Ц.Хасбаатар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ц.Хасбаатар
Hasbaatar.jpg
Төрсөн газар Манж чин улс, ордос хошуу
Нас барсан газар Монгол Улс, Баян-Өлгий аймаг, Толбо нуур сум
Ажиллагаа/салбар морин цэрэг
Нэгж Баруун хязгаарын ардын журамт цэрэг
Таван замын байлдаан, Хиагтыг чөлөөлөх тулалдаан, Баруун хязгаарын тулалдаанууд Таван замын байлдаанууд, Хиагтыг чөлөөлөх тулалдаан, Намирын хүрээний тулалдаан, Бөхмөрөнгийн тулалдаан, Толбо нуурын тулалдаан

Хасбаатар жанжин нь ардын хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь оролцон өөрийн хатан зоригоор алдаршсан баатар хүн юм.

Намтар[засварлах | edit source]

Хасбаатар нь 1884 онд Ордос хошуунд төрсөн байна. Долоон Гөрөөчин овогтой. XX зууны эхээр Манж Хятадын дарлалыг эсэргvvцэн хошуу нутгийнхаа ардыг босоход Хасбаатар, тайж Тогтохын хамт оролцжээ. Тэд эх нутгаа хамгаалан хятадын тvрэмгий их цэргийн єєдєєс удаа дараа ширvvн тулалдсаны эцэст арга буюу хvчин мєхєстєн оросын хилийг нэвтрэн ороод дараа нь Их хvрээнд ирсэн байна.

Монголын эрх чєлєєний тэмцлийг дарахаар 1913 онд Хятадын хар цэрэг довтлоход Хасбаатар нь таван замын байлдаанд Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэргийн ламаар томилогдон явж єєрийн биеэр байлдан туслалцсаар булаан эзлэгчдийг Улаандовын шил хvртэл хєєн зайлуулаад буцаж ирсэн юм. Ардын хувьсгалын анхны партизан, Автономит Монголын цэрэг Д.Чойжинжав "Бид нэг их буутай мянгаад цэрэг, хятадын цэрэгтэй есєн удаа их бага тулалдаж билээ. Хошмог цагаан нуурын дэргэд болсон анхны байлдаанаар бид хятадаас их буу найм, бага буу хэдэн зууг олзлов. Дараа нь Шандын гол, Хєх сvм, Найман сvмийн манханд болсон тулалдаануудад Ярин баатар, Хасбаатар нар морин дайралтаар хамгийн тvрvvнд л чавхдах адил гялалзан єнгєрч харагддаг байлаа..." гэж ярьсан. Хятадын цэргийн довтолгооныг эсэргvvцсэн энэ тэмцэлд Хасбаатар гарамгай зvтгэсэн учир Богдын засгийн газраас тvvнд "цорж" ямба шагнажээ.

Ардын хувьсгалд оролцсон нь[засварлах | edit source]

Гэвч Хасбаатар хэргэм зэргээ эдлэн ямбархаж хvрээ ганданд суухыг зорьсонгvй. Харин хязгаарын ард олны дунд байж амьдрахаар Хиагтын зvvн харуулд очиж суужээ. 1921 оны эхээр Монголын хувьсгалчид ардын журамт цэрэг байгуулж, хятадын булаан эзлэгч гамин, оросын цагааны оргодлуудыг хєєн зайлуулж, эх орныхоо тєрийн тусгаар тогтнолыг босгохоор шийдвэрлэж, их хэргийг vvсгэсэн билээ. Энэ зорилгор Д.Сvхбаатар 1921 оны хавар цэрэг элсvvлэхээр Хиагтын зvvн харуул єєд мордож, Хvдэрт нутагтай байсан Цэдэнбалжир, Галдангийнд анх очжээ.

