Wikipedia:Администраторууд
— «Wikipedia:Administrators» гээд холбогдов —
Jump to navigation
Jump to search
Админууд буюу Админууд гэдэг нь техник хангамжийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг Википедчин юм.
Үүнд, хуудсыг хамгаалах ба устгах, хэрэглэгчдийг түгжих, бас эдгээр үйлдлүүдийг буцаах зэрэг ажлууд орно. Википедиагийн журам ёсоор энэхүү эрх мэдлийг Википедиад идэвхтэй оролцож буй, Википедиагийн журмыг баримталдаг, Википедиагийн хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн хүн бүрд олгодог.
Админ боллоо гээд яах вэ?[edit source]
Вики программ хангамжид цөөн тооны чухал бөгөөд хориотой үйлдлүүд байдаг. Эдгээр дотроос админууд дараах үйлдлүүдийг хэрэглэх боломжтой.
- Хамгаалагдсан хуудсуудыг засах, хамгаалахаа болиулах
- Хуудсуудыг хамгаалах
- Устгагдсан хуудсуудыг сэргээх
- Хуудсууд ба тэдгээрийн түүхийг устгах
- Зургуудыг бүрмөсөн устгах
- Хуудсуудын өмнөх хувилбар луу хялбар аргаар түргэн буцаах
- "Сүүлд шинэчлэгдсэн" хуудаснаас вандализмыг нуух
- Хэрэггүй мэдээлэл, вандализм үйлдсэн хэрэглэгчдийг тодорхой хугацаагаар түгжих ба түгжихээ болих
- Системийн мэдэгдлүүдийг орчуулах
Бусад[edit source]
Администратор болох[edit source]
Админ болохыг хүсвэл Wikipedia:Админ болох хүсэлтүүд дээрхийг уншиж, нэрээ бичнэ үү.