Jump to content

Долоон жилийн дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Долоон жилийн дайн
Хамаарах дайн: Англи-Францын дайнууд, Австри-Пруссын өрсөлдөөн

Цагийн зүүгийн дагуу:
ОгнооТавдугаар сар 17, 1756 – Хоёрдугаар сар 10, 1763 (1756-05-17 1763-02-10) (6 жил, 8 сар, 3 долоо хоног ба 3 хоног)
Байршил
Үр дүн Англи-Пруссийн эвслийн ялалт[1]
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт

Европт status quo ante bellum бол Их Британи, Франц, Испанийн колониудад дараах өөрчлөлтүүд:

Байлдагч талууд
Командлагч болон удирдагчид
Цэргийн хүч
Нийт[3][e]
384,000[f]
518,000
22,000[g]
20,000[h]

Нийт[4][i]
540,000

  • гарнизон цэргүүд, цэрэг арми, далайчдыг оролцуулаад 1,000,000[5]
450,000[j]
536,000
69,000
Шведийн эзэнт гүрэн 55,000
Хохирол
  • 180,000 алагдсан[6][7]
  • 160,000 алагдсан[6][8][k]
  • Үл мэдэгдэх
  • 200,000 алагдсан[6]
  • 165,000 алагдсан[6][l]
  • 120,000 алагдсан[10][6][m]
  • 29,000+ алагдсан[11]
  • Шведийн эзэнт гүрэн 28,000 алагдсан[6]

Долоон жилийн дайнд (1756–1763) Европ тивд өрнөсөн 18-р зууны том дайн. Европын гол том гүрнүүд бүгд оролцсон бөгөөд нийтдээ 900,000-1,400,000 хүний амь үрэгджээ.[12] Энэ дайнд 1756-1763 онд болсон Европ ба колонийн бүх дайнуудыг хамруулж үздэг. Тухайлбал Померанийн дайн ба 1754-1763 онд явагдсан Франц-Индианы Дайн энэ дайнд хамрагдаж тооцогддог. Энэ дайнд Прусс, Брауншвайг-Люнебургийн Вант Улс, Их Британийн Нэгдсэн Хаант Улсаас (үүний дотор Британийн Хойд Америк дахь колониуд, Британийн Зүүн Энэтхэг компани, Ирланд) бүрдсэн хүчин Австри, Франц (үүний дотор Хойд Америк дахь Францын колони Шинэ Франц, Францын Зүүн Энэтхэг компани), Оросын эзэнт гүрэн, Швед, Саксоны эсрэг дайтсан юм. Португал (Их Британийн талд) ба Испани (Францын талд) улсууд сүүлд дайнд татагдан орсон бөгөөд дайны үеэр төвийг сахисан Нидерландын цэргийн хүчийг Энэтхэгт довтолсон тохиолдол гарч байв.

Дайнаар Франц Хойд Өмнөд Америк дахь колонийн нэг гол гүрний байр сууриа (тухайлбал Франц Хойд Америкийн эх газар дахь "Шинэ Франц" эзэмшлийнхээ ихэнх хэсэг, Карибын зарим арлаа алдсан) болон Европ дахь тэргүүлэгч гүрний байр сууриа [13] алдсан. Франц Европ дахь энэхүү байр сууриа Францын хувьсгалаар л сэргээсэн билээ. Харин Их Британи дэлхийд зонхилох колонийн гүрэн болж гарч иржээ. Францын Тэнгисийн цэргийн хүчин бүрмөсөн сүйдсэн бөгөөд сүүлд Тэнгисийн цэргийн хүчнийг дахин сэргээх өргөн далайцтай хөтөлбөрийг Испанийн флоттой хослуулж байж Британийн Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний далай дахь ноёрхолд аюул занал учруулсан билээ.[14] Ертөнцийн нөгөө талд Британийн Зүүн Энэтхэг компани Энэтхэгийн дотор хамгийн хүчтэй байр суурийг эзэлсэн бөгөөд яваандаа Энэтхэгийг Британийн Эзэнт Улсын "Эзэн хааны титэм дэх эрдэнэсийн чулуу" болгосон юм. Энэ дайныг Винстон Черчилль анхны "дэлхийн дайн" гэж тодорхойлсон.[15] Учир нь энэ дайнд оролцогчид нь Европын улсууд буюу тэдний гадаад дахь колониуд байсан хэдий ч хүн төрөлхтний түүхэнд дэлхий даяар явагдсан анхны дайн байлаа. Энэ дайн нь нэг талаар хөгжиж буй эзэнт улсуудыг оролцуулсан Англи-Францын дайн байсан ч гэсэн XVIII зууны Хоёрдахь зуун жилийн дайны хамгийн чухал нэг үе шат болсон юм.[16] Дайн анх Прүссийн Агуу Фрийдрих Саксоныг дайлснаар эхэлсэн түүхтэй.

