Jump to content

Пруссийн хаант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пруссийн хаант улс
Königreich Preußen (Герман)
1701–1918
Прусс улсын Сүлд (1701–1871)
Сүлд
(1701–1871)
Төрийн дуулал: 
Боруссиа
"Прусс"
(1820–1830)
Preußenlied
"Прусийн дуулал"
(1830–1840)

Хааны дуулал:
"Heil dir im Siegerkranz"
"Ялагчын Титэмд мэндчилгээ дэвшүүлье"
(1795–1918)
ТөлөвХаант улс[тэмд 1]
Нийслэл
Нийтлэг хэлАлбан ёсны:
Герман
Шинэ Латин (1806 он хүртэл)
Шашин
Улсын хэмжээнд олонх:
Протестантизм[1] (Лютеран болон Кальвинист; 1817 оны дараа Пруссийн Нэгдсэн (төрийн шашин))
Зарим газар олонх:
Католик[тэмд 2]
Бусад цөөнх:
Ард түмний нэршилПруссчууд
Төр засаг
Хаан 
• 1701–1713 (анхны)
I Фридрих
• 1888–1918 (сүүлчийн)
II Вильхельм
Сайд-Ерөнхийлөгч[тэмд 3] 
• 1848 (анхны)
А. Х. фон Арним-Бойценбург
• 1918 (сүүлчийн)
Макс фон Баден
Хууль тогтоох байгууллагаЛандтаг
Лордуудын Танхим
Төлөөлөгчдийн Танхим
Түүхэн эрин
• I Фридрихийн титэм зүүх ёслол
1 сарын 18, 1701
8 сарын 6, 1806
• Германы Холбооны байгуулагдсан
6 сарын 8, 1815
12 сарын 5, 1848
8 сарын 18, 1866
1 сарын 18, 1871
• Чөлөөт Прусс Улсыг тунхаглав
11 сарын 9, 1918
• II Вильхельм хаан ширээнээс татгалзав
11 сарын 28, 1918
Газар нутаг
1756[2]348,779 км2 (134,664 миль2)
Хүн ам
• 1713[3]
1,500,000
• 1740[4][5]
2,200,000
• 1756[2]
4,500,000
• 1786[6]
5,800,000
• 1797[7]
8,700,000
Мөнгөний нэгж
Өмнө нь
Дараа нь
Бранденбург-Прусс
Хааны Прусс
Невшателийн гүнт улс
Польш–Литвын холбоо
Швелийн Померан
Данцигийн Чөлөөт Хот
Варшавын Гүнт Улс
Хессений Вант Улс
Нассаугийн Гүнт Улс
Ханноверийн хаант улс
Хольштайны Гүнт Улс
Шлесвигийн Гүнт Улс
Саксе-Лауэнбург
Богемийн титмийн газар
Силезийн гүнт улсууд
Кладско хошуу
Франкфуртын чөлөөт хот
1807:
Варшавын Гүнт Улс
Данцигийн Чөлөөт Хот
Невшатель кантон
1918:
Чөлөөт Прусс Улс
Данцигийн Чөлөөт Хот
Хоёрдугаар Бүгд Найрамдах Польш Улс
Анхны Бүгд Найрамдах Чехословак Улс
Бельги
Дани
Өнөөдөр
  1. Хойд Германы Холбоо (1866–1871) болон Германы эзэнт гүрний (1871–1918) үед Пруссийн Сайд-Ерөнхийлөгч нь мөн Германы Канцлер байв.

Пруссийн хаант улс (Герман: Königreich Preußen [ˈkøːnɪkˌʁaɪ̯ç ˈpʁɔɪ̯sn̩]) нь Пруссийн хааны ноёрхлын үе буюу 1701 оноос 1918 оныг хүртэл Прусс Улсыг нэрлэж байсан нэр юм.

