Jump to content

The Death of Slim Shady (Coup de Grâce)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

The Death of Slim Shady (Coup de Grâce) нь Америкийн реппер Эминэм-ийн арван хоёр дахь студийн цомог юм. Энэ нь Shady Records, Aftermath Enterainment, Interscope Records-оос 2024 оны 07 дугаар сарын 12-нд гарчээ. Энэхүү цомгийн концепц нь Эминэм өөрийн хоёрдогч дүр Слим Шэйдитэй өрнөж буй зөрчилдөөний талаар гарна. Цомогт хүнд, хошигносон, ухамсарт зэрэг хип хопийн хэв маягуудыг багтаажээ. Зочин уран бүтээлчдээр Ваит Голд, Слаи Паипер, Жэй Ай Ди, Дэм Жойнтз, Эз Мил, Скайлер Грей, Биг Шан, Бэйбитрон, Жэлли Ролл, люкс хувилбарт 2 Чейнз, Вэстсайд Бүүги, Грип, Фифтийнафтер нар оролцсон байна.

Цомгийн продюсероор Эминэм, Дэм Жойнтз, Фредврек, Кубитз, Коул Беннетт, мөн удаан хугацаанд хамтарч буй Доктор Дре, Мистер Портер, Люс Ресто нар бүтээжээ. Энэ нь түүний сүүлд 2020 онд гаргасан Music to Be Murdered By цомгийн дараа гаргасан албан ёсны цомог юм. Цомгоос "Houdini", "Tobey", "Somebody Save Me" зэрэг синглүүдийг гаргаж, 10 дугаар сард нэмэлтээр Temporary дууны клипийг цацсан. Yahoo мэдээллийн цахим платформоос үүнийг Metacritic (уран бүтээлчдийн хийсэн бүтээл тус бүрт өгсөн үнэлгээ, оноог дундчилж гаргадаг вэбсайт)-ийн хамгийн бага үнэлгээтэй Эминэмийн цомог гэж мэдээллэсэн байна. Харин шүүмжлэгчдийн зүгээс цомог доторх дуунуудад хийсэн түүний реп хийх арга техникийг нь үнэлжээ. Энэ цомог Австрали, Австри, Бельги, Канад, Чех, Финланд, Унгар, Ирланд, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Словак, Швед, Швецарь, Их Британи, АНУ-ын чартуудад тэргүүлсэн байна. Мөн түүний энэ цомог 67 дахь Грэммийн шагнал гардуулах ёслол-д "Шилдэг реп цомог" номинацид нэр дэвших гэж байна. Түүний Грэммийн шагнал хүртсэн цомгуудыг дурдвал: 2000 онд The Slim Shady LP, 2001 онд The Marshall Mathers LP, 2003 онд The Eminem Show, 2010 онд Relapse, 2011 онд Recovery, 2015 онд The Marshall Mathers LP 2

Стандарт хувилбар

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Renaissance"   1:38
2. "Habits (featuring White Gold)"   4:58
3. "Trouble"   0:42
4. "Brand New Dance"   3:27
5. "Evil"   3:50
6. "All You Got (Skit)"   0:24
7. "Lucifer (featuring Sly Pyper)"   4:22
8. "Antichrist"   5:14
9. "Fuel (featuring JID)"   3:34
10. "Road Rage (featuring Dem Jointz & Sly Pyper)"   3:38
11. "Houdini"   3:47
12. "Breaking News (Skit)"   0:37
13. "Guilty Conscience 2"   5:26
14. "Head Honcho (featuring Ez Mil)"   3:55
15. "Temporary (featuring Skylar Grey)"   4:58
16. "Bad One (featuring White Gold)"   4:30
17. "Tobey (featuring Big Sean & BabyTron)"   4:45
18. "Guess Who's Back (Skit)"   1:03
19. "Somebody Save Me (featuring Jelly Roll)"   3:50
Нийт үргэлжлэх хугацаа:
64:28

Өргөтгөсөн хувилбар, нэмэлт дуунууд

Нэр Үргэлжлэх хугацаа
20. "Steve Berman (Skit)"   0:25
21. "Fuel (Shady Edition) (featuring Westside Boogie & Grip)"   4:53
22. "Like My Shit (featuring Fifteenafter)"   3:49
23. "Kyrie & Luka (featuring 2 Chainz)"   4:13
Нийт үргэлжлэх хугацаа:
77:48

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
The Death of Slim Shady (Coup de Grâce)
  • Огноо: 2024 оны 07 дугаар сарын 12
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope
  • Формат: Диск, пянз, кассет, онлайнаар татаж авах, сонсох
1
1
1
1
2
2
2
1
1
1
  • АНУ: 281,000
  • BPI: Алт
  • MC: Алт
  • RMNZ: Алт