  1. 1 2 1762 оноос[2]
  2. 1762 оны 2 сараас 6 сар хүртэл[2]
  3. Прусс эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд олон тооны Ариун Ромын Эзэнт Гүрний улсууд төвийг сахисан хэвээр байсан ч Эзэнт гүрний хурал Пруссийн эсрэг албан ёсоор арга хэмжээ авсан тул энэ нь зөвхөн Австрийн ашиг сонирхлын нэрийн өмнөөс хийгдэхээс илүүтэй Эзэнт гүрний үйлдэл байсан.
  4. 1762 он хүртэл
  5. Нийт хүн хүчийг 1757-1763 онд Европт элссэн эрчүүдийн тоог (ингэснээр колонийн цэргүүдийг оруулаагүй) дайны эхэн үеийн улс орон бүрийн байгуулагдсан тоон дээр нэмж тооцоолсон бөгөөд энэ нь 4.4 ба 4.6 хүснэгтэд үзүүлсэн болно. Вилсоны тоонд арми болон тэнгисийн цэргийн албан хаагчид багтсан боловч цэрэг, гарнизон дахь цэргүүд болон туслах ажилтнуудыг оруулаагүй болно.
  6. 69-р хуудсанд дурдсанаар, 1757 оноос хойш Ханноверын 22,000 орчим цэрэг Британийн армид элссэн. Эдгээрийг Британийн тоонд оруулсан бөгөөд 62-р хуудсанд жагсаасан 124,000 армийн шинэ цэрэг (анхны бүрэлдэхүүний 300%, ~41,000) болон 185,000 тэнгисийн цэргийн шинэ цэрэг (анхны бүрэлдэхүүний 1550%, ~12,000) багтсан болно.
  7. 61-р хуудсанд дурдсанаар, нэмэлт 25,000 португал цэрэг цэргийн албанд алба хааж байсан бөгөөд энэ нь тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн.
  8. Англи-Пруссийн талд богино хугацаанд оролцсох үеэрээ Орос Фридрихийн армид 20,000 цэрэг нэмж, Данийг заналхийлэхээр дахин 40,000 цэрэг илгээжээ.
  9. Нийт хүн хүчийг 1757-1763 онд Европт элссэн эрчүүдийн тоог (ингэснээр колонийн цэргүүдийг оруулаагүй) дайны эхэн үеийн улс орон бүрийн байгуулагдсан тоон дээр нэмж тооцоолсон бөгөөд энэ нь 4.4 ба 4.6 хүснэгтэд үзүүлсэн болно. Вилсоны тоонд арми болон тэнгисийн цэргийн албан хаагчид багтсан боловч цэрэг, гарнизон дахь цэргүүд болон туслах ажилтнуудыг оруулаагүй болно.
  10. Энэ тоонд зөвхөн Хабсбургийн хаант улсын ("Австри") цэргүүд багтсан бөгөөд ихэнх нь энэ хүснэгтэд жагсаалтад ороогүй бусад улсуудыг оруулаагүй болно. Жагсаалтад орсон хоёр улс болох Майнц, Бавари тус тус дайнд 16,000 болон 19,500 цэрэгтэй оролцож, Рейхсарми руу илгээсэн байна. 62-р хуудсан дээрх 4.5-р хүснэгтэд дурдсанаар, дайны үеэр байршуулсан Рейхсарми цэргүүдийн тоо дунджаар 25,000 байсан бол "Австричууд" (Хабсбургийн эзэмшлийн гаднаас элсүүлсэн цэргүүдийг оруулаад) 128,000-154,000 хооронд хэлбэлзэж байв.
  11. Данлигийн хэлснээр, Британийн нас баралтын тоонд Ханновер, Хессен-Кассел, Брауншвайг-Вольфенбюттель, Шаумбург-Липпе зэрэг Британийн холбоотон Германы жижиг армиудын дунд нас барсан хүмүүсийн тоо багтсан.
  12. "Рейхсарми"-д Хабсбургийн хаант улсаас 140,000 хүн, Ариун Ромын Эзэнт Гүрний бусад улсаас 25,000 хүн нас баржээ.[9]
  13. Данли өвчнийг оролцуулан нийт 120,000 нас барсан гэж мэдээлсэн бол Ураланис 60,000 нас барсан эсвэл шархадсан гэж мэдэгдсэн бөгөөд өвчний улмаас нас барсан хүний ​​тоо байхгүй.
