Засагт хан Содномравдан
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
| Эрдэнэ Бишрэлт Засагт хан Төрийн жүн ван Засагт хан Содномравдан | |
|---|---|
Засагт Хан Доржпаламын Содномравдан | |
| Төрсөн | 1867 он Манж Чин улс, Ар монгол, Засагт хан аймаг |
| Нас барсан | 1912 оны 7 сар Богд хаант Монгол Улс, Нийслэл хүрээ |
| Үхлийн шалтгаан | Хордуулсан[баримт хэрэгтэй] |
| Оршуулагдсан газар | Богд хаант Монгол Улс, Засагт хан аймаг |
| Яс үндэс | Халх |
| Үндэстэн | Монгол |
| Аль хотын суугуул | Засагт ханы уугуул |
| Юугаараа алдаршсан | Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Манжаас тусгаарлан Богд хаан Монгол улсыг байгуулах үйлсийн удирдагч |
| Хэргэм | Эрдэнэ бишрэлт Засагт хан, төрийн жүн ван |
| Хугацаа | 1898-1912 |
| Өмнөх хүн | Доржпалам |
| Залгамжлагч | Цэрэнгомбожав |
| Улс төрийн хөдөлгөөн | Монгол үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл |
| Шүтлэг | бурхны шашин |
| Шашны бүлэг | шарын шашин |
| Эцэг эх | эцэг Доржпалам |
Доржпаламын Содномравдан нь (1867-1912) 1898-1912 оны хооронд Халхын Эрдэнэ бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт Хан ор сууж байв. Тэрээр Засагт хан Цэрэндондовын Доржпаламын хоёрдугаар агь болон мэндэлжээ.
Засагт хан Д.Содномравдан бол тухайн үедээ Халх, Ойрд, Өвөрлөгч, Урианхай, Буриад, Хөх нуурын олон монгол ноёдын дотор асар өндөр нэр хүндтэй дээдэс байсан юм. Засагт хан Д.Содномравдан нь эцэг хан Цэрэндондовын Доржпаламын хамтаар (мөн өвөг эцэг хан Манибазарын Цэрэндондов) Монгол Улсаа туурга тусгаар болгоход бүх амьдралаа зориулсан бөгөөд энэхүү бодлого, үйл ажиллагааныхаа хүрээнд Орос, Англи, Япон, Буриад, Төвөдийн нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоон ажиллаж, бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан, богино хугацаанд олон талт байдлаар нэн амжилттай ажиллаж, 1911 онд Монгол Улсаа тусгаар тогтнуулах бүх зохион байгуулалтыг гардан хэрэгжүүлсэн их гавьяатан билээ.[баримт хэрэгтэй]
Манж Чин гүрний Бадаргуулт төрийн 24 дүгээр онд буюу 1898 онд Засагт хангийн хэргэмийг Манжийн хааны зарлигаар Доржпаламын Содномравдан залгамжилжээ.
Манжийн хаан 1908 онд нас барж, Цыши хатан нас барсаны дараа нь 1909 онд 2 настай Пү И хааны үед Чин улсын сүүлчийн шинэчлэлийн бодлогын үр дүнд бий болсон Зөвлөх Парламент маягийн байгууллага (资政院) байгуулагдсан байдаг.
Манжийн хааны зарлигаар Хэвт ёсны 2 дугаар онд буюу 1910 онд Засагт Хан П.Содномравданг Халхыг төлөөлсөн хааны сонгосон гишүүн буюу Манж Чин улсын Зөвлөх Парламентын гишүүнээр томилсон байдаг нь “Чин Ши Гао” (清史稿, “Чин улсын түүхийн ноорог”) нь Чин улсын түүхийн эх сурвалжид тэмдэглэгдсэн байна.
Засагт Хан П.Содномравдан Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилогдон Бээжинд жасаалж байх үедээ бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан байгуулж богино хугацаанд олон талт байдлаар монголоо тусгаарлах бодлогыг нэн амжилттай хэрэгжүүлж ажиллах үндсийг тавьсан байна.[баримт хэрэгтэй]
Засагт Хан П.Содномравдангийн Монгол Улсаа тусгаар тогтнуулахад оруулсан үүрэг роль, түүхийн үнэ цэнэтэй баримтууд Оросын эзэнт гүрний Цэргийн жанжин штабын архив, Хаан Оросын Газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) экспедицийн тайлангууд, XIX–XX зууны Орос–Монголын дипломат болон захиргааны баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байна. Тухайлбал, “Русское географическое общество” (РГО)-ийн экспедицийн тэмдэглэл, Монгол дахь Засагт хан аймгийн ноёдын зураг, тэмдэглэлүүд, Ф. 180 – “Китайские и монгольские дела” - Монгол, Хятадтай холбоотой дипломат бичиг, захидал, гэрээ, Ф. 152 – Сибирийн чиглэлийн дипломат харилцаа-Халх, Зүүнгар, хилийн бүсийн ноёд, Засагту хан Содномравдан мэдээлэл, Ф. 400 – Главный штаб (Генеральный штаб)-Монгол дахь цэргийн ажиглалт, тайлан, Ф. 483 – Сибирийн цэргийн тойрог (Сибирский военный округ)-Халх дахь хилийн цэргийн мэдээ, Ф. 846 – Ази дахь цэргийн экспедицийн материалууд-Монгол, Төв Ази руу хийсэн судалгаа Ф. 391 – Ази, Сибирийн захиргааны баримт, Ф. 560 – Хилийн бүсийн захиргааны материалуудад тодорхой эх сурвалжууд тэмдэглэгдсэн байна.

Угсаа гарал
Түүний дээд өвөг Гэрсэнз жалайр хунтайж нь Даян хааны 2 дахь хатны бага хүү бөгөөд хааны отгон хүү нь байжээ. Жалайр хунтайж 1549 онд нас барсны дараа түүний 7 хүү тус бүрдээ Ар Халхын 13 отгийг 7 хуваахад Гэрсэнзийн хоёрдугаар хүү Ноёнтой хатанбаатар нь Бэсүд, Элжигин хоёр отгийг өмчилж, нэгэн хошуу болж Халхын баруун гарын бүрэлдэхүүнд багтжээ. 1580-аад оноос Ашихай дархан хунтайжийн ач хүү Лайхур хунтайж "хан" цолд өргөмжлөгдөх болсноор Засагт хан аймгийн үндсийг тавьсан. Ноёнтой хатанбаатарын ганц хүү Төвөд хатанбаатар Халхын баруун гарын сэцэн жонон болсон. Төвөд хатанбаатарын ахмад хүү Хонхой (Хонгор) нь Бэсүд отгийг өмчлөөд, сэцэн жонон цолтой болсон. Чин улсад Халхын 3 ханлиг дагаар орсны дараа 1732 оны Зүүнгар-Чин улсын дайнд Засагт хан Цэвээнжав цэргээ авч нутаг буцаж, дээрэм тонуул хийснээр Засагт хан цол, тамгаа хураалгажээ. Засагт хан цол, хошуу захирах эрхийг Ашихай дархан хунтайжийн удмаас Ноёнтой Хатанбаатарын ач Хонхой сэцэн жононгийн удмын Гэлэгямпилд шилжүүлсэн нь 1924 он хүртэл үе улиран залгамжилсан. Засагт хан Содномравдан бол Гэлэгямпилын 6-р үеийн ач төрийн жүн ван, засагт хан Доржпаламын гуравдугаар хүү юм.
1898 онд Цэрэндондовын Доржпалам хан өөрийн хан ширээгээ том хүү Д.Цэрэнгомбожавт бус, бага хүү Д.Содномравданд залгамжлуулсан.

Харин том хүүгээ Арын хийдэд тойн лам болгожээ. Арын хүрээ нь Засагт хааны алтан ургийн тойн лам нар байдаг, хаалттай хийд байсан бөгөөд Хан Тайширын оройд буй Их Хоригийг хариуцан тайдаг байсан. Зөвхөн алтан ургийн тойн лам нар хийдэд байдаг, гаднын лам оруулдаггүй хатуу журамтай байжээ.[1]
Дашинчилэн хэмээх номын нэртэй энэхүү бунхан овоог дээр цагт Засагт ханы хүрээнийхэн буюу Арын хүрээнийхэн, Засагт ханууд тахиж тайдаг, тайлга тахилгын үеэр тэргүүн зэргийн тайжаас дээших язгууртнууд (алтан ургийн тайж нар зөвхөн тэргүүн зэргийн тайж байдаг), гэлэнгээс дээших санваартнууд л гардаг хоригтой, мөн Засагт хануудыг энэхүү голлох бунхны өвөрт оршоодог байсан гэдэг. Алтай хотын баруугаар сүндэрлэх Хантайшир уулын нэгэн ноён оргил бүхий дүнхгэр нурууг Шарилын нуруу, нутгийн ардууд заримдаа Овоон нуруу ч гэх билээ. Энэ нуруу Алтай хотоос 20 гаруй км, Жаргалан сумын дундах зайд бий. Энэ нурууны орой дээрх онго тахилгатай дөрвөлжилсөн бунхан овоо байх ба түүний ээвэр бэлд 6 томоохон бунхан, мөн нэлээд хэдэн багавтар булш байдаг. Хантайширын нурууг Их эзэн Чингис хааны онгон тахилгатай холбоотой болох тухай хэд хэдэн домог бий.[баримт хэрэгтэй]
Их хааны онгоныг урд зүгээс залж энэ нуруунд оршоохдоо тэрхүү онгоны харуул хамгаалалт болгон зүүн зүгээс эртний сурвалжит аймгуудаас нүүлгэн авчирч, тэмдэг эдгэртэл уг онгоны харуул хамгаалалт байдалтайгаар нутагшуулсан гэсэн домог бий. Тэдгээр нүүдэллэж ирсэн (Бэсүд) овогтнууд Хантайширын нурууг тойрсон байдалтайгаар он удаанаар нутаглаж иржээ.[баримт хэрэгтэй]
Тусгаар тогтнолд оролцсон нь

Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн ихэс дээдсийн давраажилт нь нэг талаас Алтан ураг, нөгөө талаас хутагт, хувилгаадын дүр тодруулалтаас улбаатай. Богд Живзундамба хутагт хааны хишиг тараах анхны “лүндэндээ аливаа цол хэргэм зэргийг хэвээр хэрэгжүүлж нийтээр дагатугай” гэж Манж Чин улсаас олгосон цол хэргэмийг хэрэгжүүлэхээр заасан.
Засагт хан Д.Содномравдан нь Манж Чин улсын үеийн олон Халх, Ойрд, Хөх нуур Дээд Монгол, Алтайн Урианхай, Өвөрлөгч 49 хошууны монгол ноёдын дунд өндөр нэр нөлөөтэй байсан.[баримт хэрэгтэй]
Хэвт ёсны 2 дугаар онд буюу 1910 онд Манжийн хааны зарлигаар Засагт Хан П.Содномравданг халхыг төлөөлөн хааны сонгосон гишүүн буюу Манж Чин улсын Зөвлөх Парламентын гишүүнээр томилсон.[баримт хэрэгтэй] Засагт Хан П.Содномравдан Хааны Зөвлөх Парламентын гишүүнээр орсноор Манжийн төв засгийн бодлогод оролцох, нөлөөлөх боломжтой болсон.[баримт хэрэгтэй] Засагт Хан П.Содномравдан Манж Чин улсын Зөвлөх Парламентын гишүүнээр томилогдон Бээжинд жасаалж байх үедээ бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан байгуулсан.[баримт хэрэгтэй]
Ийм учраас шинэ хаан сонгохдоо эхлээд Засагт хан Доржпаламын Содномравданг Улсын хаан болгохыг хүссэн байдаг. Хамгийн сонирхолтой нь Түшээт хан Засагт ханаа өргөсөн явдал байдаг.[баримт хэрэгтэй] Гэвч Д.Содномравдан хан татгалзаж байснаар дараагийн удаад Ханддорж чин ван, Цэрэнчимэд да лам нар Түшээт хан Дэмчигдоржийн Дашнямыг өргөмжлөх санал гаргасан ч бүтээгүй юм. Эцэстээ Засагт хан Д.Содномравданы бусад гурван хантайгаа зөвшилцөн өргөснөөр Жавзандамбын 8-р дүрийг Монгол Улсын Хаан болгожээ. Тусгаар тогтнолоо сэргээж, улсаа тунхаглан зарлаж, Богдыг хаан ширээнээ залах Хааны Алтан навчит алтан өргөмжлөл, алтан ялтас дээрх Хааны Алтан тунхаглалыг Засагт хан өргөсөн байдаг. Энэ алтан өргөмжлөл, алтан тунхаглал одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж буй.[1] Богд уулын Төр хурах, Шажин хурахын аманд хуралдсан ихэс ноёд, лам нарын нууц хуралдаанаас гаргасан тэмдэглэлт мэдээ бий.
