Буурал галуу
Appearance
Буурал галуу | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||
Тайгын буурал галуу Anser fabalis |
Буурал галуу нь дундаж хэмжээний галуу бөгөөд Европ болон Азийн хойд хэсгээр нутаглана. Нүдлийн шувуу бөгөөд Европ, Азийн өмнө зүгт өвөлждөг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 68-90 см, далавчаа дэлгэхэд 140-174 см ба 1.7-4 кг жинтэй юм. Хошууны уг болон үзүүр хэсэг нь хар өнгөтэй ба гол хэсэгт улбар шар байна. Мөн хөл, сарвуу нь тод улбар шар өнгөтэй.
Дэд зүйлүүд
[засварлах | кодоор засварлах]Нийт 5 дэд зүйл байх бөгөөд бие болон хошууны хэмжээ, өнгө зүсээр ялгасан болно.
- Тайгын буурал галуу (Anser fabalis sensu stricto)
- A. f. fabalis. Скандинавын зүүн хэсгээс Уралын нуруу хүртэл.
- A. f. johanseni. Баруун Сибирийн тайга. Том бие, урт хошуутай.
- A. f. middendorffii. Зүүн Сибирийн тайга. Нилээд том, лагс бие, урт хошуутай.
- Тундрын буурал галуу(Anser serrirostris)
- A. s. rossicus. Оросын хойд хэсэг. Жижиг бие, богино хошуутай.
- A. s. serrirostris. Зүүн Сибирийн тундр. Томхон бие, урт хошуутай.
Буурал галуу нь өвсөн тэжээлтэй ба голдуу ургамлын үр, жимс, буурцаг, өвс зэргээр хооллодог. Тэд 4-5 өндөг гаргах ба 25-29 хоног дарна.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- J. Madsen, G. Cracknell, Tony Fox: Goose Populations of the Western Palearctic. Wetlands International, Wageningen 1999, ISBN 87-7772-437-2.
- Johan H. Mooij: Development and management of wintering geese in the Lower Rhine area of North Rhine Westfalia/Germany. In: Die Vogelwarte. 37 (1993), S. 55–77.
- Erich Rutschke: Wildgänse, Lebensweise - Schutz - Nutzung. Parey, Berlin 1997, ISBN 3-8263-8478-4.
- H. Kolbe: Die Entenvögel der Welt. 5. Aufl. Eugen Ulmer Verlag, 1999, ISBN 3-8001-7442-1.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Буурал галуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Commons: Anser fabalis – Викимедиа дуу дүрсний сан