Jump to content

The Slim Shady LP

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
The Slim Shady LP
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 1999 оны 02 дугаар сарын 23
Бичлэг 1997-1998 он
Бичлэгийн студи Aftermath, Interscope
Жанр Хип хоп, аймшгийн хөгжим, инээдмийн хип хоп
Үргэлжлэх хугацаа 59:39
Үйлдвэрлэгч Эминэм, Доктор Дре, Марк ба Жефф Басс, Мел-Мэн
Студи Studio 8 (Ферндэйл, Мичиган)
Дан дууны цомог
1999 оны 01 дүгээр сарын 25 My Name Is
1999 оны 05 дугаар сарын 26 Role Model
1999 оны 06 дугаар сарын 08 Guilty Conscience

The Slim Shady LP нь Америкийн реппер Эминэм-ийн хоёр дахь студийн цомог юм. Энэ нь 1999 оны 02 дугаар сарын 23-нд Aftermath Entertainment болон Interscope Records-оос төрөн гарчээ. Доктор Дре, Жимми Иовин нар Эминэмийг элсүүлснээр Мичиган-ны Ферндэйл хотод бичигдсэн энэхүү цомогт Эминэм Доктор Дре болон Ах дүү Басс нартай хамтран бүтээсэн байна.

Баруун эргийн хип хоп, G-Funk болон аймшгийн хөгжим-ийн хэв маягийг багтаасан энэхүү The Slim Shady LP цомогт Эминэмийн өмнөх Slim Shady EP (1997) дээр гардаг түүний хоёрдогч дүр болох Слим Шэйди-ийн үүднээс бичсэн байна. The Slim Shady LP нь хүчирхийлэл, ёс бус хараалын үг хэллэгүүдийг агуулсан, үүнийгээ мөн хүүхэлдэйн киноны хэлбэрээр дүрсэлсэн байдаг бөгөөд Эминэм үүнийг зүгээр л зугаа цэнгэл болон аймшгийн киноны дүр төрх гэж тодорхойлжээ. Хэдийгээр олны зүгээс цомогт багтсан олон дууны үгийг элэглэл гэж үздэг ч Эминэм ядуу зүдүү амьдарч байгаадаа сэтгэл дундуур байгаагаа бас дүрсэлсэн байдаг.

The Slim Shady LP нь Billboard 200 жагсаалтын хоёрдугаарт орж (TLC-ийн FanMail-ийн доор орсон), "Шилдэг R&B/Хип хоп цомог"-ийн жагсаалтад нэгдүгээрт оржээ. Цомог нэлээд шүүмжлэлтэй байсан ч энэ нь арилжааны амжилт болсон бөгөөд шүүмжлэгчид Эминэмийн уянгын хэв маяг, буруу хошигносон байдал, ёс бус зан чанарыг нь магтсан байна. Цомгийн эхний сингл болох My Name Is нь Эминэмийн Billboard Hot 100-д орсон анхны бүтээл юм. Энэ цомог 2000 оны Грэммийн шагнал гардуулах ёслол-оос "Шилдэг реп цомог"-ийн шагналыг хүртсэн бол "My Name Is" нь "Шилдэг реп бие даасан үзүүлбэр"-ээр шалгарчээ. 2000 онд The Slim Shady LP нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос Quadruple Platinum-аар баталгаажсан байна. Мөн энэхүү цомог нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хип хоп цомгуудын нэг гэж тооцогддог. The Slim Shady LP-ийн амжилт нь түүнийг андерграунд репээс олны танил хүн болгон хувиргасан ч тэрээр дуунуудынхаа утга агуулгаас болж маш их хэл ам, маргааны бай болсон бөгөөд зарим хүмүүс түүнийг АНУ-ын залуу үеийн хүмүүжилд муугаар нөлөөлсөн гэж үзсэн байна.

Стандарт хувилбар

[засварлах | кодоор засварлах]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Public Service Announcement"   0:33
2. "My Name Is"   4:28
3. "Guilty Conscience (featuring Dr. Dre)"   3:19
4. "Brain Damage"   3:46
5. "Paul (Skit)"   0:15
6. "If I Had"   4:05
7. "'97 Bonnie & Clyde"   5:16
8. "Bitch (Skit)"   0:19
9. "Role Model"   3:25
10. "Lounge (Skit)"   0:46
11. "My Fault"   4:01
12. "Ken Kaniff (Skit)"   1:16
13. "Cum on Everybody"   3:39
14. "Rock Bottom"   3:34
15. "Just Don't Give a Fuck"   4:02
16. "Soap (Skit)"   0:34
17. "As the World Turns"   4:25
18. "I'm Shady"   3:31
19. "Bad Meets Evil (featuring Royce da 5'9")"   4:13
20. "Still Don't Give a Fuck"   4:12
Нийт үргэлжлэх хугацаа:
59:39

Өргөтгөсөн хувилбар

[засварлах | кодоор засварлах]
Нэр Үргэлжлэх хугацаа
21. "Hazardous Youth (Acapella Version)"   0:44
22. "Get You Mad (with Sway and King Tech & DJ Revolution)"   4:42
23. "Greg (Acapella Version)"   0:52
24. "Bad Guys Always Die (with Dr. Dre)"   4:39
25. "Guilty Conscience (Radio Version) (featuring Dr. Dre)"   3:19
26. "Guilty Conscience (Instrumental) (featuring Dr. Dre)"   3:20
27. "Guilty Conscience (Acapella Version) (featuring Dr. Dre)"   3:16
28. "My Name Is (Instrumental)"   4:29
29. "Just Don't Give a Fuck (Acapella Version)"   3:35
30. "Just Don't Give a Fuck (Instrumental)"   4:08
Нийт үргэлжлэх хугацаа:
36:00
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
The Slim Shady LP
  • Огноо: 1999 оны 02 дугаар сарын 23
  • Лэйбл: Aftermath, Interscope, Web
  • Формат: Диск, пянз, кассет, онлайнаар татаж авах, сонсох
2
49
7
9
20
52
51
23
25
10
  • АНУ: 7,340,000
  • Их Британи: 1,100,000
  • RIAA: 5× Цагаан алт
  • ARIA: 8× Цагаан алт
  • BPI: 3× Цагаан алт
  • IFPI: Алт
  • MC: 2× Цагаан алт
  • RMNZ: Цагаан алт