Jump to content

Байтаг Богдын Команд буюу Ац Улаан уулын тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Байтаг Богдын Команд буюу Ац Улаан уулын тулалдаан
Хамаарах дайн: Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
Огноо 1947 оны 5 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 5
Байрлал Монгол улс, Ховд аймаг
Байдал Хилийн шугам хэвээр үлдсэн
Газар нутгийн
өөрчлөлт
Нутаг дэвсгэрийн өөрчлөлт гараагүй
Байлдагч талууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улс Дундад иргэн улс
Удирдагчид

генерал Шагдаржав,
генерал Зайсанов,
хурандаа Зонров

генерал Ма Чэнсян
Оспан
Цэргийн хүч
цэргийн яамны тусгай групп ,
нисэх хүчний эскадриль
10000 явган цэрэг,
2000 Морин цэрэг,
олон тооны пулемет,
миномётууд
Хохирол
тодорхойгүй тодорхойгүй

Байтаг Богдын Команд буюу Ац Улаан уулын тулалдаан нь БНМАУ болон БНХУ-ын хооронд хилийн хамгийн том тулалдаан юм. БНМАУ-ын Байтаг Богд уулын хилийн хэсэгт Команд буюу Ац Улаан уулын орчимд БНХУ-ын томоохон хүч цөмрөн орж тэндээ бэхжих зорилго тавин суурьшсан нь БНМАУ-ын хилийн дархан байдалд шууд халдан заналхийлсэн байдал үүсгэсэн байна. Энд болсон тулалдааны үед Б.Бадам баатарлаг гавъяа байгуулан амь үрэгдсэнийг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын баатар цол нэхэн олгосон байна.

Хятадын тал цэргийн хүчээр хил зөрчин довтолсон нь

[засварлах | кодоор засварлах]

1947 оны эхээр Хятадын Гоминдан Ма Чэнсяны захирсан 10000 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн анги Хужиртын эхний Ац улаан ууланд ирж хориглолт байгуулан байрлажээ. Хориглолтод шаардлагатай модон материалыг цэргүүд нь нэг эгнээ жагсаалаар зогсож, гар дамжуулан Байтаг уулнаас зөөжээ. Цэргийн агтанд улаан буурал, цагаан зүсмийн морьд ихэнх байжээ.

1972 оны Э.Гэрэлчулууны “Баатарлаг үйлстэн” номонд Нарийн хоргойтын өмнөх нэргүй өндөрлөгт гоминданы энэ цэргийн байрлалыг хянаж байсан харуул дайсанд илэрч нэгийгээ алуулсан тухай мэдээ авлаа гэж дурджээ. Харуулын ахлагч офицер нь дайсан хөөхөд нэг цэрэг нь алагдлаа гэж ирсэн нь сүүлд тагнуулын олзны Хуйхуй цэргийн мэдүүлгээр худлаа болох нь тогтоогджээ.

