The Walt Disney Company

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
The Walt Disney Company
Уолт Дисней компани
Logo
Эрх зүйн хэлбэр Корпораци[1]
Үүсгэн байгуулагдсан 1923 он 10 сарын 16
Төв байр Бербанк (Калифорни), Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Удирдлага Роберт А. Игер (Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга)
Ажилчид 195.000 (2016 он)[2]
Эргэлтийн хөрөнгө 55,632 тэрбум $ (2016 он)[2]
Салбар Олон нийтийн хэвлэл мэдээлэл
Бүтээгдэхүүн Хүүхэлдэйн кино (Аниматион), нийтлэл, кино, дуу хөгжим, радио, ТВ суваг, Цахим хуудас Yama брендЗагвар:Инфобокс аж ахуйн нэгж/Засвар/Бүтээгдэхүүн
Цахим хуудас www.thewaltdisneycompany.com

The Walt Disney Company (Уолт Дисней Компани, Дисней) — Дисней бол цэнгээнт үзүүлбэрийн анхны брэнд мөн. Харин одоо уналтын байдалтай байна. Уг компанийн эзэн-хувьцаа эзэмшигчид энэхүү брэндийн нэрээр гаргаж буй бүтээгдэхүүнүүдэд туйлын сэтгэл дундуур байгаа юм. Үүнийгээ тэд янз бүрийн учир шалтгаанаар тайлбарлаж байна.

Ийм шалтгааны нэг нь Дисней «Ахмад Немогийн эрэлд», «Тоглоомын түүх » зэрэг хүүхэлдэйн киног бүтээхэд оролцсон Pixar компаниас харилцаагаа тасалсан явдал ажээ. Дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх үеийн эрх мэдлийн хуваарилалтаас болоод хоёр компанийн удирдлагууд, тухайлбал Дисней компанийн захирал Микаэл Айснер, Пиксар компанийн захирал Стив Жобс нарын хооронд багагүй хэрүүл маргаан гарсан юм. Пиксар байхгүй бол Диснейн ирээдүй бүрэн төгс байж хараахан чадахгүй. Диснейн кинонуудын хувьд уламжлал болсон амьтай бүхэн цэцэглэж, ая дууны түрлэг цуурайтдаг хаврын урь оруулахгүй бол энэ компани ойрын ирээдүйд эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн намагт улам лав шигдэх болно.

Гэлээ гэхдээ компани дэлхийн хамгийн хүндтэй хэдэн арван брэндийн тоонд багтсан хэвээр байгаа юм. Энэ компани ирмүүн хөгжлийнхээ барьцаа болжээ хэмээн хэн нэгэн үзэж байгаа бол ихээхэн эндүүрч буй хэрэг. Учир нь бүхий л ХХ зууны туршид гагцхүү Дисней кино урлагт төдийгүй бас хүүхэд багачуулд зориулсан хөгжөөнт үзүүлбэрт чанарын өөрчлөлт хийх хариуцлагыг хүлээсээр ирсэн билээ. Уг брэнд энэ салбарын цорын ганц анхдагч болсон юм.

Дисней зөвхөн өөрийн хүч чармайлтаар л түүхээ бүтээсэн тухай ярих нь утгагүй. Ингэхдээ түүнд амжилт олоход амар хялбар байгаагүй. 1923 онд Уолт өөрийн дүү Ройн хамт Калифорнид амьдрахаар иржээ. Кино үйлдвэрт ажил олдохгүй байсан тул тэрбээр ахтайгаа хамтран өөрийн хүүхэлдэйн киноны Дисней нэртэй студи байгуулжээ. Диснейн эхний төслүүд нь «Алиса» (1924), «Освальд, Туулай хоёр» (1927) зэрэг богино хэмжээний кинонууд байсан боловч эзэндээ алдар нэр ч, арилжаа наймааны нэг их ашиг орлого ч авчирсангүй.Гэвч 1928 онд бүх зүйл сайн сайхан болж өөрчлөгдөв. Уолт Дисней шинэ хүүхэлдэйн киноных нь гол баатар болох шингэн дуут бяцхан хулганыг бодож олоод, түүнийгээ Микки хэмээн нэрлэжээ. Миккиг хэд хэдэн янз байдлаар (хамар нь бөөрөнхий, чин нь дэлдгэр, дугариг нүдтэй гэх мэтээр) зурж үзсэн байна. Гол баатраа ийм дугариг хэлбэрийн дүрслэлээр харуулдаг нь Дисней маркийн үндсэн хэв маяг юм.

