Улаан хадны байлдаан
Улаан хадны байлдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
![]() |
![]() | ||||||
Удирдагчид | |||||||
![]() генерал Барон Унгерн фон Штернберг, генерал Борис Резухин, хурандаа Торновский |
![]() генерал Ма Джа-У | ||||||
Цэргийн хүч | |||||||
2500 орчим морин цэрэг 8 пулемёт 4 их буу[1] |
4000 явган цэрэг, 2000 Морин цэрэг, 30 пулемет, 15 их буу[2] | ||||||
Хохирол | |||||||
алагдсан 130, үүнээс монгол 100, орос 30 шархадсан тодорхойгүй[3] |
алагдсан 1000 гаруй, , генерал Джа-утэргүүтэй 4000 цэрэг олзлогдсон 15 их буу, 6 пулемёт 14000 гаруй винтов буу, олон мянган сум,хүнс,хувцас,, асар олонхятад энгийн иргэд[4] |
Улаан хадны байлдаан нь Монгол орныг түрэмгийлэн эзэлсэн хятадын цэргүүдтэй хийсэн хамгийн сүүлчийн шийдвэрлэх том тулалдаан бөгөөд үүний үр дүнд хятадын цэргүүд монголоос бүрэн зугатан гарсан. Үүнээс хойш хятадууд монгол руу өнгөлзөх оролдлого хийхээс татгалзсан байна.
Тулалдааны өмнө[засварлах | edit source]
Генерал Барон Унгерн командалсан Азийн морин дивиз болон Цэвээн тэргүүний удирдсан Монголын сайн дурын морин цэргийн хамтын хүчээр Нийслэл Хүрээг гамингийн цэргээс чөлөөлсөн тулалдааны дараа Богд Хаант Монгол Улсыг дахин байгуулж, энэ явдлыг тэмдэглэн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Хүрээнээс умрыг чиглэн зугатсан гамин цэргийн хүч Монгол Улсын хойт хилийн боомт Хиагтад төвлөрөн байршиж байсан байна. Энэхүү Умрыг тохинуулах цэрэг нэртэй хүчний үлдэгдэл цэрэг нь хэдийгээр бут цохиулж, хүн хүч, зэвсгийн хувьд хүнд хохирол амсаж, сэтгэл санааны хувьд доройтсон боловч бүрэн хүчээ алдаагүй байсан байна. Энэ цэргийн хүч ойролцоогоор байнгын армийн бэлтгэгдсэн 10 000 орчим цэргээс бүрдэж байсан бөгөөд сайн дурын хятад цэрэг болон хятад хүний тоо хэдэн мянга байсан байна. Энэхүү цэргийн хүч нь хангалттай тооны хүнд зэвсэг их буу болон пулемёт болон бусад зэвсэглэлтэй байжээ. Гамин цэргийн энэ хүч Монголыг өөрийн эрхшээлд байлгах бодлогын үүднээс Монголд бэхжих бодлоготой байсан боловч цагийн байдал хүндэрсэн байна.
Урлагийн бүтээлүүд[засварлах | edit source]
- Өглөө. Уран сайхны кино
- Төгсгөл. Уран сайхны кино
- Долоон бурхан харвадаггүй. Уран сайхны кино
- Сүхбаатар. Уран сайхны кино
Түүнчлэн үзэх[засварлах | edit source]
- Ардын хувьсгал
- Монгол Ардын Нам
- Богд хаант Монгол улсыг хятадууд цэрэглэн эзэлсэн нь
- Хиагтыг Барон Унгернээс хамгаалсан
- Баруун замын цэргийн чөлөөлөх байлдаанууд
- Баруун хязгаарыг тохинуулахын төлөө байлдаанууд
- Толбо нуурын бүслэлт
- Зүүн хязгаарыг тохинуулах байлдаанууд
- Цагаантны үлдэгдэлтэй тэмцсэн нь
- Барон Унгерн фон Штернберг
- Борис Резухин
- Азийн морин дивиз монголд нэвтэрсэн нь
- Улаан хадны байлдаан
- Чойр, Замын үүдийн чиглэлээр хийсэн байлдаан
- Азийн морин дивизийн 1921 онд Зөвлөлтийн эсрэг хийсэн аян дайн
- Азийн морин дивизийн Троицкосавск руу хийсэн дайралт
- Азийн морин дивизд гарсан бослого
- Азийн морин дивиз Манжуур луу гарсан нь
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ >Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Улаан Хадын дэргэдэх байлдан бол монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гол уйл явдлын нэг мөн. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, резюме: арын хавтас. [1]
- ↑ >Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Улаан Хадын дэргэдэх байлдан бол монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гол уйл явдлын нэг мөн. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, резюме: арын хавтас. [2]
- ↑ >Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Улаан Хадын дэргэдэх байлдан бол монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гол уйл явдлын нэг мөн. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, резюме: арын хавтас. [3]
- ↑ >Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Улаан Хадын дэргэдэх байлдан бол монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гол уйл явдлын нэг мөн. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, резюме: арын хавтас. [4]