XV Луи
XV Луи (франц. Louis XV), албан ёсны алдар "Хайрлагдсан" (франц. Le Bien Aimé; 1710 оны 2-р сарын 15-нд Версальд төрсөн - 1774 оны 5-р сарын 10-нд Версальд нас барсан) - 1715 оны 9-р сарын 1-ээс хойш Бурбон угшилтай Францын хаан. Түүний эрх барих үед "Рококо"-гийн эрин гэгддэг Францын соёл цэцэглэн хөгжсөнөөр тодорхойлогддог боловч энэ урт хугацаанд эдийн засаг аажмаар буурч, улс оронд хурцадмал хүнд байдал улам бүр нэмэгдсэн юм.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]XIV Луи хааны зээнцэр Луи (төрөхдөө Анжугийн герцог цол авсан) анх хаан ширээний дөрөв дахь залгамжлагч гэж тооцогдож байжээ. Гэсэн хэдий ч 1711 оны 4-р сарын 14-нд хүүгийн өвөг эцэг Луис XIV-ийн цорын ганц хууль ёсны хүү Их Луи Дофин (франц. Louis le Grand Dauphin) нас баржуу. Улмаар 1712 оны эхээр Луи-гийн эцэг эх Бургундын гүнгийн авхай (2-р сарын 12) ба герцог (2-р сарын 18) нар ар араасаа улаанбурхан өвчнөөр нас барж, дараа нь 3-р сарын 8-нд түүний том ах 5 настай Бретоны герцог мөн нас барав. Хоёр настай Луи өөрөө асрагч гүнгийн авхай де Вантадурын ачаар л амьд үлдсэн байна. Аав, дүү нь нас барснаар хоёр настай Анжу гүнгийг элэнц өвөг эцгийнхээ шууд өв залгамжлагч болгож, Хааны шууд залгамжлагч буюу "Дофин" (франц. Dauphin) цолыг хүртжээ.
1715 оны 9-р сарын 1-нд элэнц өвөг XIV Людовик нас барсны дараа Луи 5 настайдаа талийгаачийн хааны үеэл дүү Орлеаны Филиппын хараан дор хаан ширээнд суужээ. Филипп нас барсан XIV Луи-гийн баримталж байсан гадаад бодлогыг эсэр бодлого явуулж эхэлжээ. Англитай ойр холбоо тогтоож, Испанитай дайн эхлүүлсэн. Дотоод байдалд санхүүгийн хүндрэл нь эдийн засгийн хүнд хямралд хүргэсэн юм. Энэ хооронд залуу хаан зөвхөн өөрийн сүсэг бишрэлийн талаар санаа тавьдаг бишоп Флерийн удирдлаган дор хүмүүжиж эрх дураараа өсч байв. 1722 оны 10-р сарын 22-нд арван хоёр настай Луи Реймсийн сүмд тусгайлан хийсэн титэм зүүсэн байна. 1723 оны 10-р сарын 1-нд Луи насанд хүрсэн гэж зарласан боловч эрх мэдэл Орлеаны Филиппын гарт хэвээр үлдсэн бөгөөд түүнийг нас барсны дараа эрх мэдэл Бурбоны гүнд шилжсэн байна.
1726 онд XV Луи хаан засгийн эрхийг өөрийн гарт авч байгаагаа зарласан боловч үнэн хэрэгтээ эрх мэдэл 1743 онд нас барах хүртлээ улс орныг удирдаж байсан шашны дээд зүтгэлтэн Кардинал Андрэ Флёри (франц. André-Hercule de Fleury; 1653—1743)-д шилжсэн бөгөөд тэрээр залуу Луи хааныг улс төрд оролцох хүслийг байнга дарахыг хичээж байв.
Кардинал Флёри дайны эхэнд нас барсан бөгөөд хаан улсыг бие даан удирдах бодолтой байсан тул нэгдүгээр сайдаар хэнийг ч томилоогүй өөрөө бүх асуудлыг шийддэг болохоор болжээ. Луи хэргийг шийдвэрлэх чадваргүй байснаас учраас улсын ажил туйлын хүнд байдалд оров. Сайд бүр өөрийн яамаа бусдаасаа хамааралгүй уялдаагүй удирдаж байв. Хаан өөрөө дарангуйлагчийн амьдралыг туулж, эхэндээ хэд хэдэн эзэгтэй нарт захирагдаж, 1745 оноос эхлэн хаант улсыг сүйрүүлсэн хатагтай Маркиз де Помпадурын (франц. marquise de Pompadour) буюу Жанна-Антуанетта Пуассоны нөлөөнд бүрэн автсан байна. Парис хотын оршин суугчид хаанд улам бүр дургуй болж эхлэсэн юм.
1756 онд Долоон жилийн дайн эхэлж, XV Луи хаан Францын уламжлалт дайсан Австрийн талд орж, (маршал Ришельегийн орон нутгийн ялалтыг үл харгалзан) хэд хэдэн ялагдлын дараа тэрээр энх тайвныг байгуулахаас өөр аргагүй байдалд оржээ. 1763 онд Франц өөрийн олон колони (Энэтхэг, Канад) -аас салж, өрсөлдөгч Их Британид алдсан юм.
XV Луи хаан олны дургүйцлийг анхаарч тоолгүй зөвхөн зугаа цэнгэл, ан агнуураар цаг өнгрөөж байсан бөгөөд түүнд хаан ширээнд заналхийлж буй аюул, хүмүүсийн зовлон зүдгүүрийг хэлэхэд тэрээр: "Биднийг амьд байхад хаант засаглал үргэлжилсээр байх болно” (“Бидний дараа үер болсон ч хамаагүй” франц. après nous le déluge”) гэдэг байв.
Хаан 1774 оны 5-р сарын 10-нд салхин цэцэг өвчнөөр нас баржээ.