Микки Маусыг анхандаа Мортимер Маус хэмээн хочилдог байв. Уолт Диснейн гэргий Лилли тэр үед Мортимер хэмээх үг дэндүү сүртэй сонсогдож байна хэмээн үзэж байсан бөгөөд амьдралдаа анх удаа “Вилли Хөлөг онгоц” хэмээх кинонд дуу оруулсан юм. Энэ нь хөлгийн бүхээгийн гадаа өөрийн завинд аж төрдөг бяцхан хулганы тухай долоон минутын хүүхэлдэйн кино. Энэ кино Уолт Дисней компани хөгжин цэцэглэж эхлэхийн нэг ёсны урьдач байв. Үүний дараа бас нэг бүтээл гарч нийтийн хүртээл болсон нь “Галзуурсан нисэх онгоц” хэмээх кино байсан юм (Тэнд Микки Маус маань хэдийнэ нисэх онгоцны бүхээгт заларч байдаг).

Бяцхан хулгана аугаа их алдартан болж хувирав. Үүний сацуу Диснейн нэр хүнд ч өсөн нэмэгдэж, 1930-аад онд дэлхий дахинд нэрээ гаргаж эхэлсэн юм. Энэхүү брэндийн хувьд 1937 он гол эргэлтийн нь үе байлаа. Тэр жил “Цасан гоо ба долоон одой” хэмээх бүтээл нь кинотеатруудын дэлгэцнээ гарч эхлэв. Сэтгүүлчид Technicolor компанийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны ирээдүйн талаар асуулт тавьж эхлээд байв. Тэр бүү хэл нэг сонин өгүүллийнхээ гарчигт Микки Маусын дүрийг мушгин гуйвуулж, “ердийн нэг солиот” хэмээн бичсэн байжээ. Гэхдээ Дисней хүүхэлдэйн кинондоо найдлага тавьж байсан нь зөв болж,түүнд багагүй ашиг орлого авчирсан байна. “Цасан гоо ба долоон одой” дорхноо л кино урлагийн сонгодог бүтээлийн тоонд оров. “Пиноккио”(1940) дэлгэцнээ гарснаар амжилтын буухиа цааш үргэлжилж, “Уран зөгнөл” (1940) гарснаараа улам ч их найдвар төрүүлсөн бөгөөд “Бэмби” (1942) үзэгчдийн таашаалыг хамгийн их хүлээсэн юм.

1955 онд Диснейлэнд нээгдэж, уг брэнд өөрөө ач холбогдлоороо киноноос ч илүү үнэлэгдэх болсон байна. Диснейлэнд тэр үедээ дэлхийд анхных нь байсан учраас туршилтын брэнд хэмээсэн шинэ статустай болсон юм. Тийнхүү хүмүүс хар цагаан дэлгэцнээс л харсан телевизийн хайртай баатруудтайгаа нүүр тулан учирч, гар хүрэх бололцоотой болжээ. 1955 он бол Диснейгийнхэн хүүхэд багачуулд зориулсан Микки Маусын Клуб хэмээх анхны хөтөлбөрийг телевизээр гаргасан тэмдэглэлт жил байлаа. Хэдэн арван жил америкчуудыг телевизийн дэлгэцнээс салгаагүй энэ нэвтрүүлэг түүхэн дэх хүүхэд багачуулын хамгийн дуртай үзүүлбэр байсан юм.

Үүний сацуу тус компани Ханс Христиан Андерсен (“Үнсгэлжин”), Барри (“Питер Пен”), мэдээж бас Редьярд Киплинг (“Шугуйн ном”) нарын үлгэрээс сэдэвлэсэн сонгодог кинонуудыг дэлгэцнээ гаргасаар байлаа.