Энэ нь Монгол Улсаа тусгаарлахад шийдвэрлэх нөлөөтэй байсан гэгддэг Ханддорж чин ван, Цэрэнчимэд да лам нар Түшээт ханыг хаан болгох санал гаргасныг няц дарж, хүлээн зөвшөөрүүлээгүй байна гэдэг бол шийдвэр гаргагч гол өөр хүн байсан нь нотлогдоно. Энэ хүн бол Улсаа туурга тусгаар болгох гол санаачилга гаргагч зохион байгуулагч зонхилогч эзэн дээдэс Засагт хан Доржпаламын Содномравдан байсан нь маргашгүй үнэн юм.
1904 онд Түшээт хан Цэрэндоржийн Насанцогтыг бие барсны дараа түүний үеэл дүү тайж Дэмчигдоржийн том хүүг буюу сул тайж Дэмчигдоржийн Дашнямыг 19 настайд нь Түшээт ханыг залгамжлуулсан тул нөлөө сул байсан байж магадгүй.
Монголчууд олон зуун жилийн турш баруун зүүн өмнөд гээд хоорондоо талцан нэгдэж чадахгүй явж ирсэн байдлаа богино хугацаанд ойлголцож, нийлэн нэгдсэн нь Засагт хаан Д.Содномравданы ухаалаг, холч, уужим талбиун, удирдан манлайлагч бодлого, үйл ажиллагаа голлон нөлөөлсөн юм.[баримт хэрэгтэй]
Засагт хан Д.Содномравданы энэ үйл хэрэгт Түшээт жүн ван Чагдаржав нэгэн мөрийн хүчээр тусалсан гэдэг. 1907 онд Богдын ордонд Засагт ханы оросын худалдаачдаас дамжуулан нууцаар авчруулсан зэр зэвсэг хураан нуух болсон баримт буй. Тэр үеэс халх, өвөрлөгч, барга, эх орончид сүлбээлэн бүлхэмдэж эхлэсэн. Тэр үүднээсээ Засагт ханы харьяаны Их Хүрээний Дашчойнбол дацангийн хэсэг лам нарын үүсгэсэн зодооны дараагаас удалгүй Халхын Их Хүрээний хэргийг түр хамаарах газар байгуулж Түшээт ван Чагдаржав удирдсан. Тэр утгаараа сүүлд хаан сонгох болоход Түшээт хан Д.Дашням, Түшээт хан аймгийн чуулган дарга Түшээт ван Чагдаржав нар анхлан Засагт хан Д.Содномравданг өргөсөн бизээ.
Богдыг гол хүн байсан гэж төлөөлөн ойлгодог ч тухайн засаг захиргаа нийгмийн байгууллын хувьд шашны зүтгэлтэн төрийн хэрэгт оролцох боломж зөвхөн Их Хүрээгээр хязгаарлагдаж байсан. Өвөрмонголд шашны тэргүүн нь Жанжаа хутагт, ойрдод нэг, урианхай, буриадад Агваан Хайдав зэрэг тус тус шашны том төлөөлөл нь байж түүнийгээ дээдэлдэг байсан байхад Халхын Богдын нэр нөлөөгөөр бусад монголчууд дагасан гэвэл өрөөсгөл болно. Наад зах нь баяд, дөрвөдийн аймаг түүнд тулгуурлаагүй, Засагт ханд итгэж дагасан. Богд Их Хүрээнээс гадгашаа гарах бол Бээжингээс зөвшөөрөл авдаг тийм явцуу хүрээнд байсан. Харин Засагт хан Улиастайн Амбан, Жанжины газар, Халхын аймгуудын чуулган, жасааг бодитойгоор удирдах боломжтой, баруун талдаа алтай, урианхайн хязгаарыг хамаарч, Бээжинд төвлөн Монгол жургаанд жасаалдаг, Манжийн төрийн шийдвэр гаргах түвшний эрх мэдэл, мэдээлэлд ойр өвөрлөгч хорчин, харчин аймгийн ноёдуудтай ойр дотно харилцаатай, түүгээрээ дамжуулан өвөрмонгол урианхай ойрд дээд монголын том ноёдтой хэдэн үеэрээ холбоо харилцаа тогтоосон гэх мэт асар өргөн цар хүрээтэй олон талт хамтын ажиллагаатайгаар ажиллаж байсан.[баримт хэрэгтэй]
Засагт хан Д.Содномравдан, Хорчин аймгийн ноён Б.Гончигсүрэн чин ван, Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд Харчин аймгийн ноён В.Гүнсэнноров чин ван нарын холбоо сүлбээ, үүсгэл санаачилга, санхүүжилт, зохион байгуулалтгүйгээр 1911 оны хувьсгал гарах, ялах боломжгүй байсан нь түүхэн үнэн юм.[баримт хэрэгтэй]
Засагт хан Д.Содномравдан 1911 оны 10 дугаар сарын хятадын Учаны бослогын талаарх шуурхай мэдээг Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд Харчины В.Гүнсэнноров чин ван болон Манжийн хааны дотоод ордны Хааны Хиагийн захирагч Сайн ноён хан аймгийн Сайд Сэцэн чин ван Наянт нараас буухиа мэдээ авмагц "Манж гүрнийг хамгаалах 5000 цэрэг татна" гэж Улиастайн амбан, Манж жанжинд хамгийн эхлэн Засагт ханы хувиар мэдэгдэл хүргүүлж, дараа нь мөн Их Хүрээний Манж амбанд Халхын хануудын нэрийн өмнөөс Их Хүрээний хэргийг түр хамаарах сайд Түшээт ван Чагдаржаваар мэдэгдэл хүргүүлж, цэрэг татлага эхлүүлж, эс дэмжсэн хариу өгөхөд нь: тэгвэл Манж Чингийн явдал бидэнд хамаагүй болжээ, тийм учир тусгаарлаж, урьдын төрөө сэргээнэ гэсэн байдаг. Эзэнт гүрнийг юу хэлэх, юу хийхээ тодорхойлж амжаагүй байхад нь ийнхүү шийдвэр гаргасан нь урьдчилан боловсруулсан төлөвлөгөө хэрэгжсэн явдал байлаа. Улмаар хүрээнд 500-2000 цэрэг хурж, Хүрээ, Улиастайн Манжийн амбан, манж хятад цэргүүд аргагүй бууж өгч, Монгол нутгаас зайлсан.
Улиастайн Манж жанжин бол 200 жилийн турш Халх 4 аймаг, Ховд, Урианхайн хязгаарын бүх хэргийг ерөнхийлөн захирах цэрэг, захиргааны гол албан тушаалтан байсан бөгөөд шууд Манж хаан болон Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд л захирагддаг байв. Энэ үүднээсээ Засагт хан Д.Содномравдан 1912 оны нэгдүгээр сарын 21-нд хамгийн түрүүнд Улиастайн Манж жанжны газрыг гартаа оруулж авсан байна. Улиастай хотын Манж жанжин, сайд нар бууж өгч монголоос зайлан одсон.
Улиастайн монгол амбан нь Засагт ханы Сартуул сэцэн Засгийн хошууны ноён жүн ван Жалцангомбоцэдэн-Иш байсан тул өөрийн дураар хөдлөхөд дэм болжээ. Нөгөөтэйгүүр Улиастайн монгол амбанаар нь Засагт ханы хорин хэдхэн настай цэл залуухан Сартуул ванг томилуулсан нь Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд В.Гүнсэнноров чин вангаас нөлөөлж, урдаас бэлтгэсэн төлөвлөгөөний нэг хэсэг нь байх магадлалтай харагддаг.
Бээжинд суугаа Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд, Харчины В.Гүнсэнноров чин вангаас Манж Чингийн төрийг татан буулган Дундад Иргэн Улс зарлан тунхаглах товлосон өдрийн талаарх мэдээг хүлээн авсан Засагт хан Д.Содномравдан яаравчлан Халхын ханууд ноёд дээдэстэй тохиролцож Их Хүрээнд богино хугацаанд Богдыг хаанаар 1911 оны 12 сарын 29-нд өргөмжлөн, Монгол Улсаа тунхагласан бөлгөө. Монгол Улс тунхагласнаас хойш 2 өдрийн дараа Дундад Иргэн Улс байгуулагдснаа тунхагласан байдаг ба хятадаас өмнө улсаа байгуулснаа зарласан нь түүхийн болон олон улсын эрх зүйн хувьд асар чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Монголчууд үнэхээр олон талт шуурхай мэдээлэлтэй ажиллаж байсныг илтгэдэг.
Нөгөө талаасаа Дундад Иргэн Улс зарлан тунхаглах товлосон өдрийн талаарх мэдээг урдаас хүлээн авсан Засагт хан Д.Содномравдан яаравчлан Халхын ханууд ноёд дээдсүүдийг цаг хугацааны хайчаар шахамдуулан яаравчлуулан шийдвэр гаргуулаагүй бол Хэн нь Хаан суух талаар маргалдан тэмцэлдсээр түүхийн гашуун тавилангаа давтах байсан бөгөөд түүнээс сэргийлсэн Монгол Төрийн их бодлогтон дээдэс билээ.[баримт хэрэгтэй]
Засагт хан Д.Содномравдан Богдоо 1911 оны 12 сарын 29-нд хаанд залах ёслол үйлдээд л Улиастай хотыг зорьсон байдаг. Шалтгаан нь Халх дахь Манжийн засаг захиргааны төв Улиастайн Манж жанжны газрын буулгаж авах нь хамгийн амин чухал стратегийн нүүдэл байв.
Улмаар Засагт хан бараа бологчдын хамтаар өвлийн -40 градусын тэсгим хүйтэнд маш богино хугацаанд 1500 гаруй км зам мориор туулан нутгаа зорьж очсон. Улмаар эртнээс бэлдсэн бэлтгэлийнхээ дагуу Улсаа тунхагласнаас хойш 22 хоногийн дараа буюу 1912 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Улиастайн Манж Жанжин сайд Аан И болон Манж Амбаны газрыг татан буулгаж, Монголоос хөөн явуулсан байдаг. Хөөн явуулаад Улиастайн эрхэлсэн сайдаар өөрийн итгэмжит хүн Засагт ханы Чин Ачит Засгийн хошууны ноён Гончигдамба бэйлийг тавьсан байна.
1912 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Улиастайн Манж жанжин сайд Аан И бууж өгч, Манж Жанжны газар татан буугдсанаар Халхад Манжийн засаг захиргаа, ноёрхол олон улсын хууль ёсоор де факто дуусгавар болсон юм.[баримт хэрэгтэй] Түүний хажуугаар Засагт хан Д.Содномравдан баруун хязгаарын олон ноёд дээдсийг талдаа татах ажлыг зохион байгуулж байв.
Мөн дүн өвлийн хүйтнээр тусгайлан өөрийг нь зорьж ирсэн Хаант Оросын Засгийн газрын биет төлөөлөгч бөгөөд Оросын Сангийн яамны Дорнод хэлтсийн эрхлэгч барон В.Л.Котвичийг 1912 оны 2 сарын 27-нд Засагт ханы хүрээ дэх өргөөндөө хүлээн авч уулзсан байдаг. В.Л.Котвич нь гадаад Монголыг тусгаарлах гол бодлогыг тодорхойлогч байсан юм.
Мөн Ховдын Манж амбаны газрыг татан буулгахаар цэрэг татан төвлөрүүлэн дарж авахын тулд Улиастай хот болон өөрийн аймагтаа төвлөрөн асар завгүй ажилласан байдаг тул Их Хүрээний Богдын Засгийн бялуунаас хүртэхээр булаалдах цаг хугацааны боломж байгаагүй байх магадлалтай. Нөгөөтэйгүүр 5 яам байгуулахад Засагт ханыхаас суудал хуваарилагдаагүйгээс шалтгаалсан байж болзошгүй бөгөөд Их Хүрээ рүү Засагт ханыг буцаж ирэхгүй, 1912 оны Цагаан сараар ч ирж золгоогүй шалтаг заагаад байсан тул Богдын Дондогдулам хатан Засагт хан Д.Содномравданы хатан Жамсраны Цэсрэнг дуудан авчирч буцаахгүй 4 сар гаран дэргэдээ шадарлуулсан мэдээ байдаг.
Улмаар Ховдыг чөлөөлөх цэрэг цуглуулахаар бүс нутгийн ноёдыг татан ятгаж, Дөрвөд, баяд хошуудын Түмэндэлгэржавын 700 цэрэг, Тагна урианхайн хошуудын Гомбодорж ноёны 300 цэрэг, Алтайн Урианхайн Ши бэйсийн 17 сумын 300 цэрэг, Засагт хан, Сайн ноёны хошуудын 400 цэрэг зэрэг цугларан Жалханз хутагт, Зоригт ван Наваанцэрэн, гүн Хатанбаатар Магсаржав, гүн Манлайбаатар Дамдинсүрэнд хариуцуулан баруун хязгаарын асуудал цэгцэрсэн тул аргагүй эрхэнд 1912 оны хавар Богдод дуудагдан Засагт хан Д.Содномравдан Их Хүрээнд морилсон байдаг ба хаанд бараалхаж очиж ирээд хоёр хонолгүй 5 сарын 8-нд хоронд хордсон байдалтайгаар таалал болсон.
