Ятга

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ятга урд талаасаа

Ятга нь монголын уламжлалт татах хөгжмийн зэмсэг бөгөөд гүдгэр модот цитр хөгжмийн бүлэгт багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгатай ойр төрлийн хөгжмийн зэмсэгт хятадын гүчжэн, солонгосын каягым, вьетнамын дан тран, японы кото зэрэг ордог.[1]

Хийц[засварлах | edit source]

Ятга нь хэмжээ ба хийцийн хувьд олон төрлөөр хийгддэг. Ятганы чавхдасын тоо, тэвх мод, хөг зэргээрээ бас өөр хоорондоо ялгаатай байдаг. Дууны хөндий их бие нь бага зэргийн гүдгэр хэлбэртэй. Ятгын чавхдасны өнгөний өндөр намыг түүний доороос тулах бараг гурвалжин хэлбэртэй тэвх модыг дээш доош шилжүүлэн гүйлгэж тохируулна.

Ятганы тэвx мод
Эртний ятга

Энгийн хийц бүхий ятга нийт 21 чавхдастай байх ба чавxдасны материалд адууны дэл сүүл, шөрмөс, өлөн, эсвэл ээрсэн торгоор хийдэг байжээ. Орчин үед чавхдасыг ихэвчлэн нийлэг эд (нейлон) юм уу нейлоноор ороосон төмөр утсыг хэрэглэдэг. А-чавхдасыг ердийн тохиолдолд ногоон өнгөөр будах ба бусад бүх чавхдас цагаан өнгөтэй байна.

Өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгдэж буй ятга нь 21 чавхдастай, 1,62 метрийн урттай байх ба жин нь 5-6 килограмм байдаг. Ийм хийцийн ятгыг мастер ятга гэж бас нэрлэнэ. Мастер ятга нь хятадын гүчжэнтэй ерөнхийдөө төстэй. Богино хийцтэй ятганы дуугаралт нь өөр байхаас гадна зарим тохиолдолд цөөн чавxдастай ч байдаг. Монголын эртний зохиолуудын нэг болох Жангарын туульд нэгэн залуухан гүнж 800 чавxдас, 82 тэвхтэй ятгаар хөгжимдөв хэмээн өгүүлсэн байдаг ажээ.

Ятга хөглөх[засварлах | edit source]

Ятгын үндсэн хөг нь пентатоник учраас 21 чавxдасаар 4 октавыг хөглөх боломжтой.

Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Description from the Silk Road Ensemble