Австралийн гран-при
Альберт паркийн авто тойруулга | |
Уралдааны замын мэдээлэл | |
---|---|
Үндсэн ивээн тэтгэгч: | Ролекс (2013 оноос хойш) |
Уралдааны хуанлид: | 1985 оноос хойш |
Замын урт: | 5,303 км |
Уралдаx замын урт : | 307,574 км, 58 тойрогт |
Дээд амжилтууд | |
Тойргийн рекорд: | 1:24,125 (2004, Михаэль Шумахер, Феррари) |
Шалгуурын тойргийн рекорд: | 1:23,529 (2011, Себастиан Феттель, Ред Булл Расинг) |
Хамгийн олон ялалт: | Михаэль Шумахер (4) |
Хамгийн олон поле: | Аиртон Сенна, Льюис Хамилтон (5) |
Цахим хуудас |
Австралийн их шан нь 1928 онд анх удаа зохиогдсон. 1985 оноос хойш Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний их шанд хамрах болжээ. Формула-1-д 1995 он хүртэл «Аделайде стреет авто тойруулга» дээр улирлын төгсгөлд явагддаг байснаа, 1996 оноос хойш Мельбурн дахь Альберт паркийн авто тойруулга дээр ихэвчлэн улирлын эхэнд зохион явуулж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1991 оны арваннэгдүгээр сарын 3-нд Аделайде авто тойруулга дээр Формула-1-ийн түүхэн дэх хамгийн богино уралдаан болов. 24 минут 34,899 секундын дараа буюу 14 тойргийн (52,92 км) дараа борооны улмаас тэмцээнийг зогсоосон байна.
2001 оны гуравдугаар сарын 4-нд болсон уралдаан дээр 51 настай замын хянагч ослоор нас баржээ. Тэрбээр канадын тамирчин Жак Вильнёвийн тэрэгний мултарсан дугуйнд оногдон газар дээрээ үхсэн байна.
2008 оны гуравдугаар сарын 16-нд болсон тэмцээнд нийт 22 жолооч гараанаас гарсан ч зөвхөн 6 жолооч барианд орсон байна. Үүний шалтгаан нь FIA-с гаргасан хий эргэлтийн хяналтын системийг уралдааны тэрэгнүүд хэрэглэхгүй болгох дүрэм байсан юм.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Аделайдегийн уралдааны зам
-
Мельбурн дахь Аделайдегийн байршил