Улиастай хот Халх дахь Манжийн дарангуй цэргийн гол төв болж, тэнд Халх монголыг захирах манжийн төлөөний жанжин сайд сууж, хязгаар дахинд холбогдох чухал хэргийг шийтгэх, 4 аймгийн цэргийн бэлтгэлийн хэргийг захирах, өртөө харуулыг цагдах, оргодол, босуулуудыг байцаан барих зэрэг хэргийг товчлон захирах үүргийг гүйцэтгэж, гагцхүү Манжийн хаан ба Гадаад монголын төрийг засах явдлын яаманд захирагддаг, халх дахь манжийн цэргийн ба иргэний захиргааны дээд эрхийг барих төв байсан юм. Улиастайн Манж жанжны газар нь бас Хөвсгөл нуурын Урианхай, Тагнын Урианхайн хошууд, тэдний газар нутаг дээрхи өртөө, харуулуудыг болон Их Хүрээний Манж Амбан, Ховдын Манж Амбанг харъяалан захирдаг байлаа. Улиастайн жанжны дэргэд манж, монгол нэжгээд сайд суудаг байсныг хуувийн (зөвлөх) сайдууд, сүүлд амбан хэмээдэг байв.
Их Хүрээний Манж амбан нь халхын 4 аймгийн хэргийг хамаардаггүй зөвхөн Богдын хүрээгээ хариуцсан албан тушаалтан байсан бөгөөд Улиастайн Манж жанжны газарт шууд харьяалагддаг байв. Ховдын Манж Амбан нь мөн Улиастайн Манж Жанжны газарт шууд харьяалагддаг байв. Улиастайн Манж Жанжин гагцхүү Манжийн Эзэн хаанд шууд захирагддаг байв.
Манай түүхчид энэ зүйлийг ч мэдэхгүйгээр Их Хүрээний Сан до Амбангаар төлөөлүүлэн их олон түүх, зохиол бичдэгт нэн харамсалтай. Улиастайн Манж Жанжин сайдыг Манж Амбаныхаа удирдлагад байдаг албан тушаалтан байсан мэтээр тухайн үеийн засаг захиргааны хуваарилалтыг судлахгүйгээр кино хийж, зохиол бичсэн түүхийг гуйвуулсан ичгэвтэр явдлууд бий.
Улс төрийн оролцоо
Халхын Эрдэнэ Бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт Хан Доржпаламын Содномравдан нь Өвөрлөгч Харчин баруун хошууны Засаг ноён Ванданнамжилын Гүнсэнноров Чин вантай, мөн Хорчины зүүн хошууны засаг, Бинт чин ван Б.Гончигсүрэн нартай нягт хамтран Монгол Улсаа Манжаас тусгаарлах бодлого үе шаттай явуулж ирсэн бөгөөд тэрхүү бодлогын үрээр Халх, Ойрд, Хөх нуурын Монгол, Өвөрлөгч 49 хошууны монгол ноёдын дунд ихээхэн нэр нөлөөтэй болсон байв. Өвөрмонголын В.Гүнсэнноров Чин вангийн байгуулсан “Төвийг эрхэмлэгч” монгол сургуульд Засагт хан хошууныхаа монгол хүүхэд залуусыг явуулж сургаж байсан бөгөөд тэдний номын сан, хичээлийн хэрэгсэл, байр сууц, хоолны зардлыг Харчин вангийхан дааж байсан мэдээ хятад эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг.
Манжийн хааны зарлигаар Сюаньтунгийн 2 дугаар онд буюу 1910 онд Засагт Хан П.Содномравданг Халхыг төлөөлсөн хааны сонгосон гишүүн буюу Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилсон байдаг нь “Чин Ши Гао” (清史稿, “Чин улсын түүхийн ноорог”) нь Чин улсын (Qing dynasty) түүхийн эх сурвалжид тэмдэглэгдсэн байна.
Засагт Хан П.Содномравдан Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилогдон Бээжинд жасаалж байх үедээ бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан байгуулж богино хугацаанд олон талт байдлаар монголоо тусгаарлах бодлогыг нэн амжилттай хэрэгжүүлж ажиллах үндсийг тавьсан байна. Энэ үеэс Өвөрлөгч Харчин баруун хошууны Засаг ноён Ванданнамжилын Гүнсэнноров Чин ван, мөн Хорчины зүүн хошууны засаг, Бинт чин ван Б.Гончигсүрэн нартай нягт хамтран Монгол Улсаа Манжаас тусгаарлах бодлого хэрэгжүүлж, монгол ноёдын холбоог бүлхэмдэн үүсгэн эхэлсэн байдаг.
Харчин баруун хошууны Засаг Ванданнамжилын Гүнсэнноров их Чин ван Монгол, Төвөдийн жургааны ерөнхийлсөн сайдын тушаалд ажиллахдаа Хааны Зөвлөх Парламентын гишүүнээр ажиллаж байсан Засагт Хан Доржпаламын Содномравдантай нягт холбоотой байж Ар Монголд 1911 онд үндэсний хувьсгал ялалтыг талархаж, Өвөр Монголын хошуудын ноёд язгууртанд ухуулах ажлыг эхлүүлж, нэр нөлөө, санхүүжилтээр дэмжиж байсан эх сурвалжууд олноор байдаг.
Тухайлбал, 1911 оны Монголын эрх чөлөөний хөдөлгөөн үүсгэхэд Засагт хан Д.Содномравдантай үгсэн тохиролцсоноороо Манж Чингийн төрийн Бээжин дэх Монгол, Төвөдийн журганы ерөнхийлсөн сайд бөгөөд угтаа тухайн үед манжийн төрд бүх монгол үндэстнийг тэргүүлж байсан Харчины баруун хошууны Засаг ноён Ванданнамжилын Гүнсэнноров их Чин ван өөрийн итгэмжит албат Зостын чуулганы Харчин баруун хошууны түшмэл Баянтөмөрийн Хайсан гүнг, түүний том хүүгийн хамт өөрийнхөө төлөөний хүн болгон Халх Монгол руу явуулсан.
Мөн Хорчины зүүн хошууны Засаг ноён Бинт чин ван Б.Гончигсүрэн өөрөө болон Хорчины баруун хошууны Засаг ноён Б.Удай Засагт чин ванг, түүний хоёр дүү Сахалт лам Б.Бөхбаян, Хорчин хойд хошууны засаг ноён гүн Б.Раашминжүүр нарыг өөрийн төлөөний хүн болгон Халх руу явуулсан байдаг. Сүүлд Харчины баруун хошууны цэргийн жанжин гүн Бавуужавыг халх руу явуулж цэргийн хэрэг эрхлэхэд туслалцуулсан.
Хорчины зүүн хошууны Засаг ноён Бинт чин ван Б.Гончигсүрэн Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч сайд, Удай Засагт чин ван Богд хаант улсын Цэргийн яамны дэд сайд, Зостын чуулганы Харчин баруун хошууны түшмэл Баянтөмөрийн Хайсан Чин зүтгэлт Улсад туслагч гүн цол хүртэж, Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны эрхэлсэн түшмэл болж, Б.Раашминжүүр гүн Гадаад яамны эрхэлсэн түшмэл болсон. Тэдгээр хүмүүс Монголд 1911 оны хувьсгал гарахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн.
Хорчины баруун хошууны Засаг ноён Удай ван, Рашминжүүрийн хамт хятадын маршал Жан Золингийн орчин үеийн зэвсэглэлтэй 15 мянган их цэргийг удаа дараа бут цохисон байдаг.
Харамсалтай нь Засагт хан Д.Содномравданг нэн харамсалтайгаар хорлож алсан явдалд болон халхын ноёдын увайгүй үйлдлээс болж өвөрлөгчдийн хамгийн нөлөө бүхий ноён Харчины В.Гүнсэнноров Чин ван сүүлд 1912 оны сүүлч гэхэд хятадын хувьсгалын удирдагч Сүнь Ят сений талд зогсож байв.
Харчины В.Гүнсэнноров чин ван санаачлан өвөрлөгч 49 хошуудын 35 хошууны ноёдыг тэргүүлэн Богд хаант Монгол Улсад дагаар орох үйл хэргийг гардан удирдсан боловч, халхын ноёдын жалга довын эрх мэдэл булаалдсан явцуу эрх ашгаас болж цаашаа эргэсэн байдаг.
1916 оны Цагаан сараар Монголын их урвагч, Хятадын эх оронч Ши Янь Шань буюу Гадаад явдлын яамны сайд, хичээнгүй гүн Балингийн Цэрэндорж Дундад иргэн улс Хятадын бүрэн эрхэт төлөөлөгч Чен Лу-тай наргиж суухдаа, Харчины сахалт лам Бөхбаяныг Гадаад Монголын тусгаар тогтнолын үйл явдлыг анх өдөөн эхлүүлэгч этгээд хэмээн тодорхойлж, хэрэв Хайсан, Удай, Бөхбаян нар халхад ирээгүй бол яавч тусгаар тогтнолын хэрэг өрнөхгүй байсан юм гэж харуусан үглэж байжээ. Яг тэр үед нь Ханддорж хорлогдож, Хайсан, Удай ван буцаагдаж байсан билээ. Сахалт лам Бөхбаян мөн урвагч дайснуудад хорлогдон, амь насаа харамсалтайгаар алджээ.
Харин Алтайн хязгаарыг хамаарсан амбан байсан Торгуудын Балт ван Засагт ханы Нэгдсэн Монголыг тусгаар улс болгох бодлогод тээг болсон урвагч байсан нь үнэн бөгөөд түүний урвагч үйлдлээс болж Шинжаанаас салалгүй баруун хязгаар, баруун өмнөд хязгаар бие даасан засаг захиргааны нэгжгүй өнөөгийн нөхцөл байдалд орж, эцсийн дүндээ хуучны Зүүнгарын нутаг болон Хуучин Торгууд болон Эзний голын шинэ торгуудуудын төрлөх монгол нутагт монгол хүний мөргүй болж хятад, казахуудын төрлөх нутагт тооцогдох болжээ одоо. Торгуудын Балт ван Ойрадын улсыг байгуулах гэж байна гээд дөрвөдийн Баянт бэйс гэх мэт хүмүүсийг ашиглан хагалан бутаргах үйлдэл гаргаж, тухайн үедээ гоминданы засагт үнэнчээр зүтгэж, мөн японд тал алдалгүй зүтгэсэн байдаг. Түүхэнд буруу хүний эрх мэдэлд шунасан тэрхэн зуурын амин хувиа хичээсэн байдал түүхэнд ямар их гарз дагуулдаг жишээ энэ юм.
Засагт ханы Улсаа тусгаар тогтнуулах их үйлсэд Орос, Хятадын талаас монгол урвагч ноёдын оролцоотойгоор их саад хийсэн байдаг.
Засагт ханы харьяалдаг Урианхайн хязгаарын байгалийн баялаг алт, мөнгө, нүүрс хайж, Оросын тариачид нь тариа тарих газар хайж түрж орж ирсэн. Урианхайд 1830 онд Оросын анхны алтны уурхай нээгдэж байсан бол 1896 он гэхэд 11 алтны уурхайд 500 хүн ажиллаж байлаа. Энэ түрэлттэй хүссэн ч эс хүссэн ч Засагт хангийнхан тулж зогсохоор аргагүй байжээ.
1896 онд 169 Оросын иргэнтэй анхны орос тосгон Туран байгуулагдав. 1908 он гэхэд Урианхайн хязгаарт Оросын 200 гаруй тосгон гацаатай болчихжээ. Оросын иргэд тэр үед Урианхайн хязгаарт сайндаа ч ирээгүй юм л даа. Худалдаачид нь Урианхайн хязгаарын байгалийн баялаг алт, мөнгө, нүүрс хайж, тариачид нь тариа тарих газар хайж л ирсэн юм. Урианхайд 1830 онд анхны алтны уурхай нээгдэж байсан бол 1896 он гэхэд 11 алтны уурхайд 500 хүн ажиллаж байлаа.
1904-1914 онд Оросууд 25 тонн алт олборлож байжээ. Ийнхүү Бээжингийн гэрээгээр оросын худалдаачид баруун Монгол болон Урианхайн хязгаарт татваргүй худалдаа хийх эрхтэй болсноор оросын худалдаачид урианхайн хязгаарт ирж оросын худалдаачид урианхайн ард иргэдийг мөлждөг болсон юм. Тэр үеэс орос худалдаачдын араас Уринахайд ирсэн оросын тариачид ус, хөрс сайтай үржил шимтэй газар нутгийг урианхайчуудас булаан авч тариа тарьж баян чинээлэг орос тариачид буй болж урианхайн хязгаарт 200 гаруй орос тосгон байгуулж нутгийн урианхайчуудын хувьд бэлчээр үржил шимт газар нутгаа оросуудад алдаж амьдрахад хүнд болж ирсэн юм.