1971 онд Walt Disney World компани Флоридад нээгдсэн бөгөөд тэнд хүүхэд багачуулд зориулсан ёстой л үлгэрийн ертөнцийг байгуулсан байв. Дисней энэхүү төвдөө телевизийн болон киноны асар том дэлгэцийн тойронд сүрлэг парк байгуулан, сэдэвчлэн хуваасан байлаа. Хэсэг болгонд янз бүрийн тоглоомын төхөөрөмж байрлуулж, бас Диснейн киноны баатруудыг дүрслэн үзүүлсэн байжээ.

Гэхдээ энэ компанийн ажил үйлс ямагт шулуун дардан байгаагүй. 1965 онд Уолт нас баржээ. Түүний дүү Рой Диснейн ертөнцийг байгуулах бодол санаагаа бүрэн гүйцэлдүүлж дууссанаасаа хойш хэсэг хугацааны дараа мөн таалал төгсчээ. Компани өөрөө ч гэсэн 1970-аад онд л хэдэн сайхан кино хийснээс биш үйл ажиллагаа нь тасалдаж байлаа.

Парамаунт Пикчерс кинокомпанийн ерөнхийлөгч Микаэль Айснер Диснейн эзэнт гүрний тэргүүн болсон 1984 оныг хүртэл байдал ийм байлаа. Тэрбээр компанийн хөрөнгө чинээ зах зээл дээр 3 тэрбумаар үнэлэгдэж байсныг хорин жилийн дотор 80 тэрбум болтол өсгөж чадсан юм. Түүний ийм амжилт нь тэрбээр компанийг анхны тэрхүү бүтээлч байдалд хандуулсантай зарим талаар холбоотой. Айснер хожим нь нэрд гарсан ”Лусын охин”, “Аладдин”,”Лир Ван”, мөн Pixar компанитай хамтран “Тоглоомын түүх”, “Ахмад Немогийн эрэлд” гэх зэрэг хүүхэлдэйн киног бүтээсэн билээ.

Манай зууны эхээр Дисней компани Уолт өвөөгийн хамгийн нандин бөгөөд жолоогүй хүсэл мөрөөдлийн заагийг давж гарсан билээ. Одоо Диснейн дэлгүүр, телевизийн суваг, хөлөг онгоцоор аялах чиглэл, интернэт компани (Buena Vista Interactive), уран сайхны кинонууд хийж сэдэвчилсэн паркийн цар хүрээг өргөжүүлж (түүний дотор Парис дахь Диснейлэнд болон Амьтны хаанчлал гэх мэт) буй янз бүрийн дагуул кино компаниуд, Диснейн тосгон болон спортын багууд (“Анахеймын Хүчирхэг нугаснууд” – мэргэжлийн хоккейн баг) бий болжээ.

Эдүгээ компанийн өмнө тулгамдсан чухал асуудал юу байна вэ? Энэ нь юуны өмнө Диснейн эрч хүчтэй холбогдсон асуудал. Маркетингт гаргууд болохоо харуулсан нэрт судлаач Ол болон Лора Райсынхны (маркетингийн маргашгүй 22 үзэл номлолыг (1998) гаргасан эцэг, охин хоёр) хэлснээр, “Урт удаан хугацааны туршид өргөжин тэлсээр ирсэн уг компанийн зах зээл дээрхи ач холбогдол нь сүүлдээ багасч, нэр хүнд нь буурч байна...Энэ компани хамгийн эн тэргүүний ашиг сонирхлыг нь хангахуйц илүү тодорхой зорилтуудыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлсэн үед л илүү хүчтэй болох болно” гэжээ. Гаргасан үзэл номлол маргаангүй байхын жишээ өдий төдий бий. “Үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарлах” нь дээрхи 22 номлолын хоёр дахь бөгөөд Америкийн Children’s Supermart компанийн үйл ажиллагааны жишээгээр нотлогдсон юм. Энэ компани анхандаа хүүхдийн өрөөний тавилга, тоглоом наадам зардаг байсан ажээ. Хожим нь тавилга зарахаа зогсоож, үйл ажиллагаагаа тоглоом наадам борлуулах төдийгөөр хязгаарлан, бас худалдааны маркийнхаа нэрийг “Toys ’R’ Us” хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэжээ. Одоо эднийх АНУ-д борлуулалтаараа томоохонд ордог тоглоомын дэлгүүрийг эзэмшиж байна.

