Шаравын Найданжав
Найданжав нөгөө “Улаан туг” хэмээх хувьсгалт цэргийн дууны урвасан хулгай Найдан ван. Зоригтбаатар Э.Тогтохын үеэл дүү, Богд Хаант Монгол Улсын Үе Улирах тэргүүн тайж, Чин ван, Улсад туслагч гүн, Хичээнгүй Баатар, Сүрийг бадруулагч Жанжин, Нармай Монгол Улсын Цэргийн Яамны Тэргүүн Сайд-Шаравын Найдан гүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1912 оны зун Ховд хотыг дайлахад гарамгай байлдсаны учир үе улиран тэргүүн зэрэг тайж, тогосын отго баатар цолоор шагнуулж, 1913 оны таван замын байлдаан, 1920-1921 онд Унгерний монгол цэргийг захиран Хүрээг чөлөөлсөн нэгэн.
„11-р сарын 28-ны шөнө… …дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болов. Гэвч Барон сэтгэлээр удаан унасангүй. Нулимс нь аандаа хатаж, нүднийх нь харц өнгийхөөс ч аймаар гүн худгын ус адил хүнхийсэн тэр "-Найдан гүнийг над дээр !" хэмээн харанхуй зүг зандарчээ. Хэдхэн хоромын дараа дээрэмчин-ноён Найдан гүн морьтон үндэстний майга хөлөөрөө том том алхан орж иржээ. Хагас цагын дараа 2 зуут цахар цэрэг өртөөний мориор харанхуйг нүхлэн тачигнуулан одов. 2 хоногийн дараа Царегородцевын тухай яриа бараг л мартагдаж эхэлж байтал цахарууд 3 ширэн шуудайд чихсэн толгойнууд, басхүү сайн дураар бууж өгсөн 3 офицерыг аваад давхин ирсэн юм“
1921 оны 5 сард Барон Унгерн ЗОУ-д дайлаар мордоход "Би тэд нарт өшөөгүй, чиний биеийг дагалдан явж үл чадмой" хэлсэнд Барон харьяат гурван хороо цэргийг минь хураан авч явсан гэж өөрөө бичсэн байдаг. Чойрын байлдааны дараа Найдан ванг Зүүн өмнө хязгаарыг сэргийлэх цэргийг захирах сайдаар томилсон байдаг. Ардын засгийн газраас 1921 оны 7 сард Зүүн хязгаарт зугадсан Жигмэд Жамбалоныг баривчлан Нийслэлд ирүүлэхийг Зүүн өмнө хязгаарын сайд Найданжавт тушаасан байв. Гэтэл 1921 оны 8 сарын 25-нд Найданжав нь Жамбалоны тамгыг хураан аваад биеийг нь суллан тавьжээ. Энэ хэрэг явдалын улмаас Найдан ванг улсаас урвасан гэж үзэж түүнийг устгахыг Сэцэн хан аймгийн тохинуулах сайд М. Дугаржавт даалгав.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Азийн Морьт Дивизийн комендантын даргын дурсамж, Домогт Барон, pp. 77–78. Улаанбаатар. 2010 он.