1830-аад онд оросын алт хайгчид Урианхайн Сыстык Хэмд алт олж урианхай болон манж монголын хууль цаазыг үл тоож нууцаар алт олборлож эхлэв. 1896 он гэхэд 11 алттай газар олж 11 алтны уурхай ажиллуулж, 500 гаруй ажилчин ажиллуулж их хэмжээний алт олборлож оросын цагаан хааны санг баяжуулж байв. 1881 онд гэхэд оросууд Урианхайд 9.5 сая алтан рублийн үнэтэй 446 пуд буюу 25 тонн алт олборлож байв. Оросын алт хайгчид улам их шуналтаж хууль бусаар алт олборлох ажиллагаагаа улам өргөжүүлж 1904-1914 онд алтны 29 уурхайнаас 1140 пуд алт олборлож байв. Урианхайн нутагт харийн олз хайгчид өчнөөн их алт олборлох тутам уриахайн ард түмэн төчнөөн ихээр ядуурч байв.
Хорьдугаар зууны эхнээс эхлэн Оросын эзэнт гүрэн алтаар баян Урианхайн хязгаарыг эзлэн авах далд санаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн юм. 1911 онд Хятадад Синьхайн хувьсгал өрнөж Манж Чин улс мөхсөн нь цагаан оросын эзлэн түрэмгийлэгчдэд өчүүхэн жижигхэн ч гэсэн үлэмж их баялагтай Урианхайн хязгаарыг Монголоос таслан авах таатай нөхцөл бүрджээ. Монголд Богд хаан тэргүүтэй монгол ноёдууд Манж Чин улсаас туурга тусгаарлаж Богд хаант Монгол улсыг 1911 оны 12-р сарын 29 –ны өдөр байгуулав.Чухам энэ үед монгол туургатан сэргэн мандаж нэгдсэн Их Монгол улс байгуулагдах таатай нөхцөл бүрдсэн юм. Өвөр Монгол, шинжааны монгол, буриад монголчууд бүгд л энэ чухал үйл явдлыг баярлан угтаж Монгол улсдаа нэгдэн орохыг ард түмнээрээ хүсэн тэмүүлж байлаа.Харин Урианхайн хязгаарын ноёд бүгд нэгдэж Монгол улсаа дэмжихийн оронд тэд гурав хуваагдсан байлаа. Урианхай ноёдын нэг хэсэг нь Монгол улсынхаа бүрэлдэхүүнд орно хэмээн зөв ярьж байхад, нэг хэсэг нь бие даасан тусгаар улс болно хэмээн төөрөлдөж, нөгөө хэсэг нь Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орно хэмээн мунхаглаж байв. Тэр үед ганц, хоёр түм хүрэхгүй цөөхөн урианхайчууд өөр хоорондоо ингэж самуурч тэрсэлдэж байсныг бодоход урианхайчууд улс Монголоо гэсэн эх оронч үзлээ гээж, Бурханы сургаал, эзэн Богд Чингис хааны сургаалиа ор тас мартаж, харийн гүрнийг шүтэж буруу номтон болж байжээ.
1912 оны 1 дүгээр сард Урианхайн хошуу ноён Буянбадрах, амбан ноён Гомбодорж, хамба лам Лувсанжамц нар нь “Урианхайн хязгаарыг Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд оруулж өгөөч” гэсэн өргөх бичгийг Оросын цагаан хаанд өргөн барьж байжээ.
Ингэж анх урианхайн ноёдын Монгол улсаас салж харийн орны нөмөр нөөлөгт орох гэсэн урвалт эхэлсэн юм. Тэр үед урианхайн ноёд, лам нарын олонхи нь Оросын нөлөөнд орох сонирхолгүй байсан. Тэд Монгол улстайгаа нэгдэх хүсэлтэй байсан нь мэдээж. Гэвч улс төрийн харалган бодлоготой цөөн хэдхэн урианхай ноёд Оросын эзэнт гүрний алт мөнгөөр баян Урианхайн хязгаарыг Монголоос салгаж өөртөө нэгтгэх гэсэн далд санааг мэдэхгүй байлаа. Оросын хаант засаг ч гэсэн тэр үед шинээр байгуулагдсан гоминданы Хятад улстай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байсан бөгөөд шууд л Урианхайн хязгаарыг Орос мэдэлдээ авч хараахан зүрхлэхгүй байсан юм.
1915 оны Орос, Монгол, Хятадын “Хиагтын гэрээ”-ний 11 дүгээр зүйлд “Урианхайн хязгаар бол гадаад Монголын бүрэлдэхүүн юм” хэмээн тусгагдсан нь Монгол улсын хувьд чухал заалт байв. Товчхондоо Засагт хан Д.Содномравдан, Дотоод хэргийн сайд Г.Цэрэнчимэд нарын үхэл Тагна Урианхайн хязгаар, Алтай хязгаарыг Орост алдахаас сэргийлэх бодлого үйл ажиллагаа явуулснаас болж хорлогдсон.
Гэвч удалгүй энэхүү гэрээг хаант Орос улс уландаа гишгэсэн юм. 1921 онд Орос улаан цэргүүд Урианхайд орж ирэв. Дараа нь цагаан гвардийн генерал Андрей Бакичийн цагаантан цэргүүд орж ирэв. Большевикууд цагаантныг ялж, Бакич генералыг 1922 оны 6-р сард буудан хөнөөв. 1917 онд улаан хувьсгал Орос оронд ялж еврей коммунистуудын улаан хядлага Орос орон даяар өрнөж хэдэн сая гэм зэмгүй ард иргэд улаантнуудад алагдаж тэрхүү улаан хувьсгалын хор уршиг Урианхайн хязгаарт 1921 онд хүрч ирсэн юм. Оросын А.Кравченко, П.Щетинкины удирдсан улаан цэргүүд Урианхайн хязгаарт цөмрөн орж ирлээ.
1921 оны 8-р сарын 16- нд Тувагийн 9 хошууны хурал болж Оросын улаантан большевикуудын нөлөөнд автсан тувачууд “Бүгд Найрамдах Тува Ард Улс” гэгчийг тунхаглан зарлажээ.
Оросууд Урианхайн амбан ноён Гомбодоржоор дамжуулж Тагна Туваг тусгаарлах гэж элдвээр оролдож, сүүлд Засагт ханыг хорлогдохоос яг өмнөхөн халимаг Дамбийжаа ламыг хоёр тэмээтэй ачаатай (олон гулдмай алт) оруулж ирж түйвээлгэх гэж оролдсон. Дамбийжаагийн балаг ардын хувьсгал хүртэл үргэлжилж Улаан оросын хатгаасаар Ардын хувьсгалын Шижээ гэх мэтэстэй нийлэлдэн баруун монголын БНАУ тунхаглах гэж хүртэл дөвчигнөж, Богдын захиас Жалханз хутагтын зөвлөгөөгөөр Д.Сүхбаатар жанжин оросуудыг сөрж, өрсөж Дамбийжааг устгаж дарж авсан байдаг.
Хятадууд болохоор Торгуудын Балт ванг ашиглан Ойрдын улс байгуулна хэмээн баяд, дөрвөдийн аймгийн ноёдыг Баянт бэйс гэх мэтсийг талдаа татаж ашиглах гэж удаа дараа оролдож хорлох үйлдэл хийж ирсэн байдаг ба Засагт хан Д.Содномравдан тухай бүрд нь шийдвэртэйгээр тас цохиж байсан байдаг.
Тухайлбал, Засагт ханы Алтан харуул овгийн харуул зангиудыг Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны Энхбилэгтийн Тогтох тайж нартай явуулж гэр бүлийн нь хамт бариулж авчирч, Эзний голын шинэ торгуудын ноёдод бас хатуухан жавтий хүртээж байж, тэд савраа татсан байдаг. Тэгж шийдвэртэй арга хэмжээ авсны хүчинд 1911 онд Монгол улсаа тунхаглахад урианхайчууд, илийн ойрдын 26 хошуу, хуучин торгууд хошууд, баяд, дөрвөд аймаг нэгдэн дагаар орох бичгээ өргөн барьсан байдаг. Сүүлд Тувачууд бүүр болохоо байгаад ирэх үед Засагт ханы зарлигаар Засагт ханы Жалханз хутагтын өртөө гэж байгуулж Урианхайн хязгаараас шууд мэдээ ирдэг байдлаар зохион байгуулсан байна. Засагт ханы Жалханз хутагтын отогт хөвсгөл, тувагийн зарим хойд сумыг харьяалдаг байсан.
Засагт хан Д.Содномравдан 1910 онд Халхын Нара Банчэн хутагтыг өөрийн шадар Дагвын Бат-Очир Түшээ гүнгийн хамт Хорчины зүүн гарын хошууны Засаг, Бинт их чин ван Б.Гончигсүрэн, Монгол, Төвдийн журганы ерөнхийлсөн сайд бөгөөд Харчин баруун хошууны Засаг В.Гүнсэнноров чин ван нартай уулзуулахаар өвөрмонголд очуулж ертөнцийн хамаг явдлыг хардаг хутагт ирж гэж бужигнуулж байсан мэдээ байдаг. Бинт их чин ван Б.Гончигсүрэнгийн халхаас ирсэн зочидтой уулзах гэж Өвөр Монголын баян, ядуу, хөлтэй хөлгүй хамаг амьтан цуглаж өдөржин шөнөжин дугаарлан Нара Банчэн хутагтад хувь төөргөө үзүүлж байв. Нара Банчэн сүсэгтнүүдийн асуултанд заримдаа амаар хариулж, заримдаа дээлээ тайлан нуруугаа үзүүлэхэд нуруун дээр нь Монгол, Түвд үсгээр бичиг тодорч бүдгэрэн байсан нь бүр улс амьтныг бишрүүлж байж. Тэдний өвөрмонгол, Бээжинд очсон шалтгаан нь Манж Чин улсын дотоод нөхцөл байдлыг өөрийн биеэр үзэж танилцах, Бээжин дэх Монгол ноёдын холбооны ноёдыг ятган сэнхрүүлэх, тандах ажил байх учиртай. Манжийн төрөөс тэднийг сэжиглэн баривчилж магадгүй байгааг Бээжинд сууж Манжийн хааны дотоод хамгаалалтын хиагийн захирагчийн алба хашиж байсан Сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянтийн сэрэмжлүүлэн хэлснээр тэд яаран нутаг буцсан байдаг.
Жилийн дараа Өвөр Монголын Хорчины зүүн гарын хошууны Засаг, Бинт их Чин ван Б.Гончигсүрэн Өвөрлөгч 49 хошууны олон ноёдоо оройлон Богд Хаант Монгол Улсад дагаар орох тухай бүх өвөрлөгч 35 хошуудын өргөх тамгатай бичгээ барин Хүрээнд ирж, Богд хаант Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд буюу Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон билээ. Хорчин зүүн гарын Их Чин вангийнхан хэдэн үеэрээ Монголоо тусгаарлахад Засагт хануудтай хамтарсан байдаг.
Д.Содномравдан ханы өвөг эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Манибазарын Цэрэндондов, мөн эцэг Засагт Хан Цэрэндондовын Доржпалам нар Манж дайчин гүрний үед Өвөрлөгч Хорчин зүүн гарын хошууны Засаг, Төрийн Их Чин ван Б.Сэнгэринчин, түүний хүү С.Буяннэмэх их чин вантай хамтран хятадуудын бослого, 8 гүрний их цэргийн дайралтыг зогсооход хүчин зүтгэсэн бөгөөд тэр үеэс Монголоо тусгаарлах бодлого явуулж эхэлсэн байдаг. Манж чингийн цэргийн эрхийг гартаа атгаж байсан Цэргийн их жанжин Б.Сэнгэринчин Их Чин Ван Оросын хаант улсаас зэр зэвсэг худалдан авахдаа өөрийн биеэр Халхад ирж, Засагт хан М.Цэрэндондовтой Хиагт орчим уулзсан нэгэн эх сурвалжид тэмдэглэгдсэн мэдээ байдаг. Тэрхүү уулзалтын дараагаас Манж чингийн төр хоёр ихэсэд олон дарамт учруулсан. Манжийн найман тугийн их цэргийн эрх мэдлийг өвөрмонгол ноён Сэнгэринчингээс салгахын түүс болсон байдаг. Чин улсын үед Төр гэрэлт, Түгээмэл элбэгт, Бүрэн засагч хаадад хүчин зүтгэж явсан цэргийн жанжин. Б.Сэнгэринчин Их Чин Ван тэрээр Хар тамхины хоёрдугаар дайны Балишаогийн тулалдаан болон Тайпин, Нианий бослогуудыг дарж, Англи, Францын армийг ялсан гавьяа байгуулснаараа алдаршсан. Түүнийг Англи, Францынхан “Сэм Коллинсон" гэж нэрээр дурдсан байдаг.