Тэд харуулд байсан Содномдаш, Манибадар, Хасбаатар нар Сvхбаатартай уулзан монгол тvмэнд тохиолдсон гашуун бэрх, зовлонт байдлын тухай ярилцсаны эцэст шинээр байгуулах журамт цэрэгт орохоор саналаа шууд илэрхийлэн єєрсдєє хvн олж элсvvлэхээр ярилцаж тогтсон байна. Хvдэр, Хяраан харуулуудаас хэсэг эрчvvд сэтгэл нэгдэн журамт цэргийн анхны хороо болон зохион байгуулагдахад Сvхбаатарын даалгавраар тvvний даргад Б.Пунцаг, хорооны ламд Хасбаатар нар томилогджээ. Тэд 1921 оны хоёрдугаар сард Хяраанд очсон хятад цэргийн тагнуулуудыг баривчлан устгаж, ардын хєрєнгє хогшил, амь биеийг бvрэлгэн сvйтгэж байгаа гамингийн 1000-2000 цэрэгтэй Пунцаг, Хасбаатар, Нанзад нарын удирдлагаар удаа дараа тулалдан тэмцэж байжээ.

"Байлдаж яваа цэргийн хvн ухрах ёсгvй. Давшаад! гэж хэлээд хар сахалтай, нимгэвтэр шар царайтай, идэр насны нэг эр буу бариад биднийг шаламгайлан дагуулж хятадын хоёр мянга гаруй цэргийн єєдєєс Хярааны элсэнд байлдаж явсан" гэж Цэрэндоржийн Чимэд партизан Хасбаатарыг дурсан ярьжээ. Хоёрдугаар сарын сvvлчээр Хасбаатар Дээд шивээнд дуудагдан очиж Сvхбаатарын дэргэд тvр ажиллаж байв. Дараа нь удалгvй партизан цэргийг хороо анги болгон зохион байгуулахад Хасбаатар журамт цэргийн гуравдугаар хорооны даргаар томилогдсон байна. Мєн оны хавар (1921.03.13-нд) Монгол Ардын Намын Тєв Хорооны гишvvд, хошуу, шавь, цэргийн тєлєєлєгчид хамтран хуралдаж, Монгол Ардын Тvр засгийн газрыг байгуулахад Хасбаатар цэргийн ангийн тєлєєлєгчєєр сонгогдон ирж хуралдсан байна. Архивын бичиг баримтаас vзэхэд Ардын Тvр засгийг байгуулахад Хасбаатар оролцжээ. Үүний дараа Монгол оронд ардын хувьсгал эхэлж, Хиагт хотыг хятадын цэргээс чєлєєлєн авах тэмцэлд Хасбаатар хороо удирдан оролцож, улмаар бvх цэргийн дотор vлэмж их алдаршсан байна.

"Алтанбулагийг авахад би Хасбаатартай хамт явсан. Хийж яваа ажлаараа тэр цэрэг, улс тєрийн их зvтгэлтэн байлаа. Хар хиазтай шар торгон дээлтэй, урт тахир сэлэм, модон хуйтай буу ташаандаа зvvнэ. Хурц сэргэлэн нvдтэй, тун алиа, зай чєлєє л гарвал цэргийн дунд орж ирээд дуулна. Vлгэр, оньсого ярьж таалцана..." гэж партизан Лувсандоржийн Пунцагийн ярьснаар vзэхэд Хасбаатар маш энгийн мєртєє цэрэгтээ хайртай, олон тvмэнч эр байжээ.

Баруун хязгаарыг чөлөөлөх тэмцэлд[засварлах | edit source]

Монгол Ардын Тvр засгийн газрын хурлаас (1921.03.22) Сvхбаатарын санал ёсоор Хасбаатарыг Алтайн цаадах Урианхай хошуу Ховд, Улаангом зэрэг нутгийн монголчуудад Ардын нам, засгийн бодлогыг таниулж, цэрэг элсvvлэн, тэнд бvгсэн цагааны оргодлуудыг устгах даалгавар єгч, ардын засгийн бvрэн эрхт тєлєєний их тvшмэлээр томилжээ. Хасбаатар засгийн даалгаврыг биелvvлэхээр Дамбадорж, Єлзийханд, сургагч Байколов, Церенов нар болон цєєн цэргийн хамт Зєвлєлтийн нутаг Эрхvv хотоор дамжин урианхай, дvрвэдийн нутагт удалгvй хvрэлцэн очжээ.

