Григорий Семёнов

Григорий Семёнов
1890 оны 9 сарын 25 (1890-09-25) – August 30, 1946(1946-08-30) (55 насалсан)

Төрсөн газар Оросын Хаант Улс, Өвөр Байгалын хязгаар, Дурулгуевийн станиц, Куранжа харуул
Нас барсан газар Зөвлөлт Холбоот Улс, Москва
Ажиллагаа/салбар Орос Хаант Оросын арми (1908-1917)
Орос Цагаан арми (1917-1921)
Албан үүргийн он жилүүд 19081921
Цол Дэслэгч генерал
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн

Григорий Михайлович Семёнов (1890 оны 9 сарын 251946 оны 8 сарын 30) — Оросын цэргийн зүтгэлтэн, казакийн атаман, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцогч, Оросын иргэний дайны үеийн Өвөрбайгаль, Алс Дорнодод үйл ажиллагаа явуулж байсан цагаантнуудын цэрэг, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг юм. Түүний аав нь буриад цустай байсан гэдэг.

Бага нас ба боловсрол[засварлах | кодоор засварлах]

Атаман Г.Семенов Тусгаар Монгол-Буриадын Бага Сургуулийн төв байртай

Өвөрбайгалийн казак цэрэгийн Дурулгуевийн станицын Куранжа харуул буюу (Өнөөдрийн Өвөр Байгалын хязгаарын Ононгийн район)д төрсөн байна.
Эцэг — Михаил Петрович Семёнов (үх. 1911), өвөрбайгалийн казак.
Эх — Евдокия Марковна (зх. 1920), Нижегородцевын хуучин шашинтан.

Могойтод хоёрдугаар ангийн боловсрол эзэмшсэн. Монголоор ба буриадаар чөлөөтэй ярьдаг. 1908—1911 онуудад Оренбургийн казак юнкерийн сургуульд суралцаж Хорунжий цолтой төгссөн.

Наран улсын энэ санааг хамгийн түрүүнд уухайлан дэмжиж, vнэнчээр зvтгэсэн хүн нь монголын эрлийз атаман Семёнов байлаа. Тэр япончуудтай хамтран Ар болон Өвөр Монгол, Буриад Монгол, Барга, Хөхнуур зэрэг монголчуудын оршин суудаг нутгийг багтаасан нармай Монгол улс байгуулах их хурал зарлан хуралдуулжээ.

1919 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын зургаанд Чит хотод болсон их хуралд Барга, Буриад, Өвөр Монголоос оролцсон ба харин Ар Монголоос нэг ч хүн оролцсонгvй. Г.М.Семёновын цэргийн ивээл дор болсон их хурлаас холбооны бvтэцтэй нэгдсэн Монгол улс байгуулж буйгаа зарлан Түр Засгийн газрыг Өвөр Монголын Нэйс гэгээнээр тэргүүлүүлэн буй болгожээ.[1]

Алба хааж эхэлсэн нь[засварлах | кодоор засварлах]

Семёнов 1911 оноос — Дээд Үдийн 1-р хороонд хорунжий цолтойгоор алба хааж эхэлсэн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Нартай Монгол улсыг мєрєєдєгч атаман Семёновыг цай ууж суухад нь баривчилжээ". Archived from the original on 2015-04-12. Retrieved 2020-03-03.

Утга зохиол[засварлах | кодоор засварлах]

  • Кручинин А. С. К истории конфликта между А. В. Колчаком и Г. М. Сёменовым // История белой Сибири. Тезисы 4-й научной конференции. Кемерово, 2001.
  • Познанский В. С. Очерки истории вооружённой борьбы Советов Сибири с контрреволюцией в 1917—1918 гг. Новосибирск, 1973.
  • Российская эмиграция в Маньчжурии: военно-политическая деятельность (1920—1945). Сб. док. / Сост., вступ. ст., прил. Е. Н. Чернолуцкой. Ответ. ред. М. С. Высоков. Южно-Сахалинск. 1994.
  • Шерешевский Б. М. Разгром семёновщины (апрель — ноябрь 1920 г.). О роли Дальневосточной республики в борьбе за ликвидацию «читинской пробки» и объединение Дальнего Востока. Новосибирск, 1966.
  • Шишкин С. Г. Гражданская война на Дальнем Востоке. Архив ФСБ. Следственное дело Н-18765 в отношении Семенова Г. М., Родзаевского К. В. и др. Т.2 стр. 4-7, 24-39, 117, 122; Т.3 стр. 28-29; Т.5 стр. 82. — Москва: Военное издательство министерства обороны СССР, 1957.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

  • - YouTubeСудебный процесс над атаманом Семёновым, К. Родзаевским и др.