Лаос Ардын Хувьсгалт Нам

Лаос Ардын Хувьсгалт Нам
ພັກປະຊາຊົນປະຕິວັດລາວ
Phak Pasaxon Pativat Lao
Ерөнхий Нарийн Бичгийн ДаргаТонглун Сисулит
Байнгын гишүүнБоунтонг Читмани
Байгуулагдсан3 сарын 22, 1955; 68 жилийн өмнө (1955-03-22)
ХуваагдсанЭнэтхэг-Хятадын Коммунист Нам
Төв байрВьентьян
СонинPasaxon
Залуучуудын жигүүрЛаос Ардын Хувьсгалт Залуучуудын Холбоо
Зэвсэгт жигүүрЛаос Ардын Зэвсэгт Хүчин
Гишүүдийн тоо (2021)348,686
Үзэл баримтлал
Улс төрийн жигүүрХэт зүүн
Олон улсын харъяалалКоммунист ба Ажилчны Намуудын Олон Улсын Уулзалт
Үндэсний Ассамблей
158 / 164
Намын туг
Цахим холбоос
www.pccob.gov.la

Лаос Ардын Хувьсгалт Нам, товч.ЛАХН (лаосаар: ພັກປະຊາຊົນປະຕິວັດລາວ; латин хөрвүүлэг: Phak Pasason Pativat Lao) нь 1975 оноос Лаост цорын ганц эрх барьж буй коммунист үзэл баримтлалтай нам.

Түүх[засварлах | кодоор засварлах]

ЛАХН нь 1930 онд Хо Ши Миний анх үүсгэсэн Энэтхэг хятадын хойгийн Коммунист намаас ЭХКН /Indochinese Communist Party (ICP)/ салбарлан бий болсон гэж үздэг. Учир нь анх зөвхөн вьетнамчуудаас бүрдэж байсан ЭХКН дотор 1936 онд Лаосын асуудлаарх Хороо /”Лаосын намын үүр” гэж бас нэрлэдэг/ байгуулагдсан аж. ЭХКН 1940-өөд оны дунд үеэс өөрийн эгнээндээ лаосчуудыг идэвхтэй элсүүлж эхэлсэн түүхтэй. 1946, 1947 оны эхэн үед Ханой хотын Их сургуулийн хуулийн ангийн оюутан байсан Кейсон Фомвихан тус намд элссэн байдаг. 1951 оны ЭХКН-ын хоёрдугаар Их хурал Энэтхэг-хятадын хойгийн гурван улсыг төлөөлсөн 3 нам болгон ЭХКН-ыг хуваахаар шийдсэн боловч дөнгөж 1955 оны 3 дугаар сарын 22-нд хуралдсан Лаосын Ардын Намын Анхдугаар чуулганаар албан ёсоор нам байгуулснаа зарласан аж. Лаост олон жил үргэлжилсэн иргэний дайны дараа буюу 1972 оны 2 дугаар сард Намын хоёрдугаар хурлаар нэрээ өөрчилж өнөөгийн Лаос Ардын Хувьсаглт Нам гэсэн нэрээ авч зорилт зорилгоо шинэчилсэн байна. ЛАХН-ыг үүсэн бүрэлдэх эхний он жилүүдэд Вьетнамын коммунистууд ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн гэж үздэг.

1990-ээд оны эхээр “ах дүүгийн” баридлагатай ЗХУ задран унаж, социалист систем үгүй болсон хэдий ч Лаосын эрх баригч Лаос Ардын Хувьсгалт Нам улс төрийн хяналтаа хадгалсаар, улс орноо удирдан чиглүүлсээр байна. БНАЛАУ-ын 1991 оны Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд ЛАХН нь Лаос Улсын улс төрийн тогтолцооны “чиглүүлэгч цөм” гэж заажээ.

Намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах дээд шатны байгууллага ЛАХН-ын Улс Төрийн Товчоог Төв Хорооны бүгд хурлаас, Төв Хорооны бүрэлдэхүүнийг таван жилд нэг удаа хуралддаг намын Их хурлаас тус тус сонгодог байна. 1991 оноос өмнө Намын Их хурлаас Намын нарийн бичгийн дарга нарын газрын /ЛАХН-ын ХЭГ/ гишүүдийг мөн сонгодог байжээ.

ЛАХН-ын бүтэц зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

ЛАХН анх 400 орчим гишүүнтэй байгуулагдаж байсан бол 1965 он гэхэд гишүүдийн тоо өсч 11 мянга хүрсэн. 1975 онд Засгийн эрхэнд гарснаар гишүүдийн тоо эрс нэмэгдэж 25 мянгад хүрсэн бөгөөд 1991 онд Намын 5 дугаар Их хурлаар 60 мянган гишүүнтэй болсноо зарласан нь нийт хүн амын 1,5% хүрээд байгаа ажээ. 2016 оны байдлаар ЛАХН 258 мянган гишүүнтэй, 14500 орчим намын анхан шатны нэгжтэй ажиллаж байна.

ЛАХН-ын Төв Хороо 5 Байнгын хороотой. Үүнд:

  1. Зохион байгуулалтын
  2. Үзэл суртал, сургалтын
  3. Намын болон Улсын хянан шалгах
  4. Нам болон Төрийн захиргааны сургуулийн Улс төрийн онолын
  5. Намын бодлого сурталчилгаа зэрэг юм.

ЛАХН-ын Их хурлууд[засварлах | кодоор засварлах]

  • 1 дугаар Их хурал 1955 оны 3 дугаар сар 22
  • 2 дугаар Их хурал 1972 оны 2 дугаар сард
  • 3 дугаар Их хурал 1982 оны 4 дүгээр сарын 27-30-нд
  • 4 дүгээр Их хурал 1986 оны 11 дүгээр сарын 13-15-нд
  • 5 дугаар Их хурал 1991 оны 3 дугаар сарын 27-29-нд
  • 6 дугаар Их хурал 1996 оны 3 дугаар сарын 18-20-нд
  • 7 дугаар Их хурал 2001 оны 3 дугаар сарын 12-14-нд
  • 8 дугаар Их хурал 2006 оны 3 дугаар сарын 18-21-нд
  • 9 дүгээр Их хурал 2011 оны 3 дугаар сарын 17-21-нд
  • 10 дугаар Их хурал 2016 оны 1 дүгээр сарын 18-22-нд
  • 11 дугаар Их хурал 2021 оны 1-р сарын 13-15-нд



2016 оны 1 дүгээр сарын 18-22-нд ээлжит Намын 10 дугаар Их хурал хуралдаж, 78 настай Буянан Ворачит /Bounnhang Vorachit/-ыг Лаос Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Түүнээс өмнө 2006 оноос ЛАХ Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Чюмали Сайясон 2016 оны 3 дугаар сард 80 нас хүрч тэтгэвэртээ суусан.

Буниан Волачит тэтгэвэртээ сууж Тонглун Сисулит 2021 оны 1-р сарын 15-наас ЛАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оны 3-р сарын 22-ноос Лаосын Ерөнхийлөгч болоод байна.

ЛАХН-ын удирдагчид[засварлах | кодоор засварлах]

  • Кейсон Фомвихан -Kaysone Phomvihane (1955–1991)
  • Камтай Сипандон -Khamtai Siphandon (1991–2006)
  • Чюмали Сайясон -Choummaly Sayasone (2006–2016)
  • Буниан Волачит -Boungnang Vorachit (2016–2021)
  • Тонглун Сисулит (2021 оноос -) ЛАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга.