Jump to content

Ард Аюуш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ард Аюуш
ТөрсөнАлдаржавын Аюуш
1859
Засагт хан аймаг, Дархан бэйлийн хошуу
ҮндэстэнМонгол үндэстэн
Юугаараа алдаршсанМанж, хар, шар феодалын эсрэг тэмцэгч

Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь Ардын хөдөлгөөний цогтой тэмцэгчдийн нэг юм. Тэд заргын хэлбэрийг голлон хэрэглэж байсан боловч дугуйлангийн болон зэвсэглэн босох хэлбэрээр ч тэмцэж байв. Хятадын худалдаачид, тэдэнтэй сүлбэлдсэн хошуу ноён Маньбазарын эсрэг тууштай тэмцсэн Аюушийн хошуу нутаг нь одоогийн Ховд аймгийн Цэцэг сум болох тул 1959 онд түүний гэрэлт хөшөөг Ховд хотын төвд босгож, Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон.Ард Аюуш нь Манжийн 9 эрүү шүүлтийг олантаа давж 50 насандаа давсан байдаг.

Тэрбээр 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуунд (одоогийн Ховд аймгийн Цэцэг сум) төржээ.Монголын ард түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. 1911 онд Маньбазарын хошууны ардуудыг удирдан тэмцсэнийх нь төлөө хошуу ноён Маньбазар хүнд эрүү шүүлт тулган гяндан хорьсон түүхтэй. 1911 онд 2 сарын 26-нд А. Аюушийг ардууд чөлөөлсөн бөгөөд Гомбожав тайж тэргүүтэй 200 гаруй босогчид нийлэн «Цэцэг нуурын дугуйлан»-г байгуулж тайжийн боловсрол мэдлэгт тулгуурлан хошуу ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлсэн байна. Бичигт феодалын дарлалыг эсэргүүцэн засаг ноёдын дарангуй байдлыг илтгэсэн байх агаад 165 хүн нэрээ мөнгөн аягыг тойруулан (Хэн нь толгойлж буйг мэдэгдэхгүй байх үүднээс) бичсэн байжээ. Тухайн хөдөлгөөнийг ардын хөдөлгөөн болгон харуулахын тулд Ард Аюуш толгойлсон бөгөөд ийн тэмцсэний нь төлөө «есөн эрүү» шүүлтээр тамлан зовоогдож давж гарсан хүн юм. Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг олон түмэн нь «Ард Аюуш» хэмээн алдаршуулсан билээ.

Ардын хувьсгал ялан дийлж сайн сайхан цаг ирэхийг үзэж, мэдэрсэн Ард Аюуш 1939 онд таалал төгссөн ажээ. 1959 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд хотод А. Аюушийн хөшөөг босгож, Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон байна.

Цэцэг нуурын дугуйланг үүсгэн зохион байгуулалцсан, дэмжиж байсан болон заргын бичгийг үйлдэж байсан хүн нь эрдэм номд боловсорсон Гомбожав тайж байсан.