Монголын талын шийдвэр болон тагнуулын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Энэ үед Монголын цэргийн хүч Байтагийн наана Уушгийн ус гэдэг газар төвлөрч, дайсныг дархан хилээс хөөж гаргахаар шийдвэрлэж, Дотоод Явдлын Яамны сайд Шагдаржав удирджээ. Дайсны хүн хүч, зэвсгийн хүч чадлыг урьдчилан мэдэх зорилгоор Нэхийтээр /улсын баатар/ даргалуулсан бүрэлдэхүүнд хилчин Тэгшээ /улсын баатар/, казах толгой буюу хүндэт байлдагч Дүгэр нар оролцсон 5-6 хүнтэй группийг явуулжээ. Тагнуулын групп дайсны байрлалын ард зэрэгцээ нэргүй өндөрлөгт нууцаар байрлаж, цэргийн ангийн байрлалаас гадагш явах хүнийг баривчлахаар отолт хийжээ. Гэтэл бөмбөр, бүрээ дуугараад цэргүүджагсаалын сургууль хийгээд нэг ч хүн гадагш явалгүй өдрийн 10-11 цаг хүрч байтал дайсны нутгийн гүнээс 2 морьтой хүн ирж явааг хараад тэднийг баривчлахаар шийдвэрлэжээ. Нэхийт хилчин пулемѐтчин Тэгшээг эндээ үлдэж бидний араас нэг ч дайсныг давшуулахгүй хамгаалах, морио сайн бөхлөж уях, туслах наводчик Даваадоржид дайсны нэг цэргийг буудах, нэг хилчинд дайсны нэг морийг буудах, казах толгой Дүгэрийнг замын хажууд нуугдаж морийг нь буудсан хүнийг амьдаар барих тушаалыг тус тус өгчээ. Дайсны морьтой 2 хүн Дүгэрийн нуугдсан том чулууны хажууд ирэхэд хоѐр буун дуу зэрэг гарч морь нь буудуулсан хуйхуй цэрэг доош хараад гараараа газар даран унахад нь Дүгэр гүйж очоод нуруун дээр нь гишгэтэл эрүүгээрээ газар цохиод толгойгоо өндийлгөхөд нь уутаа толгойд нь углажээ. Нэг нь хуйхуй цэрэг, нөгөө нь казах хүн байжээ. Хуйхуй цэргийг моринд мордуулаад хөлийг нь хүлээд явах гэтэл алагдсан казах монгол цэргийн шинель өмссөн байсныг илтгэхэд Нэхийт авах тушаал өгчээ. Энэ үед Тэгшээ гүйж ирээд Нэхийтэд дайсан нааш давшсангүй, бүслэх зорилгоор 2 талаар давшлаа гэхэд бидний араас ир гэж тушаагаад Байтаг уулын Ар Хув гэдэг газрыг зүглэн гүн рүү зугатааж, Байтаг уулаа цаагуур нь бүтэн тойроод урд үзүүрээр Тэрэм хадны урдуур гарч Оройхон Дамчигийн суман дээр дайсны хуйхуй цэрэг, 2 богцтой шуудан, монгол цэргийн шинелийн олзтой иржээ. Олзлогдсон хуйхуй цэргийн мэдүүлгээр – Гоминданы цэргийн анги 10000 орчим хүнтэй, миномѐт, хөнгөн пулемѐт, винтовоор зэвсэглэсэн, Ма Чэнсян гэгчээр удирдуулсан, байнга суурьших зорилгоор орж ирсэн цэргийн анги болох нь тогтоогджээ. Тэр үед цэргийн овог нэрийг цаасанд бичүүлж шинелийн заханд нууцлан хадуулдаг байсан нь Нарийн Харгайтын харуулд байгаад алагдсан гэх цэргийн шинель байжээ. Тэд дайсанд хөөгдөх үед дайсны суманд морь нь алагдахад сум хэрэгслээ үлдээж нөхрөө хаяад зугатсан учир үлдсэн цэрэг дайсантай баатарлагаар тулалдаж нас барьжээ. Ийм учраас Ма Чэнсян жанжин монголын цэргийг амьдаар битгий барь, газар дээр нь устгаж байх тушаал гаргасан гэнэ. Нарийн Харгайтын энэ харуулын дарга нь ЗХУ-д цэргийн сургууль төгссөн сайхан залуу байсан юм. Уушгийн усны толгод дунд дөрвөлжин чулуун гортгийг ахлагч Чирдэгжав бид нарт зааж, цэргийн хээрийн шүүх энд буудсан юм гэж Дүгэр гуай зааж билээ.