Өвөг эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Манибазарын Цэрэндондовын үед Цагаан малгайтны (лалууд) бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчилсан бөгөөд түүнийг эсэргүүцэн 1880 онд Засагт хан Манибазарын Цэрэндондовын харьяат албат Онолтын цэргийн бослого Улиастайд гарсан байдаг. (Цэрэг Онолтын Улиастайн бослого- 1880 онд хятад дахь “Цагаан малгайтны бослого”-ыг даруулахаар Улиастайд цуглуулсан Монгол цэргүүд Онолтын удирдлага доор бослого гарган тэмцсэн. Засагт хан, Сайн ноён, Хэвэй гүнгийн хошууны цэргүүд босож манжийн цэргийг хаяж, Манжийн амбанд нутаг орондоо буцаах шаардлага тавьсан. (Онолтыг Сайн ноёны харьяат албат гэж андуурах нь бий).
Мөн эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Цэрэндондовын Доржпаламын сүүлч, мөн Д.Содномравдан ханы ширээнд суусан эхний үед Манж Чингийн төрөөс хятадуудын Ихэтуаны Улаан малгайтны (улаан алчууртны) бослогыг дарахаар Халхаас 20 мянган цэрэг дайчлан явуулахаар цэрэг татсан ч 2000 цэрэг л татагдан ирсэн бөгөөд, 1900 онд ахин Засагт ханы харьяат албат Энхтайван Зангиар удирдуулсан бослого гарч Улиастайн Манж Жанжны газар, манж амбанг талан таран одсон сонирхол татахуйц баримт байдаг.
Занги Энхтайвангаар удирдуулсан Монгол 2000 цэргийн Улиастайн бослого 1900 онд гарч, Манжийн цэргийг хядаж, хятад пүүсүүдийг талж, Чингийн төрийн дарангуйлалыг Халхад сууриар нь ганхуулсан тул Хүрээ, Ховдын Амбан, Урианхайн Амбаны газрыг шинэчлэн нэмж байгуулсан.
1907 онд Манжийн засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хуваан Ховдын шинэ хязгаар байгуулсанаар Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах болжээ.
Эдгээр бослого толгойлсон хүмүүс бол Засагт ханы шууд харьяат албатууд бөгөөд түүний бодлогын үр гэж манжууд харддаг тул Хан ширээг хүүд нь залгуулсан.
Манж Чин гүрний Гуансюйгийн 28 дугаар онд буюу 1902 онд Манж Чингийн Засгийн газраас Засагт Хан П.Содномравданд болон Засагт хан аймгийн дэд жанжин Туслагч гүн Лувсандамдин нарт Ихэтуаны улаан малгайтны (улаан алчууртны) бослогыг дарахад гавьяа байгуулсан хэмээн Манжийн хааны зарлигаар шагнал олгосон байдаг.
Мөн 1903 (1918 онд дахин) онд анх гарч тэмцсэн Засагт ханы Дайчин вангийн хошууны харьяат албат Ард Аюушийн Цэцэгнуурын дугуйлангийн тэмцэл ч даамжиран, улмаар Улиастайн Манж Амбаны газарт есөн эрүү давах процесс болж орон даяар дуулиантай манжийн засгийн бодлогыг шүүмжилсэн аяныг орон даяар өрнүүлсэн нь сонирхол татдаг.
1910 оны 3 сарын 26-ны өдөр буюу цагаан нохой жил Засагт ханы Дашчоймбол хийдэд “Домын дамжаа” болох үед Их хүрээн дахь Хятадын өргөн чөлөөний хойшоо харсан том хүрэн дэлгүүрийн үүд хавьцаа лам нар болон хятадуудын хооронд нэлээд сүрлэг зодоон болсон гэдэг.
1910 оны 3 сарын 26-ны тэр өдөр Их Хүрээний Д.Содномравдан Засагт ханы шууд харьяаны Дашчоймбол хийдийн хэсэг лам толгойлон монголчуудаа өмөөрч Их хүрээний зах дээр хятадын Да Юй Юан пүүсийн худалдаачидтай эхлэн зодолдоод, хоршоо дэлгүүрийг нь бусниулсан. Хүрээний Манж цэргүүдийн баривчилсан Дашчоймбол дацангийн лам нараа хэдэн зуун лам “Цус, сэвсээ үзэлцэнэ” гээд хашгиран дайраад тэднийг чөлөөлж, Сандо Амбангийн жуузыг чулуугаар шидэж буулган, Хүрээний цагдаагийн дарга Амарыг барьж аваад хөлдүү газар дээш нь савж шидсэн зэрэг маш их дуулиан тарьсан байдаг. Зодооны шалтгаан нь Гандан, Хүрээ хоёрын хооронд байрласан Хятадын том том пүүсүүдийг анх Халхаас зөвшөөрсөн Маймаа хот руу нүүлгэх шаардлага байж. Лам нарын зодооны дараа Их Хүрээнд манжийн засаглал үндсэндээ нөлөөлөх чадалгүй болгожээ. Дээрх зодооны улмаас сүйдсэн Хятадын Да Юй Юан пүүсийн талд Манж Амбан үйлчилж, уг пүүсийн сүйрэлд 2000 шахам лан мөнгийг аймаг, шавиас тулган төлүүлсэн нь ноёд лам нарын дургүйцлийг туйлд нь хүргэсэн байна.
Д.Содномравдан Засагт ханы шууд харьяаны Их Хүрээний Дашчоймбол дацангийн лам нарын 1910 оны 3 сарын 26-нд үүсгэсэн энэ том зодоон 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эхийг тавьсан юм.
Эндээс харахад Засагт хан М.Цэрэндондов, Ц.Доржпалам, Д.Содномравдан нарын үед арван жилийн давтамжтайгаар Манж Чинг эсэргүүцсэн маш далайцтай бослого, хөдөлгөөнийг өөрийн шууд харьяат итгэлт албатуудаараа толгойлуулан гаргаж, манжийн засгийг сулруулахаар халх, ойрд, дээд монгол хөхнуур, урианхай, өвөр монголын голлох том ноёдтой хамтран үе залгасан далайцтай том бодлого явуулж байсан нь дээрх түүхэн баримтуудаас харагддаг.
Ерөнхийдөө Халх Монгол, Урианхай, Ховдын хязгаарыг бүхэлд удирдах гол төв нь Хоёр зуун жилийн хугацаанд Улиастайн Манж Жанжны газар байсан бөгөөд Аймгуудийн Чуулган, Жасааг Улиастайд төвлөрүүлэн жилд тогтмол хуралдуулан, Улиастай хотоос Монголыг төвлөрүүлэн аймгуудын жасааг манж хүмүүсээр удирдуулдаг байлаа. Иймд өөрийн нутагт нь байгаа Улиастай хотоос шалтгаалан Засагт хануудын үүрэг роль гарцаа байхгүй өндөр түвшинд, голлох тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэхээс аргагүй байсан. [2]
Манжийн сүүл үеийн улс төр, эдийн засаг, соёлын гэсэн үндсэн гурван чиглэлээр өрнөсөн “Шинэ засгийн бодлого” Монголд харгис, сөрөг нөлөөтэй, дарьтай торх булсан байсан тул бүх монголын ноёд сөрөх бодлого явуулахаас өөр гарцгүй болгосон. Тухайлбал, Өвөрлөгч 49 хошуу буюу харчин, хорчины монголчуудыг хятад тариачид "монгол хүнийг нь алж, газрыг нь авья" хэмээн уулгалан дайрч 45 хоногийн маш богино хугацаанд 150.000 мянган монголчуудыг хүйс тэмтэрсэн байдаг.
1905 онд Сун Ят Сэн нарын хятадын салан тусгаарлагчид "Харийнхны дарлалыг устгах хөдөлгөөн" гэдгийг байгуулахдаа харийнхан гэдгээ Монгол гэж ойлгогдох ханзаар бичсэн, газрын эрхийг тэгшитгэнэ гэсэн нь Шинэ засгийн бодлогоос өөрцгүй байсан зэргээр дургүйцлийг төрүүлж асан тул Өмнөд Монголд тусгаарлах хөдөлгөөн улам эрчимжжээ.
Тайпиний бослогын үед Манж Чин гүрний хятад бус үндэстнүүдийн дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байжээ. 1862-1881 онд дунгааны бослого өрнөж, дунгаан, салар, уйгур, казах, киргизүүд оролцож байв. Тэд дийлдэх үедээ Монгол нутагт орж ирж түйвээж байсан билээ. 1863 онд Якуб-Бэкийн бослого гарч, Монголд казахууд ирж суурьшихын эхийг тавьсан. 1865-1877 онд Еттишар буюу Долоон хотын улс тогтнов. Хулжийн Султанат гэх улс ч байгуулагдаж байв. 1871-1881 онд Хаант Оросын цэрэг Манж Чингийн харьяаны Шинжааныг эзэлж, бослого хөдөлгөөнийг дарж, эв нь олдвол салгаж авахаар анаж байлаа. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд Алтайн урианхай тувачууд үүнийг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг (Засагт ханд илтэд түшиглэж) дэгдээлээ. Энэ бүх бослого тэмцлийн дүнд уулгалтаас халх, зүүнгар, тагна-урианхай, өвөр, хөх нуурын монголчуудыг Засагт хан халхлаж (Засагт ханы Дайчин вангийн Алтанхаруул овгийн Харуул Зангиуд), Засагт ханы нэр нөлөө, улс төр-дипломатын бодлого, цэргээр хамгаалж байсан байдаг бөгөөд түүний үрээр нийт монгол ноёдын итгэл, хүндлэлийг сүүлийн Засагт ханууд хүлээсэн байна. Газар зүйн байрлалаараа Засагт хан аймаг баруун бүс нутагт өрнөж буй геополитикийн тэдгээр том асуудлуудад хүссэн ч, эс хүссэн ч татагдан орохоос аргагүй нөхцөл байдалд байлаа.
Тухайлбал, XIII Далай лам Түвдэнжамц хорин есөн сүүдрийн модон луу жил буюу нийтийн тооллоор 1904 оны 6 дугаар сарын 15-ны шөнө цөөхөн тооны хүмүүс дагуулан Лхасаас оргон гарч Хөх нуурын Хүрлэг бэйсийн хошуу нутгаар дамжин, Монголын нутагт орж иржээ. Жамбал донирын өгүүлснээр “Дээд Монголын Хүрлэг бэйс Далай ламыг нутагтаа угтан аваад өөрийн биеэр бараа болон Засагт ханы хүрээ, Ламын гэгээний хүрээ, Их Хүрээ хүртэл дагалдан ирсэн” гэжээ. 13 дугаар Далай лам Түвдэнжамц 1904 оны 6 сард нутгаасаа зугтаж гарсан шалтгаан бол Англи цэрэг Төвөдөд орж ирсэн явдал гэдэг. Манж чингийн зөвшөөрөлгүй Английн түрэмгийлэгчдээс дайжин Монголд ирж 2 гаран жил суухдаа анхлан буриад Агваан хамба болон Засагт хангийн зуучлалаар ирж, Засагт ханы хүрээ, Ламын гэгээний хүрээ цааш Сайн ноёныд бууж, улмаар Их Хүрээнд Гандантэгчилэн хийдэд өвөл хавар зуныг өнгөрөөж, дараа нь хөх могой жилийн намрын дунд сард 1905 оны 9-р сарын 15-д Түшээт хангийн Дайчин вангийн хүрээний Диваажингийн хийдэд заларч, өвөлжиж хаваржиж зунжин намаржсан байдаг. 13 дугаар Далай лам Түвдэнжамцын гол зорилго нь буриадын Агваан Дорж, Засагт хан Д.Содномравдангийн зуучлалаар Оросын хаант улстай холбоо тогтоох байсан гэдэг. 13 дугаар Далай лам Түвдэнжамц Засагт хангийн хатан Цэсрэнгийн зуучлалаар Оросын Хаант улсын газар зүйн нийгэмлэгийн шугамаар монгол нутагт томоохон экспедиц хийж байсан алдар аялагч Пётр К.Козловтой Их хүрээнд Засагт хангийн өргөөнд уулзсан тухай баримт Оросын хаант улсын газар зүйн нийгэмлэгийн архивын мэдээнд байдаг. Эндээс эхлэн Шамбалын орны талаарх оросын алдарт судлаачдын жим эхэлсэн. Энэхүү уулзалтын дараагаас 13 дугаар Далай лам Бээжинд буцсан. Тухайн үед 13-р Далай лам Төвөд рүү хараахан буцаагүй, Бээжингийн Шар сүмд сууж байсан бөгөөд 1908 онд Бээжинд Хатан Цы Ши болон Манжийн хаантай уулзаж, хаанд сөгдөн мөргөхөөс татгалзаж, нэлээн зэмлэл хүртэж, зарим бараа бологсод нь хатуу цээрлүүлсэн цаазлуулсан, улмаар төвдөдөө буцсан. Энд Ханд вангийн ууган хүү хамрагдсан байж магадгүй. Гэвч Монгол Улсын үед гүнгийн зэрэг хүртсэн Ф.А. Ларсонгийн дуртгал номд бичсэнээр Ханддорж вангийн энэ хүү 1906 онд 13-р Далай ламыг дагаж нутгаасаа гарч яваад Бээжинд очоод ханиад хүрч, 1908 онд өвчнөөр нас барсан гэжээ. Ханддоржийн ууган хүү Шаньси муж, Бээжингийн Шар сүм зэрэг газар 13-р Далай ламыг дагалдан бараа болж хоёр жил орчим явжээ. Гэхдээ Ханддоржийн тэр хүү балчир насны биш нас биед хүрсэн идэр залуу гүн хэргэмтэй байсан нь Ларсон гүнгийн бичсэн баримтад байна. Далай лам төвдөд буцаж очоод засгийн газраа өөрчлөн тусгаарлах бодлого явуулж эхэлсэн тул 13-р Далай ламыг татан буулгахаар Манжаас 1908 онд Төвдөд цэрэг оруулснаас 13-р Далай лам Энэтхэг дүрвэн гарсан. Хятадын 1913 онд Цинхайн хувьсгалын дараа Энэтхэгээс буцаж Төвдөд ирээд Монголын нэг адил Төвөд улс тусгаар тогтнолоо зарлан, Богд хаант улстай тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн Анхны гэрээг Засаг ханы Д.Бат-Очир түшээ гүн, түүний хүү лхаарамбын оролцоотойгоор байгуулсан байдаг. Энэхүү түүхэн баримт, үнэ цэнэтэй мэдээ сэлтийг монголын түүхэнд дурдахгүй алгасдаг учир юун бол.