Пруссийн Хаант Улс нь Бранденбург-Пруссийн нутаг дэвсгэр дээр Бранденбургийн курфюрст (нэгдүгээр ван буюу их ван) Фрийдрих пруссийн хаан болсноор байгуулагдсан аж. Энэ нь Ариун Ромын Эзэнт Гүрний харьяанд байсан Бранденбург болон Германы Ордент Улсаас гаралтай улсын нэрийг өгөгч Пруссийн Херцогт Улсуудаас бүрдэж байв. Хаант Улсын нутгийн зүүн хэсэгт анхнаасаа прусс хэмээн нэрлэгдэж байсан газрыг Зүүн Прусс[10] гэж нэрлэдэг байв.

XVIII зуунд Прусс европын таван их гүрний нэг болон Австрийн дараах герман үндэстний хоёрдугаар их гүрэн болж хөгжив. XIX зууны дундаас хойш герман үндэстний улсыг бий болгохыг хүчтэй эрмэлзэх болсон ба 1867 оноос Хойд Германы Холбооны Улс нь давамгайлах гишүүн улс болжээ. 1871 онд энэхүү холбооны улс нь Германы Хаант Улс болон өргөжсөн ба Пруссийн хаан нь Германы кайзер боллоо. 1918 оны арваннэгдүгээр сарын хувьсгалаар сүүлчийн хаан ба хаан Вилхелм II хаан ширээнээс бууж, хаант засгийг халан үгүй болгов. Ингээд хаант улсын үргэлжлэл нь Чөлөөт Улс Прусс болон задарчээ.

Пруссийн Хаант Улс ба түүний гишүүн улсуудын түүхийг хоёр үндсэн хэсэгт хуваана: эхний хагас нь 1701 оноос 1806 он хүртэлх үе ба үүнийг «хуучин пруссийн эзэнт улсын үе», дараах нь 1807 оноос 1918 оныг хүртэлх үе ба үүнийг «шинэ пруссийн эзэнт улсын үе» гэдэг. 1806 оноос 1809 оныг хүртэл нутаг дэсвгэрийн өөрчлөлтөөс хамааралтайгаар улсын бүх институтыг шинэчлэн, хуучин хаант засгийн үеийн бүтцийг үндсээр нь өөрчилсөн шинэ цаг үе байв.

1701-1713: Хэргэм дэвшсэн үе

[засварлах | кодоор засварлах]

Бранденбургийн Маркт Улсаар ноёрхол нь төвлөрсөн Хоенцоллерн ургийн улсууд нь 1700 оны үед европын хэмжээнд дундаж хүчирхэг улсууд байв. 15-р зуунаас хойш Хоенцоллерн удмынхан Бранденбургийн курфюрст тул Ариун Ромын Эзэнт Гүрний райхстагт санал өгөх эрхтэй буюу суудалтай нэр хүндтэй алба хашиж байв. Хаант улс 1648 онд дахин нэгдсэн боловч Вестфалийн гэрээгээр улсын вангуудын улс төрийн эрх мэдэл эрс нэмэгдсэн байна. Хоенцоллерны нутаг дэвсгэр нь хаант улсын нутаг дэвсгэрийн умард талд орших учир төв ба өмнөд германы нутгийг бодвол хаантай харилцах харьцаа харьцангуй сул байв.[11]

1700 оны үед вангуудын хэргэм зэрэг, алдар хүнд нь улс төрийн чухал хүчин зүйлүүдийн нэг байв. Курфюрст Фрийдрих III цаг үеэ мэдэрсэн учраас хаан цолны төлөө зүтгэв. Ариун Ромын Эзэнт Гүрний хаан Леополдын зөвшөөрөлтэйгөөр 1701 оны нэгдүгээр сарын 18-нд Фрийдрих I өөрийгөө Көнигсбергэд хаанд өргөмжлөн «Прусс дахь хаан» (König in Preußen) болжээ. Хаанд өргөмжлөгдсөний хариуд Пруссийн хааны арми Испанийн өв залгамжлалын дайнд хааны талд орж Францын эсрэг дайтав. Үүнтэй яг зэрэгцээд Пруссийн зүүн хойд хилийн орчим гарсан умардын их дайнд Фрийдрих хаан улсаа оролцуулалгүй авч гарч чадав.