Disney-г өргөжүүлбэл компани хөгжих нь мэдээж. 1984 онд Айснерийг дөнгөж ерөнхийлөгч болоод байх үед тус компани цөөн хэдэн сэдэвчилсэн парк, Disney-гийн урьдын алдар нэрийг санагдуулсан хуучны хэдхэн киног эзэмшиж байв. Одоо бол эднийх хэмжээгээрээ дэлхийд AOL Time Warner-ийн дараа орох хоёр дахь кинокомпани болоод байна.

Хоёрт, хэрэв Диснейн кинонууд яваандаа үеэ элээж эхэлвэл Диснейн эзэнт гүрний нүсэр томоохон хэсгүүд, хөгжөөнт үзүүлбэрийн төхөөрөмжүүд бүхий сэдэвчилсэн паркуудыг нь жирийн хүн бол ер ойлгохоо болино. Зарим талаар байдал ер нь нэг тиймэрхүү болоод байна. Компани Микки Маусынхаа тусламжтайгаар энэхүү байдлаас гарахыг хичээж байгаа юм. Гэлээ гэхдээ л энэ нь нилээд шүүмжлэлтэй тулгарч байна. Шинэ үеийн хүүхэд багачуулд Микки Маусыг буцаан авчрах гэсэн Айснерын шийдвэрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд шүүмжилж байна. Учир нь тэнд шинэлэг санаа байхгүй бөгөөд өрсөлдөгчид нь урагш ахиж байхад харин арагш олон алхам ухарсан зүйл мэт харагдаж байгаа юм.

Гуравт, Disney компани өөртэй нь хүч хамтарч, “Ахмад Немогийн эрэлд”, “Мангасуудын орон”, “Тоглоомын түүх” зэрэг өвөрмөц сонин шийдэл, арга барилаар олон сайхан кино хийсэн Pixar-аас харилцаагаа тасласан нь цаанаа учиртай мэт санагдана. Дэвид Йелланд 2003 оны арваннэгдүгээр сард “Times” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ Hasbro, Pixar болон HIT Entertainment зэрэг компьютерын аргаар амьдчилан харуулах, тусгай хэрэглүүр ашиглахдаа мэргэжсэн уран бүтээлчид өнөөгийн хүүхэд багачуулын бодол төсөөллийг хулгайлсан юм... Айснерын хийсэн сонголт нь харилцаа холбоог эрхэмлэдэг бүх хүмүүсийн сонирхлыг татсан. Хэзээ ямагт бүх нийтийн анхаарлын төвд байгаад байх аваас улиг болж, улмаар зах зээл дээрхи нөлөө бүхий байр сууриа алдахад хүргэж болзошгүй хэмээн тэр эмээсэн байж болох юм. Тэгвэл ч компани сүйрлээ гэсэн үг. Ийм учраас Айснер хараахан танил болоогүй байгаа хүмүүст Миккиг шинээр зарлан тунхаглахаар шийдсэн зах зээлийн хэрэглээний бодит байдлыг мэдэрч овсгоотой ажиллахын сонгодог жишээ мөн” хэмээн өөрийн санааг тов тодорхой илэрхийлсэн билээ.

Энэхүү өгүүллийг бичсэн хүн ямар нэг хэмжээгээр зөв хэлж байж болох ч 1930-аад онд нэгэн сэтгүүлч бичсэн өгүүллээ “Ердийн нэг солиот” хэмээн гарчигласан байсныг эргэн санаарай. Disney “Цасан гоо ба долоон одой”-г 1937 онд бүтээн дэлхийд гайхуулж байсан шигээ одоо ч гэсэн гайхамшигт брэнд хэвээр байна.