Нөгөөтэйгүүр Улиастайн Монгол Амбанаар Засагт ханы Сартуул сэцэн жүн ван Жалцангомбоцэдэн-Ишийг томилсон явдал нь Засагт хан Д.Содномравдан бие даан чөлөөтэй хөдлөх бололцоотой болж, өөрийнхөө хүссэнээр Улиастайг, Монгол аймгуудын жасаа, чуулганыг хөдөлгөж байжээ. 1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын Манж жанжин, сайд нар бууж өгч монголоос зайлан одсон.
Энэ утгаараа Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Доржпаламын Содномравдан нь нийт монгол үндэстний ноёдын итгэл хүндлэлийг хүлээсэн, албан бусаар хүлээн зөвшөөрөгдсөн де факто хаан байсан гэж харагддаг.
Энэ нь Хятад, Орос, Япон, Солонгос, Англи, Францын архивын түүхэн эх сурвалжуудаар нотлогддог. Түүхэн цаг хугацааны хувьд ч Орос-Монголын Гэрээ байгуулах хэлэлцээрийн өмнө, Ховдын хязгаарыг бүхэлд нэгтгэх эсэх, Монгол Улсад нэгдэхээр Ойрд, Хөх нуурын Монгол, Алтайн Урианхай, Барга, Өвөрлөгч 49 хошуудын ноёдоос өргөсөн шийдэгдээгүй чухал асуудал, Таван замын цэрэг хөдөлгөх эсэх асуудлын яг өмнөхөн 1912 оны хавар 5 сард Засагт хан Д.Содномравдан гэнэт нэн сэжигтэйгээр таалал болсон. Мөн түүний нас эцэслэсний дараа Засагт хан аймгийн баруун урд, урд хэсэг, Ховдын хязгаар, Алтайн хязгаар, Урианхайн хязгаар, язгуурын монгол нутаг дэвсгэрийн зарим нэлээд том хэсэг улсын хилийн гортигийн гадна үлдэх болсон нь анхаарал татдаг.
Халх, Ойрд, Өвөрлөгч ноёдын холбоо 1908 онд байгуулан гол зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр дээдэс болох Засагт хан Доржпаламын Содномравдан, Хорчингийн Бинт их чин ван Б.Гончигсүрэн нар хорлогдсоноос хойш Монгол Улсад нэгдэхээр тэмүүлж, ихээхэн санаачилгатай ажиллаж байсан Ойрд, Хөх нуур, Алтайн Урианхай, Өвөрлөгч 49 хошуудын голлох нөлөөтэй том ноёд нь үндсэндээ Богдын төрөөс зайгаа авч, замаа бодох болсон нь харагддаг. Харин цэргийн хэрэг эрхэлдэг дунд, бага ноёдоо зүтгүүлсэн байдаг. Энэ нь Таван замын их цэрэг өмнө зүг хөх нуур, өвөрмонгол нутаг хошуунд нь орсон байхад ч нэг их идэвхийлээгүй нь баримтаар харагддаг.
Хаант Оростой баруун хэсэгт шууд тулан зогсож байсан асар нэр нөлөөтэй Засагт хан Д.Содномравдан 1912 оны хавар гэнэт таалал болсон тул тэрхүү орон зайд нөхөж ажиллахаар үнэн хэрэгтээ тухайн үедээ Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны Тэргүүн сайд Гомбын Цэрэнчимэд Да лам Төв Засгийн газрынхаа тэргүүн, сайдын албанаас шилжин Баруун хязгаарын засан тохинуулах сайдаар томилогдон Урианхайн хязгаараас Ховдын хязгаар орох замдаа оросуудад хорлогдон 1914 оны 5 сарын 7-нд сэжиг бүхий байдлаар насан эцэслэсэн эмгэнэлт тавиланг дахин давтсан. Тэрээр 1914 онд Монголын баруун хязгаарыг тохинуулах сайдыг тушаал хvлээж зам явах зуураа «... энэ сарын шинийн долоонд тахиа цагт (1914.05.07)... улс төрийн албыг дуусгаж чадсангүй нь үнэхээрийн хайран хэмээн нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж» нас баржээ хэмээн тэмдэглэсэн байна. Сүүлчийнх үг нь ямар их чухал даалгавартайгаар баруун хязгаарт томилогдоод, даалгавраа амжуулаагүйдээ харамсч байснаас харж болно. Гомбын Цэрэнчимэд Да ламыг албанаас хавчин зайлуулсан гэх золбин яриа ор үндэслэлгүй юм. Гомбын Цэрэнчимэд Да ламыг Богдын төр хамаг чухал ажилдаа томилж явуулдаг байсан. Тухайлбал, Оростой холбоо тогтоосон, Японтой холбоо тогтоолгохоор Цэрэнчимэд Да лам, Бин ван Гончигсүрэн нарыг Хайлаар явуулж байсан байдаг. Баруун хязгаарт Богдын төр маш их ач холбогдол өгч ирсэн байдаг нь Засагт ханы үйл ажиллагаа болон Хатанбаатар Магсаржав чин ванг цэрэглэн Алтай Урианхайн хязгаарт удаа дараа суулгасан, Засагт ханы Жалханз хутагтыг удаа дараа Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилон ажиллуулж байснаас харж болно. Бүүр болохоо байгаад ирэх үед нь Засагт хан Д.Содномравдангийн шийдвэрээр 1910 онд Жалханз хутагтын өртөө гэгчийг зөвхөн Урианхайн хязгаараас шууд мэдээ ирдэг байдлаар зохион байгуулсан бөгөөд энэ нь 1923 он хүртэл ажилласан байдаг.
Засагт хан Д.Содномравдан, Да лам Г.Цэрэнчимэд нарын хорлогдсон гол шалтгаан бол, Таван замын их цэрэг өвөрмонгол, дээд монголд орох асуудал болон Богдын төрөөс Алтайн хязгаар болон Урианхайн хязгаар буюу Баруун хязгаарыг засан тохинуулахад онцгой анхаараад, түүнийг нь Хаант Оросоос эрс эсэргүүцэн тулгалт хийж байсан шалтгаан юм.
Түүнчлэн Хаант Орос улс 1881 онд алтаар баян Тувад эзэн эрхээ тулгаад, цэргээ оруулах гээд Урианхайн ноёдыг Гомбодорж Амбан ноён, хошуу ноён Буянбадрах нараар дамжуулан хоёр хувааж урвуулаад байгаа явдал болон түүнийг нь 1883 онд Алтайн урианхай тувачууд эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээж, Засагт хан Д.Содномравдангаар дамжуулан Монгол Улсдаа нэгтгэж авах талаар олон удаагийн өргөх бичиг Богдын төрд барьсан, мөн Хатанбаатар Магсаржав чин ван цэрэглэн Тувад орсон зэрэг нөхцөл байдлаас үүдэлтэй юм.
Хаант Оросын Газар зүйн нийгэмлэгийн судалгаа дахь Содномравдан хан
Эдгээр баримтууд нь Монголын баруун бүс нутагт Хаант Орос улс хэрхэн их ач холбогдол өгч анхаарал хандуулж байсан нь монголын баруун хязгаарт Хаант Оросын Газар зүйн нийгэмлэг нэрийн дор асар өндөр зардалтай хийсэн олон удаагийн экспедицүүдээс нь харагддаг. Оросын газар зүйн нийгэмлэгийн экспедицүүд навигацийг хөгжүүлэх, шинэ газар нутгийг нээх, судлах, цаг уур, уур амьсгалын мэдээлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол нутагт Н.М.Пржевальский, Г.Н.Потанин, П.К.Козлов, В.Л.Котвич, И.М.Майский, А.Кропоткин, И.Д.Черский, М.В.Певцов болон М.Е.Грумм-Гржимайло, В.А.Обручев, Н.Н.Миклухо-Маклай, А.И.Воейков, Клеменц.Д.А, Ю.М.Шокальский нарын хийсэн экспедицүүд баруун монголын газар нутгийг судлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Майский И. Современная Монголия. Иркутск, 1921 гэх зэрэг. Хожим тэдгээр судалгаанууд нь монголын түүхийн тэр эгзэгтэй үеийн талаар бодитойгоор мэдэхэд асар үнэтэй эх сурвалжууд болж байна. Клеменц.Д.А. 1893-1894 онд Засагт хангийн хүрээ, Улиастай, Ховдоор аялаж ихэс ноёдын фото зургууд ихээр авч баримтжуулсан.
Хамгийн сонирхолтой нь Монголыг тусгаарлан автономит эрхтэй улс байгуулахад түүхэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүн бол Оросын хаант улсын Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгч В.Л.Котвич юм. В.Л.Котвичийн 1912 оны хавар (1912 оны 7 дугаар сарын 14-нд буцах замдаа захиа бичсэнээс үзэхэд) Жамсрангийн Цэвээн гэгч орчуулагчтайгаар К.М.Масков нарын хамт монголын хойд хэсэг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлаар явж, монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Их Хүрээ, Монголын төв болон Засагт ханы хүрээнд удсан, мөн Баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн монголын амьдрал ахуй, засаг захиргааны байгуулал, нийгмийн харилцааг ул үндэслэлтэй судалжээ. Түүнийг монголд байх үед Оросын Гадаад яаманд монголын талаарх бодлогыг тодорхойлсон уулзалт болжээ. Оросын Гадаад яам, Оросын ерөнхий сайд, Цагаан хаанд монголын талаарх баримтлах бодлогыг тодорхойлоход В.Л.Котвичийн монголд, тэр дундаа баруун Монгол, мөн Засагт хан Д.Содномравдантай хийсэн олон удаагийн уулзалт аяллын дүгнэлтээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэг. В.Л.Котвичийн судалгааны тайланд Засагт хан Д.Содномравдантай хийсэн уулзалт, түүний талаарх урт хугацааны судалгаа, хатан Ж.Цэсрэнгийнх нь талаарх мэдээлэл томоохон хэсгийг эзэлдэг.
Тэр аяллын дараа 1914 онд В.Л.Котвичийн зурснаар Монголын анхны орчин үеийн газрын зураг анх удаа хийж, хэвлүүлсэн байдаг. Энэ газрын зургийн хэвлэгдсэний дараа 1915 онд Хиагтын гэрээ хийгдсэн. Монголын энэ газрын зургийг Петербург, Лондон, Берлинд олон тоогоор хэвлэсэн байдаг. Гэхдээ өөр өөр хувилбартай.
В.Л.Котвичийн тэр судалгааны дүгнэлтийн дагуу Оросын Гадаад харилцааны сайд Сергей Дмитриевич Сазанов Монголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг. Оросын II Николай хаан Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнг хүлээн авч уулзахдаа «Танай улс учиргvй их улс болохыг бүү яар. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм!» гэж зөвлөсөн гэдэг.
Энэхүү үе залгасан бодлогын хүрээнд бүх Монголын ихэс ноёд Засагт хан Д.Содномравданг хүрээлж, Богд хаант Монгол Улс байгуулахад бүгд дагаар дэмжсэн нь ийм учиртай.
Тийм ч учраас Засагт хан Д.Содномравдангийн В.Л.Котвичтой хийсэн тэрхүү удаа дараагийн уулзалтын дараагаас Монголыг хүчирхэгжүүлэн бие даалгах гол стратегич Д.Содномравданг нэн тэргүүнд ямарч аргаар хамаагүй замаасаа зайлуулах бодлого баримтлах болсон байж болзошгүй бөгөөд тэр уулзалтаас хойш удалгүй богино хугацаанд 1912 оны 5 сарын 8-нд Засагт хан хорлогдсон. Түүнийг монголоос орос руугаа буцаагүй байхад гэнэт таалал болсон нь таамаглал бодит байхыг үгүйсгэмгүй. В.Л.Котвич 1912 оны 2 сард ирээд 7 дугаар сарын 14-нд Орос руу буцсан байдаг.