  1. "British History in depth: Was the American Revolution Inevitable?". BBC History. Татаж авсан: 2026-03-15. In 1763, Americans joyously celebrated the British victory in the Seven Years' War, revelling in their identity as Britons and jealously guarding their much-celebrated rights which they believed they possessed by virtue of membership in what they saw as the world's greatest empire.
  2. 1 2 Kohn (2000), х. 417.
  3. Emma Hart, Marie Houllemare, Trevor Burnard. "The Oxford Handbook of the Seven Years' War." June 2024. Pages 61-62. Essay "Resources" by Peter Wilson, chapter 4.
  4. Emma Hart, Marie Houllemare, Trevor Burnard. "The Oxford Handbook of the Seven Years' War." June 2024. Pages 61-62. Essay "Resources" by Peter Wilson, chapter 4.
  5. James C. Rilley, "The Seven Years War and the Old Regime in France", Принстоны Их Сургуулийн Хэвлэл: 2024 оны 7 сар, х. 78.
  6. 1 2 3 4 5 6 Danley (2012), х. 524.
  7. Uralanis (1960), х. 59.
  8. Uralanis (1960), х. 60.
  9. Speelman (2012), х. 524.
  10. Uralanis (1960), х. 56.
  11. Emma Hart, Marie Houllemare, Trevor Burnard. "The Oxford Handbook of the Seven Years' War." June 2024. Pages 73-74. Essay "Resources" by Peter Wilson, chapter 4.
  12. Seven Years War (1755-63)
  13. The Treaty of Paris in Corbett, Julian (1918). England in the Seven Years' War: A Study in Combined Strategy Vol. II (English хэлээр) (Second Edition хэвлэл). London: Longman, Green and Co. {{cite book}}: |edition= has extra text (help); |format= requires |url= (help); Cite has empty unknown parameters: |origmonth=, |accessmonth=, |month=, |accessyear=, |chapterurl=, |origdate=, and |coauthors= (help)CS1 maint: unrecognized language (link)
  14. Kennedy, Paul (2004) [1976]. The Rise and Fall of British Naval Mastery (book) (English хэлээр) (new introduction хэвлэл). London: Penguin Books. {{cite book}}: Cite has empty unknown parameters: |accessyear=, |origmonth=, |accessmonth=, |month=, |chapterurl=, |origdate=, and |coauthors= (help)CS1 maint: unrecognized language (link)
  15. Bowen, HV (1998). War and British Society 1688-1815. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. х. 7. ISBN 0-521-57645-8.
  16. Tombs, Robert and Isabelle. That Sweet Enemy: The French and the British from the Sun King to the Present. London: William Heinemann, 2006.

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  • Fowler, William H. Empires at War: The Seven Years' War and the Struggle for North America. Vancouver: Douglas & McIntyre, 2005. ISBN 1-55365-096-4.
  • Marston, Daniel. The Seven Years' War. Essential Histories. Oxford, UK: Osprey, 2001. ISBN 1-84176-191-5.
  • McLynn, Frank. 1759: The Year Britain Became Master of the World. London: Jonathan Cape, 2004. ISBN 0-224-06245-X.