Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-26
Харагдац
Ну Мү-Хён (сол. 노무현, 盧武鉉, 1946 оны 9 сарын 1 - 2009 оны 5 сарын 23) нь Бүгд Найрамдах Солонгос Улсын 16 дахь ерөнхийлөгч юм.
Ну Мү-Хён нь билгийн тооллоор 1946 оны 8 сарын 6 (аргын тоололоор 9 сарын 1)-нд Кёнсан аймгийн Кимхэ хотод төржээ. Хуулийн шалгалтанд тэнцэн, 1 жил орчим шүүгчээр ажиллаж байгаад дараа нь татварын албанд өмгөөлөгчөөр ажиллах болсон байна. Тэрээр хүний эрхийн асуудлаар өмгөөлөгч хийсний дараагаас эхлэн энэ талаар сонирхох болжээ. Улс төрд оролцон, Пүсан, Сөүл хотуудаас парламентад гишүүнээр сонгогдож байв. Ерөнхийлөгч асан Ким Дэ-Жүнийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Далайн асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хашиж байсан ба 2002 оны 16 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан. (бүрэн эхээр унших)