Аль-Шабаб
Appearance
Харакат аль-Шабаб аль-Мужахидин буюу Аль-Шабаб нь Аль-Каидатай нягт хамтран ажилладаг 2007 онд байгуулагдсан Сомалигийн исламын террорист байгууллага. "Исламын шүүхийн Холбоо" бүлэглэлийн үе залгамжлагч.
Бага насны хүүхдүүдийг өөртөө элсүүлэх, хулгайн ан хийж жил бүр хэдэн зуун зааныг алдаг байна. Үнэт зааны соёогоор хөөцөлдөхдөө тэд амьтадаас гадна тэдний хамгаалагчдыг мөн хөнөөдөг байна. Энэ бүлэг нь Сомалид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөө орон нутагт шариатын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьдаг. Зарим тооцоогоор энэ байгууллагад 6000 орчим хүн хамрагдаж байна. Сомалигийн эрх баригчидтай байнга тэмцдэг бөгөөд Засгийн газрын холбоотон Этиопын эсрэг мөн дайтдаг байна.