Солли

(Sulli-с чиглүүлэгдэв)
Солли
2019 оны 9 сар
2019 оны 9 сар
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрлат-га. Sulli — Солли, 설리
Бүтэн нэрсол. 최진리 / Чүэ Жин Ри
Төрсөн өдөр1994 оны 3 сарын 29 (1994-03-29)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Пүсань
Нас барсан өдөрOctober 14, 2019(2019-10-14) (25 насалсан)
Яс үндэссолонгос үндэстэн
Ажил үйлдуучин, жүжигчин
Дуулдаг хэлсолонгос хэл
Танил үе
  • 2009–2015
  • 2018–2019
ЗуучSM

Чүй Жинь-ри нь өөрийн Солли гэх тайзны нэрээр танигдсан Солонгосын дуучин, жүжигчин, рэппэр, загвар өмсөгч байв. Тэрбээр F(x) хамтлагийн гишүүн байсан ба 2015 оны 8 сарын 7-нд SM Entertainment түүнийг хамтлагаасаа гарч, өөрийн жүжигчний карьерт анхаарахаар шийдсэнийг мэдэгдсэн. Тэрээр 2019 оны 10 сарын 14ны шөнө гэртээ амиа хорлон нас барсан юм.

Өмнөх амьдрал[засварлах | кодоор засварлах]

Солли нь Өмнөд Солонгосын Бусанд 1994 оны 3 сарын 29-нд төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Чүй Жинь-ри гэдэг. Энэ нь Солонгосоор үнэнч гэсэн утгатай юм. Тэр гэр бүлийнхээ ганц охин нь ба 2 ах 1 эрэгтэй дүүтэй. Ээж нь түүнийг бага байхад жүжгийн сургуульд оруулж байсан. Солли анх 2004 онд бага сургуулийн 4-р ангид байхдаа Сөүлд ирсэн ба 2005 оноос жүжиглэж эхлэн SBS-ийн драма болох Ballad of Seodong-ын Silla-ын бяцхан гүнж Seonhwa-ын дүрд, хэсэг хугацааны дараа SBS-ийн драма Love Needs a Miracle-д тоглосон. Тэр дараа нь S.M. Entertainment-ийн шалгаруулалтад S.E.S. хамтлагийн Chingu ("Friend")-г дуулан тэнцэж, дуучнаар бэлтгэгдэж эхэлсэн. Тэрбээр бэлтгэгдэж байхдаа Girls' Generation хамтлагийн Тэён, Тиффани нартай хамт амьдардаг байсан ба 2007 онд Girls' Generation-г дэбүт хийх хүртэл хамтдаа амьдарсан.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

Солли Жүнбү бага сургууль, Чондам дунд сургууль, Сөүлийн тайзны урлагийн сургуульд суралцан төгссөн.

Хөгжмийн амжилт[засварлах | кодоор засварлах]

f(x) (2009–2015)[засварлах | кодоор засварлах]

Солли 4-р ангид байхдаа S.M. Entertainment-ийн шалгаруулалтад орж тэнцэн бэлтгэгдэгч болсон. 2009 оны 9 сарын 5-нд тэр f(x) гэх 5 гишүүнтэй охидын хамтлагт 'La Cha Ta' дуугаар дэбүт хийсэн. Тэрбээр хамтлагтаа эгдүүтэй байдал, гайхалтай хөөрхөн царайгаараа болон бусад талаараа маш их алдартай гишүүн байсан. Red Light промошны үеэр Соллиг гэнэт алга болсонд хүмүүс энтэртайнмэнтдаа өртэй болсон гэлцэж "бие болон сэтгэлдээ гүн цочрол авж" гэж хорссон сэтгэгдэл болон худал цуурхал тарааж байсан. 2014 оны 7 сарын 24-нд түүнийг албан ёсоор урлагаас завсарласан гэж мэдэгдсэн. 2015 оны 8 сарын 7-нд албан ёсоор хамтлагаа орхиж, жүжигчнээр цаашид карьерээ явуулахаар болсон гэж SM Entertainment мэдэгдсэн.

Жүжиглэлт[засварлах | кодоор засварлах]

Тэр 11 наснаасаа эхэлж жүжиглэж ирсэн. Ballad of Seodong, Love Needs a Miracle, болон бусад SBS-ийн драмуудад анх тоглож байсан. 2006 онд театрчилсан Vacation-д тоглосон. Солли дараа нь Punch Lady (2007), The Flower Girl is Here (2007) болон BABO (2008)-д тоглосон. 2012 оны 8 сард Солли To the Beautiful You драмын солонгос хувилбар "Hana Kimi"-н туслах дүрд тоглосон. Энэ драма бол Японы мангат драма Hana-Kimi-н дахин сэргээсэн хувилбар байсан. Солли Гү Жэ-Хы/Жэе Давсоны дүрд тоглосон. 2014 оны 8 сард тэр The Pirates кинонд Сун Еэ-Жин, Ким Нам-Гил нартай тоглосон. Солли Хык-Мёо гэх дүрд тоглосон. Энэ кино нь 10 тэрбум воны ашигтай байсан байна. 2014 оны 11 сард тэр Fashion King киноны туслах дүрд Жү Вон, Ан Жэхён нартай тоглов. 2016 онд Солли "Real" гэх кинонд Ким Сү-хёнтой хамт тоглосон ба 2017 онд уг кино нь кино театруудаар гарж эхэлсэн. Энэ нь f(x)-с гараад тоглож буй анхны кино нь байсан билээ.

Дүр төрх[засварлах | кодоор засварлах]

Солли Солонгостоо "Авьяаслаг хүүхэд" гэх хочтой, учир нь тэр хүүхэд шиг царайтай бас f(x) хамтлагийнхаа хамгийн алдартай гишүүн нь байсан юм. Тэр дэбүтээсээ өмнө бяцхан жүжигчин байсан билээ. Дуучин IU "Peach" гэх дуугаа түүний тухай зохиосон дуу гэж байсан. Мөн 2018 онд тэрбээр дуучин Dean-тэй шинэ дуу болох Dayfly дуунд хамтарч ажиллан дуулсан юм. Дуучин Dean-ий хэлснээр энэ дууны хэв маягт хамгийн сайн тохирох хүн Солли юм шиг санагдсан учраас хамтарч дуулахаар шийдсэн гэжээ.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

2014 оны 7 сарын 25-нд SM Entertainment Соллигийн тухай бие болон сэтгэлдээ гүн цочролд орсон гэж хорссон сэтгэгдэл болон худал цуурхал тарсан талаар мэдэгдэл хийсэн. 2015 оны 8 сард түүнийг f(x)-с гарсныг мэдэгдсэн ба түүний жүжиглэлтэд анхаарна гэж мэдээлсэн.

2014 оны 8 сарын 19-нд Amoeba Culture болон SM Entertainment Солли болон Dynamic Duo-н Choiza нарыг 2013 оны 9 сараас хойш харилцаатай байгааг баталсан. Гэвч 2017 оны 3 сард тэд өөрсдийн харилцаагаа дуусгавар болсныг олон нийтэд зарласан билээ. Уг явдлаас 2 сарын дараа Солли Ким Мин Жүн гэх бизнесмэн залуутай болзож байгаа нь батлагдсан боловч 2 сарын дараа тэднийг салсан гэж SM entertainment мэдэгдсэн юм. Солли нь 2019 онд интернет хэрэглэгчид болон фэнүүдээс ирэх дарамт шахалтад гутран өөрийн гэртээ амиа хорложээ.

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]