Д.Содномравдангийн Нэгдсэн Монгол Улс байгуулах төлөвлөгөө, цар хүрээ, бүх монголчуудыг хамруулан татан оролцуулсан өргөн далайцтай явуулж буй бодлого, үйл ажиллагаа, холбоо сүлбээ, мэдээллийн суваг, цаашид төлөвлөсөн зүйл нь Оросын Хаант улсын эрх ашгийн хувьд аймшигтай нөлөө үзүүлэх санагдсан байж болзошгүй. Олон жилийн турш оросууд хажуудах агентуудаар нь дамжуулан Засагт ханы хийж ирсэн ажил, хийхээр төлөвлөсөн зүйлээ нэн амжилттайгаар хэрэгжүүлдэг, стратегич бодлоготонг нь мэддэг тул хөнөөхөөр яаран хөдөлсөн нь харагддаг. Хардахад В.Л.Котвич монголоос буцахаасаа өмнө Засагт хан Д.Содномравданг цааш харуулж байж, оростоо буцсан байж болзошгүй. Өвөрмонголоо нэгтгэж авахаар таван замын цэрэг оруулахгүй байлгах, Нэгдмэл Монгол Улс байгуулахаас сэрэмжилсэн бололтой байдаг. Энэ нь В.Л.Котвичийн монголоос буцаж орост очоод эзэн хаандаа өргөсөн айлтгал бичгээс хойш Хаант Оросын монголын талаарх бодлогод үндсэн өөрчлөлт гарч Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх бодлого баримтлах болсон. Түүнчлэн Монголын Таван замын их цэрэг хөх нуур, өвөрмонголд орсон явдалтай холбогдуулан II Николай эзэн хаан "Монголын империализм сэргэж байна гэж хөмсөг зангидан удаа дараа хэлдэг байжээ" гэсэн мэдээ тэмдэглэгдсэн байдаг. Николай эзэн хаан ханхүү байхдаа Сибирээр дамжин Японд айлчлахдаа Буриад монгол, халхын Сэцэн хан аймгаар аялсан байдаг тул монголын түүхийн талаар өргөн мэдлэгтэй байсан.
Түүнчлэн Оросын Хаант улсын Гадаад хэргийн яамны сайд Сазановын Германы Элчинтэй хийсэн уулзалтын тэмдэглэлд “… “… угтаа монголчуудын хүссэн шиг ‚ивээл хамгаалал‘-д авах асуудал яригдаагүй. Орос улс шинэ ачаа үүрмээргүй байна.“ гэсэн аж. Тэгээд Сайд Сазонов Оросын албатууд Монголд газар авах боломжтой болно гэдгийг тэр онцолсон байна. Ярианы төгсгөлд тэр Петербургт монгол ноёдын төлөөлөгчид ирэх гэж байгааг хэлж. Эцэст нь: "Тэр монгол ноёд”-той улс төр ярихгүй. Бэлэг, амттан л өгнө.“ гэж Сазоновын хэлснийг Германы элч төлөөлөгч нямбайлан тэмдэглэж авсан байв.
Германы эзэн хаан II Вейлхелм 1910 оны 7 сард “Монгол орон тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятадын дундах жийргэвч улс болох нь Оросын ашиг сонирхолд нийцнэ. Харин Оросын хаант улс өөртөө "Монголыг нэгтгэх“ нь Янцзе (Jangtse)-гийн гэрээг зөрчиж буй хэрэг гэж Германы Эзэн хаан үзэж буй бөгөөд тэр тохиолдолд Британийн ашиг сонирхолд ч аюул заналхийлэх болно гэж протоколд тэмдэглэсэн байдаг.
Энэхүү мэдэгдэлийн дараа Оросын Гадаад явдлын яамны сайд Сазонов: "Монгол орон тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятадын дундах жийргэвч улс болох нь Оросын ашиг сонирхолд нийцнэ” гэсэн тухай мэдээ сонинд гарсан байдаг.
Ийнхүү Монголын асуудал их гүрнүүдийн анхаарлын төвд ямагт байсаар ирсэн бөгөөд хүчний тэнцвэрээр аль нэг улсад нэгтгэдэхгүй тусгаар улсаа тунхаглах боломж олдсон байна.
Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй Клеменц.Д.А. 1893-1894 онд авсан Засагт хан, түүний гэр бүлийнхний фото зургууд байдаг.
Засагт хан Д.Содномравдангийн дээр дурдсан том гүрнүүдийн эрх ашгийг Нэгдсэн Монголоо тусгаарлахад татан оролцуулсан бүс нутгийн томоохон тоглогч болж явуулсан олон талт ажиллагаа, өргөн цар хүрээтэйгээр хөдөлсөн бодлого, үйл ажиллагааг хэр баргийн хүн хийж чадахааргүй. Тэрээр далайцтай алсын бодлоготон дээдэс байсан нь харагддаг бөгөөд хэрэв улсын хаан болсон бол илүү ихийг бүтээх байсан болов уу. Гэхдээ түүхэнд хэрэв ээ гэж үгүй билээ.
Гэнэтийн үхэл
1912 онд Халхын 4 ханы нэг Засагт хан Д.Содномравдан хан гэнэт нас баржээ. Түүний үхлийн талаар олон яриа байдаг Тэдгээрийг дурдвал:
- Бас нэг ихээхэн сонирхол татах эх сурвалж бол одоо нэгэнт ил болсон Хаант Оросын Эрхүүгийн цэргийн тойргийн Монголын талаар хийж байсан тагнуулын мэдээлэлд: "Монголын Засгийн газарт Хаант Оросын гурван эх сурвалж байгаа. Нэг монгол ноён, хоёр буриад түшмэл, гурав дахь нь Засагт Хааны нэг Хатан. Тэр хатан маш чухал ... гэсэн байдаг. Үүнээс харахад Засагт Хааны Жамсрангийн Цэсрэн хатан оросуудын гар хөл болж, энэ нь Богдын тагнуулын албад мэдэгдэн, түүнээс шалтгаалан Засагт хан Содномравданг Хаан болох хуйвалдаан хийж байна гэж хардагдан сэрдэгдэх үндсийг тавьж, Богдод хорлогдох шалтгаан болсон байж болох юм. Засагт хан, Богдод хорлогдсноос хойш Засагт ханыхан Богдын төрд сүжиг буурч, Засагт ханы Үйзэн Засгийн Батын Дагвын Бат-Очир Улсын Түшээ гүн ноён (үе улиран бэйлийн зэрэгтэй) оройлон эсэргүүцэн татгалзаж, Засагт ханы Баатар вангаас бусад нь Богдын төрд нэг их идэвхийлээгүй байдаг. (энэ мэдээ болон дээрх Ханы фото зургийг оросын эзэн хааны жанжин штабын ахлах офицер Клеменц.Д.А. Газар зүйн нийгэмлэгийн судалгааны нэрийн дор монголд ирэх үедээ авсан. Оросын архивт хадгалагдаж байна.)
- Түүнийг хэрхэн таалал төгссөн тухай нэгэн сонирхолтой дуртгал болох, 1946 онд эргэн сэргээн байгуулсан Гандантэгчилэн хийдийн хамба лам Н.Эрдэнэпил агсны дурдснаар "...1912 оны хавар Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Засагт ханы харьяаны Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх ламыг Засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь Засагт ханы харьяат нэгэн ламаас миний асуухад манай Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Хуучны хүмүүс Д.Содномравдан ханыг жуузнаас буугаад ирэхэд толгойн оройноос нь гэрэл цацарсан, гэгээн дээдэс байсан гэлцдэг.
- Халхын Эрдэнэ бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт хан Д.Содномравдан ханыг албан ёсоор улсын хаан болох эрхтэй учраас Богд хаан хорлосон байх магадлалтай гэж үздэг. Тухайлбал, Д.Сүхбаатар жанжинг хорлон алсан гэх хэргээр баривчлагдсан Богд хааны оточ маарамбын Дотоодыг хамгаалахынханд баригдан өгсөн мэдүүлэгтээ бэйс Д.Сүхбаатарын судасыг барьсан үнэн бөгөөд хор өгч алсан нь үгүй. Харин Засагт хаан Содномравдан, Түшээт ван Чагдаржав, Бинт ван Гончигсүрэн, Эрдэнэ далай ван Намсрай нарт хор өгсөн нь үнэн хэмээн мэдүүлэг өгсөн нь тэмдэглэгдсэн нь байдаг.
- Д.Содномравдан Засагт ханыг хэрхэн таалал төгссөн тухай нэгэн сонирхолтой дуртгал болох, 1946 онд эргэн сэргээн байгуулсан Гандантэгчилэн хийдийн хамба лам Н.Эрдэнэпил агсан дурдатгал үлдээсэн байдаг. "...1912 оны хавар бүгдийн манлай Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Засагт ханы харьяаны Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх ламыг Засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь Засагт ханы харьяат нэгэн ламаас миний асуухад манай Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэж хэлсэн байдаг тухай тэмдэглэж үлдээжээ. ОРОС-ын архивын эх сурвалж: Засагт Хан П.Содномравдангийн Монгол Улсаа тусгаар тогтнуулахад оруулсан үүрэг роль, түүхийн үнэ цэнэтэй баримтууд Оросын эзэнт гүрний Цэргийн жанжин штабын архив, Хаан Оросын Газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) экспедицийн тайлангууд, XIX–XX зууны Орос–Монголын дипломат болон захиргааны баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байна. Тухайлбал, “Русское географическое общество” (РГО)-ийн экспедицийн тэмдэглэл, Монгол дахь Засагт хан аймгийн ноёдын зураг, тэмдэглэлүүд, Ф. 180 – “Китайские и монгольские дела” - Монгол, Хятадтай холбоотой дипломат бичиг, захидал, гэрээ, Ф. 152 – Сибирийн чиглэлийн дипломат харилцаа-Халх, Зүүнгар, хилийн бүсийн ноёд, Засагту хан Содномравдан мэдээлэл, Ф. 400 – Главный штаб (Генеральный штаб)-Монгол дахь цэргийн ажиглалт, тайлан, Ф. 483 – Сибирийн цэргийн тойрог (Сибирский военный округ)-Халх дахь хилийн цэргийн мэдээ, Ф. 846 – Ази дахь цэргийн экспедицийн материалууд-Монгол, Төв Ази руу хийсэн судалгаа Ф. 391 – Ази, Сибирийн захиргааны баримт, Ф. 560 – Хилийн бүсийн захиргааны материалуудад тодорхой эх сурвалжууд тэмдэглэгдсэн байна.
Засагт хан Доржпаламын Содномравданы орыг түүний хүү Содномравданы Агваанцэрэн 1912-1915 залгасан боловч удаагүй хорлогджээ.
Хамгийн сүүлчийн Эрдэнэ бишрэлт Засагт хан нь Доржпаламын ахмад хөвгүүн тойн Доржпаламын Цэрэнгомбожав (1915-1923) залгамжилжээ.
Сонирхол татах баримт нь Засагт хан Д.Содномравдан, Түшээт хан Д.Дашням нарыг хөнөөгдсний дараа балчир хөвгүүд нь хан ор сууж угсаа залгаад 2 жил хүрэлгүй бусдад хорлогдож, хоёр хангийн ах, дүү нар нь Хан ор суусан байдаг. Эндээс хоёр дээдсийн уг үндсийг оргүй таслах өш хонзон ханхалдаг.
1923 оны 10 сарын 19-ны Засгийн газрын хуралдааны дараахан 1923 оны 10 сарын 24-нд Хантайшир уулын хошууны чуулган Хантайшир уулын Жаргалант гол гэдэг газар хуралдан, хошуундаа 11 сум шинээр байгуулж, Хошууны даргаар Засагт хан Доржпаламын Цэрэнгомбожавын ганц хүү 8 настай Цэрэнгомбожавын Ванчинжавыг сонгож байсан байдаг.
1912 онд Өргөөд байсан Засагт хан Д.Содномравданг учир битүүлгээр нас барахад Богд хаанаас лүндэн буулган бүх хүрээ хийдээр хойдын буянг үйлдэн хурал хурж, Засагт ханы шарилыг нутагт нь хүргэх 200 лан зардал хөрөнгийг гаргаж нутагт нь авчирч оршоосон тухай мэдээлэл бий. Юутай ч анхны Ашихай ханаас Засагт хан Д.Содномравдан, түүний хүүг хүртлэх 17 ханы олонхыг Хан Тайширын нуруунд Их Хоригт оршуулж ирсэн нь тодорхой юм. Харин их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн Арын хүрээнд тойн лам болсон сүүлчийн хан Д.Цэрэнгомбожавын ухаан самуурч байгаад бие барсанд тэмээнд ачиж, Улаангангад булсан гэдэг.
Энд дурдагдсан Жаргалант гол нь аймгийн төвөөс холгүй, Хантайшир уулын ар бэлд байх Ар Гүүбариач орчимд бий. Мөн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хүрээний туурь нь ч тэнд байгаа билээ.