Хасбаатар монголын баруун хязгаарыг эзлэн авч аллага, дээрэм явуулж байсан цагаантны ард олныг дайчлан зохион байгуулж, цэргийн vлэмж хvчийг ахархан хугацаанд хуралдуулсан байна. Хувьсгалын элчийг очиход хязгаарын ард олон "Халхын долоон баатрын нэг нь ирж явна. Амар тайван болгох гэнэ" гэхчлэнгээр хэлэлцэж, халуун сэтгэлээр угтан аваад, улмаар учир явдлыг танилцсан дороо эрчvvд Хасбаатарын цэрэгт элсэн, уналга морьд, эд хєрєнгєєрєє туслах болжээ.

Наранбаатар нарын эрх чєлєєний тєлєє тэмцэж байсан нутгийн сайн дурын хvчнvvд ч Хасбаатарын талд ирэв. Хасбаатар дvрвэдийн хязгаарыг чєлєєлєх их тэмцэлд зєвлєлтийн улаан цэрэгтэй хамтран ширvvн тулалдааныг 1921 оны зун, намрын турш Хасбаатарчууд єєрєєсєє хэд дахин давуу цэрэг, зэвсгийн хvчтэй атаман Кайгордовын отряд, генерал Бакичийн корпустай Арлын хой, Ачит нуур, Намирын хvрээ, Усан хоолой, Шар нуур гэдэг газруудад удаа дараа 3-5 хоног хvртэл хvч тулан зууралдан байлдаж, ихэнхдээ дайсныг vлэмж хохируулан зугтаалгадаг байжээ. Тэд зєвхєн Бєхмєрний хєндийд даруй 14 удаа тулалдаан хийжээ.[1] Хасбаатартай хамт байлдаж явсан Цэндийн Аюушжав "Манай энэ хэрэг бат хувиралтгvй юм шvv. Дайсантай айхгvй тулалдах хэрэгтэй. Зориг л байвал бид заавал дийлнэ" гэж Хасбаатар бидэнд хэлдэг байсан. Тулалдаан болоход Хасбаатар ханцуйгаа сэгэлдрэглээд л тахир сэлмээрээ даллан хурайлаад, хамгийн тvрvvнд давхин ордог байв" гэж ярьж байгаа нь тэр хvн хичнээн их эрэмгий зоригтой, ирээдvйдээ хатуу итгэн, цэргvvдээ ялалтанд зоригжуулагч байсныг нотлох юм.

Толбо нуурын бүслэлт[засварлах | edit source]

Хасбаатарчууд хэдэн сарын турш товч тайлж, тохом эгшээлгvй тулалдсаар олон бvлэг дээрэмчдийг устган, Ардын хувьсгалын ялалтыг тунхаглан яваад 1921 оны есдүгээр сарын 10-даар Толбо нуурын захад Саруул гүний хүрээнд урвагч феодал ноёдын хорон санааны уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бүслэгдсэн.[2] Тэд гаднаас шувуу ч орохооргvйгээр бүслэгдсэн боловч 42 хоногийн турш өлсгөлөн, өвчин, цаг уурын бусад хэцүү, хүнд бэрхшээлийг баатарлаг тэмцлээрээ туулсан байна. Генерал Бакич "... зэвсгээ хураалган бууж өгвөл амь бие, эд хөрөнгөд чинь халдахгvй. Эсэргүүцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсан боловч Хасбаатарчууд бат цайз хэвээрээ байлаа.

Хасбаатар тэр бэрх цагт цагаантны бүслэлтийг дайран гарч, Хөшөө модонд байсан Зөвлөлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж үлдсэн нөхдөө аврахаар эрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд алагдсан байна.[3][4][5].

Сонирхолтой баримтууд[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Эрэлхэг жанжин партизан Хасбаатар
  2. Эрэлхэг жанжин партизан Хасбаатар
  3. С.Цог Толбо нуурын бүслэлтийн үнэн түүх буюу Хасбаатар хэрхэн амь үрэгдсэн бэ
  4. Серебренников И. И. Великий отход: Рассеяние по Азии белых русских армий, 1919—1923. — М: ACT; Ермак, 2003.— cc. 134—135
  5. Торновский М. Г. События в Монголии-Халхе в 1920—1921 годах // Легендарный барон: неизвестные страницы гражданской войны. — М.: КМК, 2004. С. 311. ISBN 5-87317-175-0

Гадаад холбоос[засварлах | edit source]