1772 оныг хүртэл «Прусс дахь хаан» гэсэн хязгаарлагдмал нэртэйгээ үлдсэн бөгөөд учир нь Пруссийн хаан (König von Preußen) гэж нэрлэгдсэн тохиолдолд Пруссийн нутаг тэр чигтээ хааны мэдэлд байх ёстой байв. Гэтэл тус нутагт Германы Ордент Улсын баруун хэсэг байгаад, 1466 оноос хойш Польшид хамаарах болсон нутаг нь хаант улсад хамаагүй байсан юм.[12]

  • Otto Büsch, Wolfgang Neugebauer: Moderne preussische Geschichte: 1648–1947. 3 Bände, De Gruyter Verlag, Berlin 1981, ISBN 3-11-008324-8.
  • Handbuch der preussischen Geschichte, Walter de Gruyter Verlag, Berlin-New York 1992–2001
  • Ingrid Mittenzwei, Erika Herzfeld: Brandenburg-Preußen 1648–1789. 1. Auflage. Verlag der Nation, Berlin 1987, ISBN 3-373-00004-1.
  • Uwe A. Oster: Preußen. Geschichte eines Königreichs. München 2010, ISBN 978-3-492-05191-0.
  • Akademienvorhaben zur späten preußischen Monarchie der Berlin-Brandenburgischen Akademie der Wissenschaften
  • Reinhard Nelke. "Darstellung der Geschichte Preußens". Татаж авсан: 2009-02-07.
  • Statistische und historische Informationen zu Preußen bei HGIS
  1. И. Алвис, Роберт (2005). Religion and the Rise of Nationalism: A Profile of an East-Central European City. Сиракузын Их Сургуулийн Хэвлэл. х. 133. ISBN 9780815630814.
  2. Эрнест Жон Кнаптон. "Revolutionary and Imperial France, 1750–1815." Scribner: 1971. Хуудас 12.
  3. Philip Dwyer, "The Rise of Prussia 1700-1830", Routledge: 2 сарын 2, 2001. Хуудас 52.
  4. Браунинг, Рийд С. (1993). "The War of the Austrian Succession." Нью Йорк: Сент-Мартины хэвлэлийн газар. ISBN 978-0-312-09483-6. Хуудас 24.
  5. Двайер, х. 154.
  6. Двайер, х. 154.
  7. Двайер, х. 246.
  8. 8.0 8.1 "Königreich Preußen (1701–1918)" (Герман хэлээр). Эх сурвалжаас архивласан огноо 2019-05-02. Татаж авсан: 2007-05-02.
  9. "German Empire: administrative subdivision and municipalities, 1900 to 1910" (Герман хэлээр). Архивласан огноо 2018-12-25. Татаж авсан: 2007-05-02.
  10. Dazu Christopher Clark (2006) in Iron Kingdom: “In due course, even the ancient and venerable name of Brandenburg would be overshadowed by ‘Kingdom of Prussia’, the name increasingly used in the eighteenth century for the totality of the northern Hohenzollern lands” (S. 65) und “The words ‘kingdom of Prussia’ were incorporated into the official denomination of every Hohenzollern province” (S. 77).
  11. Barbara Stollberg-Rilinger: Das Heilige Römische Reich Deutscher Nation: Vom Ende des Mittelalters bis 1806, C.H.Beck Verlag, 5. Auflage, 2013, in: Kapitel V - Von der Konsolidierung zur Krise der Reichsinstitutionen (1555–1618), S. 66–69
  12. Christopher Clark: Preußen. Aufstieg und Niedergang 1600 – 1947. 1. Auflage. Pantheon Verlag, 2008, S. 97.