Монголын тал тулган шаардах бичиг илгээсэн болон байлдааны ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Манай цэргийн командлал Ма Чэнсяны цэргийн ангийг 3 хоногийг дотор Монголын хилээс гарах тулган шаардах бичгийг ард Бадам, Чулуундай нараар хүргүүлж, тэднийг Гэрэлчулуун даргатай, Нэхийт орлогчтой группээр хамгаалуулан явуулжээ. Тэд хоѐр элчээ явуулаад хүлээж байтал оройхон Чулуундай буцаж ирээд, дарга нь бололтой жороо бор морьтой хүн ирж бичгийг авлаа. Надыг явж даргаа авчир гэсэн би мордоод явсны дараа Бадам араас гоогоороо яв гэж хашгирсан гэж ярьжээ. Тулган шаардах бичгийн хариуг өгөхгүй болохоор манай цэргийн байлдааны ажиллагаа эхлэж давшжээ. Цэргийн давшилт эхлэх цагаас хоцорч, онгоц цагтаа бөмбөгдөж дайралт хийжээ. Манай цэргийг Хужиртын эхний Цалуу гэдэг цагаан газраар давшуулсан учир дайсны пулемѐт, миномѐтын гал толгой өндийлгөхгүй байжээ.Үдээс хойш казакийн 200-300 хүний морин атак орж ирэхээр цэргийг Байтагийн наана ухраажээ. Нисгэгч Зайсанов дайсны суманд оногдсон онгоцыг өндөрлөг газраас гулсуулан Талын Хар уулын бэлд авч ирж буулгажээ. Зайсанов нь буугаа гаргаж сумлаад командлагч ДЯЯ-ны сайд Шагдаржавын шанаанд тулгаж, чи яах гэж олон аавын хүүхдүүдэд команд өгч цусыг нь урсгав, чамайг хэний ч зөвшөөрөлгүй буудахад яадаг юм гэхэд Шагдаржав казах хүн ийм онгироо байдаг юм гэж зайлсхийж байсан гэдэг. Ингэж цэргийг ухраахад Нэхийт /улсын баатар/-ын суман бартаат газраар давшсан тул дайсны байрлалд хамгийн ойрхон очсон байжээ. Гэнэт цэргүүд нь ухрахад нэг байлдагчийн хамт Нэхийт мориндоо хүрч чадалгүй нуугдаж хоцорчээ. Мөн суман нь ухрах үед хилчин Тэгшээгийн морь нь алагдахад гурван удаа морио тойрч гүйгээд, толгойг нь өргөж, Байтаг уулын оргил өөд харуулаад эмээлээ үүрээд жалга дагаад гүйгээд алга болжээ. Хэрэв дайсан Тэгшээг олзлох гэвэл шууд л буудахаас өөр арга байгаагүй гэж Нэхийт хожим хуучилж билээ. Манай ухарсан сумангийн цэргүүд өндөр хадтай хонхорт орж, казакууд дээрээс нь өнгийж буудахад манайхан дороос нь буудаад нэлээд хугацаа өнгөрлөө. Нэг л гранат шидэхэд бүгд амиа алдах байлаа. Гэтэл нэг нь санаачлан доош дайралт хийж гарлаа. Яах ч аргаа олохгүй сандарч байлаа. Бид хоѐр илрэлгүй шөнө дайсны хүрээллээс гарч, анги дээр ирэхэд Нэхийт, Тэгшээ биднийг алагдсан гэсэн мэдээ төв рүү явсан байж билээ. Байтагийн заставт 1965-66 онд сайдын шалгалтын комиссоор Нэхийт очихдоо, заставын дарга хошууч Цэдэв, орлогч дэслэгч Догсом, казах толгой буюу хүндэт хилчин Дүгэр нарын хамт явж, тэр үеийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж байлаа. Долоо хоногийн дараа цэргийг бартаат газраар давшуулж, хилээс дайсныг хөөж гаргасан юм.

Бадамын гавъяа илэрсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Дайсны байрлалыг эзлэх үед халуун төмрөөр хөл, гарын булчин хүний зузаавтар махыг цоо цоо сэнжилж хайрсан түлэнхий шатсан хүний хүүр олдсон нь Бадам /баатар болсон/-ынх мөн гэж үзэж Уушигт авч ирж нутаглуулсан юм гэж хуучилж байлаа. Хужиртын эхний Ац Улаан гэдэг өндөрлөг нь энэ үеэс “Команд”-ын өндөрлөг болж алдаршин нэрлэгдсэн юм.

Цаашдын үр дагавар буюу өнөөдрийн байдал

[засварлах | кодоор засварлах]

1963 онд Монгол Хятадын хилийг тогтооход манай цэргийн анги байрлаж байсан түүхэн газар гэж хятадууд сар гаруй маргахад манай тал аргагүйн эрхэнд өгч, Командын өндөрлөгийн Хужиртын эхний Цалууд байсан Байтагийн хилийн застав дотогш хөөгдөж, Хужиртын голд иржээ.