Го Сунлин
Appearance
Го Сунлин | |
---|---|
Төрсөн газар | Манж чин улс |
Нас барсан газар | Дундад Иргэн Улс |
Ажиллагаа/салбар | явган цэрэг |
Тулалдаанууд/дайнууд | Хятадын иргэний дайны тулалдаанууд, Нийслэл хүрээг чөлөөлөх тулалдаан, Хиагтыг чөлөөлөх тулалдаан |
Го Сунлин (хятадаар: 郭松龄; уламжлалт хятадаар: 郭松齡) (1883 - 1925) нь Манж Чин улсын генерал бөгөөд манжийн дарлалыг түлхэн унагаасны дараа хятадын иргэний дайнд оролцогч юм. Энэ генерал ын цэрэг нь хятадын зүгээс Монголыг цэргийн хүчээр булаан эзлэх ажиллагаанд оролцсон. Гамин Монголыг эзлэн сууж байхдаа Нийслэл хүрээг Азийн морин дивизээс хамгаалж чадалгүй бут цохигдон Хиагт руу зугатсан ба тэнд байхдаа жанжин Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэгт бут цохиулан Хиагтаас зөвлөлт орос руу зугатан гарч улмаар манжуур луу гарссан байна. Го Сунлин нь өөрийн захирагч байсан маршал Жан Золины эсрэг бослого гаргаж 3 сарын хугацаанд байлдсан боловч Го Сунлинг дэмжигч Японы талд эхнэрийн хамт олзлогдон буудуулсан.
Сонирхолтой баримтууд
[засварлах | кодоор засварлах]- Тэгээд түүнийг Зүүнхараагийн нэгэн ногоо тарьдаг хятадын дэргэд бараг 1960-70-д он хүртэл амьдарсан гэдэг ам дамжсан яриа байсан. Түүнийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны ажилтнууд байнга хянаж байсан гэсэн мэдээлэл байдаг.
- Гамин нь 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдааны үед Армийн цэргүүдийг удирдсан боловч ялагдсан тул Оросын нутагт зугатан гараад Зөвлөлтүүдтэй Хятадуудыг манжуур луу гаргах хэлэлцээг хийжээ. Го Сунлин тэр үед Хятадад байсан бөгөөд зугтсан хүмүүсээ Манжуур руу буцаан авчрах үүрэгтэй байв.
- Түүхийн зарим нэг тодорхой бус баримтаар Го Сунлин нь хөлөндөө хүнд шархадахад нь цэргүүд нь түүнийг зүүнхараа орчимд хясан байна. Түүний Жан Золинийг эсэргүүцсэн шалтгаан тодорхойгүй байна.