Амжилтын нууцаас

• Нэр хүндийн үнэ. “Хүүхдийн төлөө брэнд” (2003) номын зохиогч Мартин Линдстромын үзэж байгаагаар, Disney “олимпийн брэнд” хэмээн тооцогдож байна. Учир нь төсвийн тогтвортой баланс бүхий тийм брэндийн тоонд орно гэдэг бол компани үйлчилгээнийхээ төлөө нэмэлт хөлс авна гэсэн үг. “Disney-гийн сэдэвчилсэн паркууд, зочид буудлууд болон түүнтэй хийж буй хэлцэл нь өөрөө түүний өрсөлдөгчдийнхийг бодвол илүү үнэтэй байдаг” гэж Линдстром тэмдэглэжээ. Үнэхээр ч Disney юм бүхнээ бараа үйлчилгээнийх нь өөрийн өртгөөс хоёр юм уу гурав дахин үнэтэй борлуулдаг. • Чанар. Disney чанартай бөгөөд найдвартай бүтээгдэхүүнээр үйлчилдэггүй байсан бол үнээ өсгөхгүй байх нь мэдээж. • Хаа сайгүй танил болсон нэр хүндийн үнэлгээ. “8 настай балчраас 80 настай буурал хүртэл хүн амын хамгийн өргөн давхарга Disney-гээр үйлчлүүлдэг болохоор анхандаа хүүхэд багачуулд зориулагдсан уг компанийн үйл ажиллагааны чиглэл огт өөр болов”. • Disney өрсөлдөгчдөө сайн мэднэ. Компани дэлхийн цараатай болж байгаа болохоор хэн бүхэн далдын өрсөлдөгч нь байдаг. Компанийг толгойлж буй ерөнхийлөгч Микаэль Айснер “Агуулга гэдэг бол хамгийн чухал зүйл. Ийм учраас л бид өдий төдий өрсөлдөгчидтэй байдаг нь хэн бүхэнд ойлгомжтой буй за” хэмээн хэлжээ. • Бүхнийг авах гэсэн тэмүүлэл. “Дэлхий дахин улам бүр жижигсэж байгаа болохоор бид хаа л бол хаана хүрэхийг чармайж байна. Хятад дахь Диснейн парк биднийг 150 жилийн ойгоо хийхээс наана манай саалийн үнээ болохгүй байж болох ч үүнийг бид аль болохоор наашлуулах болно” хэмээн Айснер итгэлтэй хэлсэн байна. • Популизм (ардач үзэл). Disney бол жинхэнэ популист компани. Энэ компани хүмүүсийн хүслийг маш сайн мэддэг, тэр байтугай урьдчилан тааж чаддаг. Тийм ч учраас “Лир Ван” хэмээх хүүхэлдэйн цуврал кинондоо Шекспирийн “Хамлет” хэмээх эмгэнэлт жүжгийн агуулгыг тусгаж чадсан юм. • Итгэл төгс байдал. Цасан гоогоос эхлээд Карибийн тэнгисийн дээрэмчид хүртэлх бүхий л хүүхэлдэйн киноных нь баатруудын үзэгчдэд өгч буй гол зүйл өөртөө итгэх итгэл байдаг. Ийм ч учраас хамгийн ахмад дизайнеруудын нэг Жон Хэнч энэ тухайл хэлэхдээ, “Та юу ч хийлээ гэсэн өөртөө “o’keй” хэмээн хэлж байх хэрэгтэй” гэжээ. Өөртөө итгэлтэй байх явдал Disney-д одоо урьд урьдынхаа ч илүү чухал хэрэгтэй байна. • Ертөнцийг өөрийн брэнд болгосон. Дисней үлгэрийн баатруудаа байрлуулсан сэдэвчилсэн паркуудаа байгуулж, улмаар үзэгчдэд улам илүү таалагдахуйц болгож чадсанаараа анхны бүтээлээ ажил хэрэг болгосон билээ. Одоо Disney тэрхүү паркуудаа кино дуранд бууснаасаа ялгарахааргүй болгож, бодит байдлыг үлгэрийн юм шиг дүрслэн харуулах чиглэлээр ажиллаж байна.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: The Walt Disney Company – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. RESTATED CERTICIFATE OF INCORPORATION OF THE WALT DISNEY COMPANY (PDF; 30 kB). Abgerufen am 8. Juni 2013.
  2. 2.0 2.1 Annual Report 2015, The Walt Disney Company, 2016-05-10, PDF