Буннянг Ворачит
Appearance
Буннянг Ворачит ບຸນຍັງ ວໍລະຈິດ | |
---|---|
Лаос Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаалаа авсан 2016 оны 1 сарын 22 | |
Deputy | Пханкам Випхаван (Гүйцэтгэх нарийн бичгийн дарга) |
Өмнөх | Тюммали Сайнясон |
Лаосын ерөнхийлөгч | |
Албан тушаалаа авсан 2016 оны 4 сарын 20 | |
Ерөнхий Сайд | Тонглун Сисулитh |
Vice President | Пханкам Випхаван |
Өмнөх | Тюммали Сайнясон |
Лаосын дэд ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 2006 оны 6 сарын 8 – 2016 оны 4 сарын 20 | |
Ерөнхийлөгч | Тюммали Сайнясон |
Өмнөх | Тюммали Сайнясон |
Дараах | Пханкам Випхаван |
Лаосын ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 2001 оны 3 сарын 27 – 2006 оны 6 сарын 8 | |
Ерөнхийлөгч | Кхамтай Сипхандон |
Өмнөх | Сисават Кеобунпхан |
Дараах | Буассон Бупхаван |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1937 оны 8 сарын 15 |
Улс төрийн нам | Лаосын Ардын Хувьсгалт Нам (1955-одоо) |
Эхнэр, Нөхөр | Хаммеунг Ворачит |
Цэргийн алба | |
Харьяалал | Лаос |
Салбар | ЛАА |
Цол | Хурандаа[1][2] |
Буннянг Ворачит (лао. ບຸນຍັງ ວໍລະຈິດ, Бунянг Волачит гэж бас бичдэг) 2016 оноос Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч.
1937 оны 8 дугаар сарын 15-нд Лаосын Саваннакет мужид төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1957-1961 БНАВУ-д Ерөнхий боловсролын чиглэлээр суралцсан
- 1978-1980 БНСВУ-д Улс төрийн дээд сургуульд суралцсан
Ажлын туршлага
[засварлах | кодоор засварлах]- 1954-1957 Лаосын Ардын Армийн 605 дугаар анги, тасгийн дарга
- 1961-1962 Лаосын Ардын Армийн 1 дивизид салаан дарга
- 1962-1968 ЛАА-ийн 613 дугаар ангийн Улс төрийн газрын орлогч дарга
- 1969-1972 Сиенгкуан мужийн цэргийн тойргийн боловсон хүчний дарга
- 1972-1973 Лаосын умард фронтын командлагчийн орлогч
- 1973-1978 Луангпрабанг муж дахь цэргийн хамтарсан хүчний нарийн бичгийн дарга
- 1980-1982 Цэргийн төв тойргийн Улс төрийн газрын дарга
- 1982-1983 Саваннакет мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга
- 1991 ЛАХН-ын Y их хурлаас ЛАХН-ын ТХ-ны гишүүнээр сонгогдсон
- 1993-1999 ЛАХН-ын YI их хурлаас ЛАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товооны гишүүн бөгөөд нийслэл Вьентьян хотын Намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд нийслэлийн захирагч
- 1999-2001 ЛАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд
- 2001-2006 ЛАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, БНАЛАУ-ын Ерөнхий сайд
- 2006-2015 ЛАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, БНАЛАУ-ын Дэд Ерөнхийлөгч
- 2016 ЛАХН-ын Х дугаар Их хурлаас ЛАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
- 2016 оны 4 дүгээр сарын 8 дахь удаагийн сонгуулийн ЛҮА-н анхдугаар чуулганаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Гэр бүл, гурван хүүхэдтэй. Вьетнам хэлний мэдлэгтэй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ McPhillips, Jody (Aug 15, 2001). "Lao Prime Minister Begins Three-Day Visit". The Cambodia Daily. Archived from the original on Наймдугаар сар 15, 2019. Татаж авсан: May 8, 2019.
- ↑ "Archived copy". Archived from the original on 2019-02-09. Татаж авсан: 2019-02-09.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)