар туршиж үзэх боломжийг олгосон юм. Цомгийн бичлэг хийж байх хугацаанд Relapse-ийн цөөн хэдэн дуунууд интернэтээр цацагдаж байсан байна.

2009 оны хамгийн их хүлээгдэж буй цомгуудын нэг байсан Relapse нь эхний долоо хоногтоо 608,000 хувь борлогдож Billboard 200-ийн нэгдүгээр байранд оржээ. Мөн өөр 12 орны чартад бас нэгдүгээрт орсон байна. Цомогт "Crack a Bottle", "We Made You", "3 a.m.", "Old Time's Sake", "Beautiful" гэсэн таван синглийг гаргасан. Доктор Дре, 50 Цент нартай хамтарсан "Crack a Bottle" дуу нь Billboard Hot 100-д нэгдүгээрт бичигджээ. Relapse-ийг Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос double platinum-аар баталгаажуулсан байна.

Энэ цомог нь олон янзын үнэлгээг авсан бөгөөд шүүмжлэгчид ерөнхийдөө сайшааж байсан ч зарим хэсэг нь цомгийн туршид өргөлт хэт их бичиж, ашигласан зэрэгт хоёр хуваагдаж байв. Гэсэн хэдий ч Эминэм үүгээрээ "Шилдэг реп цомог" номинацид Грэммийн шагнал хүртэж, "Crack a Bottle" нь "Шилдэг хамтарсан үзүүлбэр"-ээр шалгарсан байна. Хожим нь үүнээс үүдэж Relapse цомог шүтэн бишрэгчид болон шүүмжлэгчдийг нэлээд гайхан бишрүүлж чадсан юм.

Стандарт хувилбар

[засварлах | кодоор засварлах]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Dr. West (Skit)"   1:29
2. "3 a.m."   5:19
3. "My Mom"   5:19
4. "Insane"   3:01
5. "Bagpipes from Baghdad"   4:43
6. "Hello"   4:08
7. "Tonya (Skit)"   0:42
8. "Same Song & Dance"   4:06
9. "We Made You"   4:29
10. "Medicine Ball"   3:57
11. "Paul (Skit)"   0:19
12. "Stay Wide Awake"   5:19
13. "Old Time's Sake (featuring Dr. Dre)"   4:38
14. "Must Be the Ganja"   4:02
15. "Mr. Mathers (Skit)"   0:42
16. "Déjà Vu"   4:43
17. "Beautiful"   6:32
18. "Crack a Bottle (featuring Dr. Dre & 50 Cent)"   4:57
19. "Steve Berman (Skit)"   1:29
20. "Underground"   6:11
Нийт үргэлжлэх хугацаа:
76:05
Нэр Үргэлжлэх хугацаа
21. "My Darling"   5:20
22. "Careful What You Wish For"   3:47
Нийт үргэлжлэх хугацаа:
85:12
Relapse: Refill
Хөгжмийн цомогЗагвар:Инфобокс хөгжмийн цомог/Засвар/төрөл танигдаагүй: Эминэм
Худалдаанд гарсан 2009 оны 12 дугаар сарын 21
Бичлэг 2005-2009 он
Бичлэгийн студи Aftermath, Shady, Interscope
Жанр Хип хоп
Үргэлжлэх хугацаа 33:40
Үйлдвэрлэгч Эминэм, Доктор Дре, Бои-1да, Деваун Паркер, Док Иш, Люс Ресто, Марк Батсон
Дан дууны цомог
2009 оны 08 дугаар сарын 27 Forever

Эминэм уран бүтээлийн ажлаасаа удаан завсарлага авсаны дараа фэнүүддээ илүү их уран бүтээлээрээ бэлэг барих ёстой гэж үзсэн тул 2009 онд нэг цомогт багтахааргүй илүү их материалуудыг бичүүлсэн байна.

Тэгээд 2009 оны 11 дүгээр сарын 19-нд цахим хуудаснаа дахин Relapse: Refill цомгоо 12 дугаар сарын 21-нд гаргахаа мэдэгдсэн байна. Үүнд Forever (More Than a Game киноны дуу), DJ Херо-той хамтарсан Taking My Ball гэх мэт долоон шинэ дууг нэмэлт дискэнд багтаажээ. Эминэм хэлэхдээ: "Би анх төлөвлөж байсан шигээ энэ жил фэнүүддээ илүү их материалуудыг хүргэхийг хүссэн. Refill дээрх эдгээр дуунууд нь ирэх жил Relapse 2-оор уулзах хүртэл фэнүүдэд маань таалагдах байх гэж найдаж байна" гэж хэлсэн байна.

Дуунуудын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Forever (with Drake, Kanye West & Lil Wayne)"   5:58
2. "Hell Breaks Loose (featuring Dr. Dre)"   4:04
3. "Buffalo Bill"   3:52
4. "Elevator"   4:52
5. "Taking My Ball"   5:01
6. "Music Box"   5:05
7. "Drop the Bomb On 'Em"   4:48
Нийт үргэлжлэх хугацаа:
33:40
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Relapse
  • Огноо: 2009 оны 05 дугаар сарын 19
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope, Web
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах, сонсох
1
1
1
1
1
1
2
1
2
1
  • АНУ: 5,390,000
  • Их Британи: 591,000
  • RIAA: 3× Цагаан алт
  • ARIA: 2× Цагаан алт
  • BEA: Алт
  • BPI: 2× Цагаан алт
  • BVMI: Алт
  • IFPI DEN: Алт
  • IFPI SWI: Цагаан алт
  • RMNZ: Цагаан алт
  • SNEP: Алт