1938 онд Өвөр Монголын нутагт Засагт ханы угсаа залгамжлах эрхтэй хан хүү Бат гэгч хүн өөрийн шадар туслах Лодой гэдэг ламтай хамт дүрвэж очсон байсан гэх мэдээллийг Дани улсын жуулчин Хазбанди гэгч тэмдэглэн үлдээжээ. Энэ Лодой гэх ламын зурсан зураг Данийн үндэсний Музейд тавигдсан байдаг аж. Лодой ламын дуулсан Алтан богд гэгч бэсрэг уртын дууны бичлэг ч бас байна билээ. Угсаа залгамжлах эрхтэй тэр Бат гэгч хүн нь Д.Содномравданы ойр төрлийн хүн гэдэг нь ойлгомжтой.
Холбоотой мэдээлэл
Эшлэл
- 1 2 Батмөнх, Баасанхүү (2025-06-18). "Засагт хан аймгийн Баатар засгийн хошууны хүн амын овгийн бүрэлдэхүүн". Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology. 14 (1): 93–101. doi:10.22353/mjaae.2024130209. ISSN 1810-5025.
- ↑ Насан (2000-09-26). "Өвөр Монголын мал аж ахуй ба нутаг бэлчээрийг ашиглах тухай". Journal of International Studies: 90–100. doi:10.5564/jis.v1i1.2302. ISSN 2663-7871.
Ном зүй
- 見祁韻士《皇朝藩部要略》、《清史稿》藩部傳
- 《清史稿》列傳三百八 藩部四
- 周学军,哲布尊丹巴政权内阁总理大臣设置考——兼与吕一燃先生商榷,中国边疆史地研究1999年第3期,第69-8
- Ци Юньши-гийн «Хаант улсын харьяат аймгуудын тойм» болон «Чин улсын түүхийн ноорог»-ийн харьяат аймгуудын намтар хэсгийг үзнэ.
- «Чин улсын түүхийн ноорог», намтар, 308-р бүлэг, харьяат аймгууд IV.
- Жоу Сюэцзюнь, “Жавзандамба хутагтын засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалын бүтэц, зохион байгуулалтын судалгаа — мөн Лю Ижаньтай хийсэн хэлэлцүүлэг”, Хятадын хилийн түүх, газарзүйн судалгаасэтгүүл, 1999 оны 3-р дугаар, 69–82-р тал.
- “某年,某子索特那木拉布坦袭扎萨克汗” (“... онд хүү Содномравдан Засагт хангийн хэргэмийг залгамжлав”
- Owen Lattimore – Inner Asian Frontiers of China (1940
- William Woodville Rockhill – The Land of the Lamas (1891)
- Henry Serruys – Mongol studies articles (1950–1970)
- C. R. Bawden – The Modern History of Mongolia
- Paul Pelliot – Notes on Mongolia
- Missions géographiques en Mongolie (1890–1910)
- Otto Franke – Geschichte des chinesischen Reiches
- Erich Haenisch – Mongolian historical texts
- Walther Heissig – Die Mongolen
- РГВИА – Цэргийн түүхийн архив (Российский государственный военно-исторический архив)
- РГИА – Төрийн түүхийн архив (Российский государственный исторический архив)
- РГО – Оросын Газарзүйн Нийгэмлэг (Русское географическое общество)
- Засагту хан Содномравдангийн тухай Оросын эзэнт гүрний Цэргийн жанжин штабын архив, Хаан Оросын Газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) экспедицийн тайлангууд, XIX–XX зууны Орос–Монголын дипломат болон захиргааны түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байна.
- “Русское географическое общество” (РГО)-ийн экспедицийн тэмдэглэл, Монгол дахь Засагт хан аймгийн ноёдын зураг, тэмдэглэлүүд, РГВИА Ф.400, РГО экспедици, АВПРИ Ф.180, РГИА Ф.391, АВПРИ + РГО, РГВИА Ф.483, Ф.846. Ф. 180 – “Китайские и монгольские дела” - Монгол, Хятадтай холбоотой дипломат бичиг, захидал, гэрээ, Ф. 152 – Сибирийн чиглэлийн дипломат харилцаа-Халх, Зүүнгар, хилийн бүсийн ноёд, Засагту хан Содномравдан мэдээлэл, Ф. 400 – Главный штаб (Генеральный штаб)-Монгол дахь цэргийн ажиглалт, тайлан, Ф. 483 – Сибирийн цэргийн тойрог (Сибирский военный округ)-Халх дахь хилийн цэргийн мэдээ, Ф. 846 – Ази дахь цэргийн экспедицийн материалууд-Монгол, Төв Ази руу хийсэн судалгаа Ф. 391 – Ази, Сибирийн захиргааны баримт, Ф. 560 – Хилийн бүсийн захиргааны материалуудад тодорхой эх сурвалжууд тэмдэглэгдсэн байна.
- Ермаченко И.С. Политика маньчжурской династии Цин в Южной и Северной Монголии в XVII в. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1974 — 196 с
- Козлов П. | Тибет и Монголии
- The romantic story of the Mongolian Independence
- LES RUSSES EN MONGOLIE
- A Tour in Mongolia 1920 by Beatrix Bulstrode (Mrs. Edward Manico Gull)
- История Монгольской народной республики. Изд. 3-е. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1983 — 660 с
- William Elliott Butler. The Mongolian legal system: contemporary legislation and documentation. p.255
- Thomas E. Ewing, Revolution on the Chinese Frontier: Outer Mongolia in 1911, Journal of Asian History (Wiesbaden), v. 12, pp. 101–119 (1978). (англ.)
- Thomas E. Ewing. Between the Hammer and the Anvil. Chinese and Russian Policies in Outer Mongolia, 1911–1921Bloomington, IN, 1980. p. 36. Tsedev, pp. 40, 46. (англ.)
- МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭХИЙГ ТАВЬСАН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЗАСАГТ ХАН ДОРЖПАЛАМЫН СОДНОМРАВДАН ЭЭДРЭЭТ ХУВЬ ЗАЯА https://unentogs.blogspot.com/2026/01/
- Батсайхан О. 2008. Монголын суулчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба. Улаанбаатар: Адмон
- Кузьмин С. Л. Русско-Монгольское соглашение 1912 г. и независимость Монголии. – Вестник Московского городского педагогического университета, серия "Исторические науки", № 1, 2015, с. 80-87 (орос.)
- History of Mongolia, Volume 5. Mongolian Institute of History, 2003.
- Bat Ochir baavain lekts 1 http://www.youtube.com/watch?v=twc9mF-oJow 08м:45с
- Istoriya Tuvy [History of Tuva], v. 1, pp. 354–55.
- Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Халхын Засагт хан аймгийн ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэл
- Халхын Засагт хан аймгийн ноёдын уг эх. Халхын Засагт хан аймгийн Шадарт явах Заг голын эх Бидэръяа нуурын чуулганы зүүн гарын дундад Үйзэн засгийн хошууны Түшээ гүнийн зэрэг Улсын түшээ гүн, үе залгамжлах тэргүүн зэрэг тайж Батын Дагвын Бат-Очирын гэрийн үеийн бичмэл. 1913 г., октября 23. — Декларация России и Китая о признании автономии Внешней Монголии.
- Batsaikhan, O. The Last King of Mongolia, Bogdo Jebtsundamba Khutuktu. Ulaanbaatar: Admon, 2008, p.293 – ISBN 978-99929-0-464-0
- Нутаг орноо чөлөөлсөн нь
- ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ (Memento 30. Арванхоёрдугаар сар 2019 цахим архивт) О.Батсайхан
- Төрийн ордны танилцуулга
- Монгол улсын нийгэм, эдийн засаг соёл 1911 он
- Шагдарын Үнэнтөгс. ТУСГААР ТОГТНОЛ БА АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ 2008 он
- Богд Хаант Монгол Улсын Төрийн Хамгаалалт (Memento 2. Аравдугаар сар 2019 цахим архивт) Төрийн Тусгай Хамгаалалтын Газар.
- История Эрдэни-дзу. Факсимиле рукописи / Пер. с монг., введ., комм. и прил. А.Д. Цендиной. М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 1999. — 255 с ISBN 5-02-018056-4
- Лубсан Данзан. Алтан тобчи (“Золотое сказание”) / Пер. с монг., введ., комм. и прил. Н.П. Шастиной. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1973 — 439 с
- Скрынникова Т. Д. Ламаистская церковь и государство. Внешняя Монголия. XVI — начало XX века. — Новосибирск.: Наука. Сиб. отд-ние, 1988. — 104 с ISBN 5-02-029353-9
- Цааджин Бичиг (“Монгольское уложение”): Цинское законодательство для монголов 1627—1694 гг. Монгольский текст. Введ., транслитерация монг. текста, пер. и комм. С.Д. Дылыкова. М., 1998
- Шара туджи: Монгольская летопись XVII века. Сводный текст, пер., введ. и прим. Н.П. Шастиной. М.; Л., 1957.
- ang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a.
- Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.
- Ц.Цэрэндорж. Засагт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР
- Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 42.
- "ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2022-07-28.
- "ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2022-07-28
- Ц.Цэрэндорж. Засагт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР
- Шагдарын Үнэнтөгс “Төгс эрх зүйн төлөөх тэмүүлэл” 2009 он. "Засагт хаан Доржпаламын Содномравдан" http://unentogs.blogspot.com/2013/12/blog-post_6515.html
Засагт хан Доржпаламын Содномравдангийн талаарх англи, франц, герман хэл дээрх эх сурвалж
Owen Lattimore – Inner Asian Frontiers of China (1940 William Woodville Rockhill – The Land of the Lamas (1891) Henry Serruys – Mongol studies articles (1950–1970) C. R. Bawden – The Modern History of Mongolia Paul Pelliot – Notes on Mongolia Missions géographiques en Mongolie (1890–1910) Otto Franke – Geschichte des chinesischen Reiches Erich Haenisch – Mongolian historical texts Walther Heissig – Die Mongolen
Засагт хан Доржпаламын Содномравдангийн талаарх орос хэл дээрх эх сурвалж
РГВИА – Цэргийн түүхийн архив (Российский государственный военно-исторический архив) РГИА – Төрийн түүхийн архив (Российский государственный исторический архив) РГО – Оросын Газарзүйн Нийгэмлэг (Русское географическое общество) Засагту хан Содномравдангийн тухай Оросын эзэнт гүрний Цэргийн жанжин штабын архив, Хаан Оросын Газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) экспедицийн тайлангууд, XIX–XX зууны Орос–Монголын дипломат болон захиргааны түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байна.
“Русское географическое общество” (РГО)-ийн экспедицийн тэмдэглэл, Монгол дахь Засагт хан аймгийн ноёдын зураг, тэмдэглэлүүд, РГВИА Ф.400, РГО экспедици, АВПРИ Ф.180, РГИА Ф.391, АВПРИ + РГО, РГВИА Ф.483, Ф.846.
Ф. 180 – “Китайские и монгольские дела” - Монгол, Хятадтай холбоотой дипломат бичиг, захидал, гэрээ,
Ф. 152 – Сибирийн чиглэлийн дипломат харилцаа-Халх, Зүүнгар, хилийн бүсийн ноёд, Засагту хан Содномравдан мэдээлэл,
Ф. 400 – Главный штаб (Генеральный штаб)-Монгол дахь цэргийн ажиглалт, тайлан,
Ф. 483 – Сибирийн цэргийн тойрог (Сибирский военный округ)-Халх дахь хилийн цэргийн мэдээ,
Ф. 846 – Ази дахь цэргийн экспедицийн материалууд-Монгол, Төв Ази руу хийсэн судалгаа
Ф. 391 – Ази, Сибирийн захиргааны баримт,
Ф. 560 – Хилийн бүсийн захиргааны материалуудад тодорхой эх сурвалжууд тэмдэглэгдсэн байна.
Засагт хан Доржпаламын Содномравдангийн талаарх хятад хэл дээрх эх сурвалж
参考文献 見祁韻士《皇朝藩部要略》、《清史稿》藩部傳 《清史稿》列傳三百八 藩部四 周学军,哲布尊丹巴政权内阁总理大臣设置考——兼与吕一燃先生商榷,中国边疆史地研究1999年第3期,第69-8 Ци Юньши-гийн «Хаант улсын харьяат аймгуудын тойм» болон «Чин улсын түүхийн ноорог»-ийн харьяат аймгуудын намтар хэсгийг үзнэ. «Чин улсын түүхийн ноорог», намтар, 308-р бүлэг, харьяат аймгууд IV. Жоу Сюэцзюнь, “Жавзандамба хутагтын засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалын бүтэц, зохион байгуулалтын судалгаа — мөн Лю Ижаньтай хийсэн хэлэлцүүлэг”, Хятадын хилийн түүх, газарзүйн судалгаасэтгүүл, 1999 оны 3-р дугаар, 69–82-р тал. “某年,某子索特那木拉布坦袭扎萨克汗” (“... онд хүү Содномравдан Засагт хангийн хэргэмийг залгамжлав”