Антонин Дворжак
Антон Леополд Дворжак (1841-09-08 1904-05-01) нь Чехээс төрөн гарсан дэлхийн алдарт хөгжмийн зохиолч юм. Тэр хайр дурлалын сэдэвт хөгжмийн бүтээлээрээ тэр дундаа "Шинэ дэлхий" /New World Symphony/, "Славони бүжиг" /Slavonic Dances/, "Америк хүн" /"American" String Quartet/, "Хийл хөгжимд зориулсан концертийн В нот" /Cello Concerto in B minor/зэрэг дуурь, симфони, найрал болон танхимын хөгжмийн /хөгжмийн цөөхүүлийн тоглох классик хөгжмийн төрөл/ бүтээлүүдээрээ алдартай.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дворжак 1841 оны есдүгээр сарын 8-нд одоогийн Бүгд Найрамдах Чех Улсын Нелахозевс тосгонд дэн буудлын эзэн, мал нядлагчийн ажил эрхэлдэг ятга хөгжмийн авьяастай Францис Дворжакийн /1814-1894/ гэр бүлд мэндэлжээ.
Эцэг эх нь хүүгээ хөгжмийн авьяастай гэдгийг нь бага ахуйгаас нь таниж хөгжмийн боловсролтой болгохоор 6 настайд нь тосгоны сургуульд оруулсан түүхтэй. 1857-1859 оны хооронд Прага хотын хөгжмийн сургуульд суралцагч залуу Дворжак гаргуун сайн хийл хөгжимчин болж 1860 оноос Бохемийн театрын найрал хөгжмийн хийлчнээр ажил, амьдралын гараагаа эхэлж байжээ. Энэ хугацаанд чөлөө заваараа найрал хөгжмийн бүтээл бичих, хөгжмийн цагийн сургалт явуулах зэрэг ажлууд хийдэг байлаа.
Анхны хайр Жозеффэнна Шермеково нь Дворжакаар хөгжмийн хичээл заалгадаг байсан ба түүндээ зориулан дуу зохиож хайр сэтгэлээ илчилж байсан хэдий ч түүнтэй гэрлэж чадаагүй юм. 1873 онд Жозефэннагийн дүү Аннатай гэр бүл болжээ.
Дворжакийн амьдарлыг нэгэн алдартай хөгжмийн зохиолч өөрчилсөн түүхтэй. Прага хотын Гэгээн Аделбертын сүмд даралтат хөгжимчин байх хугацаандаа "Чавхдаст хөгжмийн тавал" /second string quintet/ хөгжмийн бүтээлийг туурвисан ба хөгжим судлаач Эдуард Хэнслик уг бүтээлийг талархалтайгаар үнэлэн дүгнэж улмаар Германы алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Иохоннас Брамс-тай танилцуулснаар Дворжак хөгжмийн томоохон зөвлөгчтэй болсон юм. Брамс Дворжакийн өмнөөс хөгжмийн "Симрок" пүүстэй гэрээ байгуулж, гэрээ ёсоор "Славони бүжиг" нэртэй 16 хэсэгтэй хөгжмийн ажлаа бичсэн нь тэр даруйдаа амжилт олжээ. Дворжакийн 1880 оны "Ээж минь зогсож байна"/Stabat Mater/ бүтээл нь хилийн чанадад тэр дундаа 1883 онд Лондон хотноо ихэд алдаршсан ба 1884 онд түүнийг урьж Англи даяараа баяр талархалтайгаар угтан мэндчилж байв.
Америкийн Нэгдсэн Улсад 1892-1895 оны хооронд ажиллаж амьдарсан нь
[засварлах | кодоор засварлах]Дворжак Нью-Йорк хотноо 1892-1895 оны хооронд Америкийн Үндэсний Хөгжмийн Дээд сургуулийн сургуулийн захиралаар ажиллаж байв.
Амьдралын сүүлийн жилүүдийг эх орондоо ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн нь
[засварлах | кодоор засварлах]Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Дворжак дуурийн болон танхимын хөгжмийн бүтээлүүд дээр ажиллаж байв. Алдарт хөгжмийн зохиолчийнхоо 60 насны ойг Чех улс үндэсний баярын байдалтайгаар тэмдэглэсэн ба Прага хотын хөгжмийн дээд сургуулийн захиралаар 1904 онд зүрхний шигдээсээр нас нөгчих хүртлээ ажиллаж байсан түүхтэй.
Түүний бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]1. Дуурь
|
|
2. Найрал хөгжимд зориулсан бүтээл
|
|
3. Танхимын хөгжмийн бүтээлүүд
|
|
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Černušák, Gracián (ed.); Štědroň, Bohumír; Nováček, Zdenko (ed.) (1963). Československý hudební slovník I. A-L. Prague: Státní hudební vydavatelství. (in Czech)
- John Clapham (1979), Dvořák, ISBN 0-7153-7790-6
- New Grove Dictionary of Music and Musicians: Dvořák, Antonín
- Gervase Hughes (1967), Dvořák, His Life & Music, Casell, London
- Smaczny, Jan. Dvořák: Cello Concerto. Cambridge Music Handbooks. Cambridge University Press, Cambridge, 1999.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- List of Dvořák's works (Archived 2009-10-25)
- The Bohemian composers
- Antonín Dvořák Photo Gallery
- Dvořák Family Photo Gallery
- Dvořák´s manuscripts
- Collection of news articles and correspondence about Dvořák's stay in America
- The Story of "Goin' Home"
- The Antonín Dvořák, memorial at Vysoká u Příbrami
- Dvořák Society for Czech and Slovak music
- 2004 Tribute Site for Dvořák
- Бичлэгүүд
- Guided listening on Dvořák's most famous works can be found in the BBC Radio 3 'Discovering Music' archive
- clips of Dvorak's 9 symphonies
- Video Cigánské melodie [1]
- Radio Open Source 1-hour programme entitled "Dvořák to Duke Ellington", on Dvořák's predictions about the future of American music
- Kunst der Fuge: Antonin Dvorák - (Many) MIDI files