Вазир
Вазир (араб. وزير, wazīr) — Ази, Африкын ислам шашинтай орнуудад Төрийн сайд буюу төрийн өндөр зэрэг дэвтэй албан тушаалтан хүний цол хэргэм юм.
Вазир гэдэг үг нь араб хэлнээс гаралтай. Вазара гэх үйл үг нь "хүнд ачаа" үүрэх гэсэн утгатай бөгөөд үгийн вазир нь шууд утгаараа "ачаа зөөгч". Тиймээс, вазир гэж "хүнд ачаа үүрэгч" гэсэн утгатай бөгөөд шууд бус утгаараа "эзнийхээ засаглах хүнд ачааг үүрэхэд туслагч" гэсэн санаа агуулдаг ажээ.
Орчин үед
[засварлах | кодоор засварлах]Вазир гэж орчин үед араб хэлээр Засгийн газрын сайд гэсэн үг юм. Ерөнхий сайдыг ихэвчлэн "Раис аль-Вузара" (сайд нарын ерөнхийлөгч) гэж Ойрх Дорнодын ертөнцөд (Египет, Судан, Ирак, Арабын хойг) түгээмэл хэрэглэгддэг бол "аль-Вазир аль-Аввал" (ерөнхий сайд) гэх нэр томъёо нь ихэвчлэн Магриб буюу Умард Африкийн нутгийн орнуудад хэргэлдэг ажээ. Жишээлбэл, Египетийн Ерөнхий сайд арабаар "Вазир" гэсэн цолтой.
Иранд засгийн газрын сайд нарыг перс хэлээр "вазир" гэж нэрлэдэг бөгөөд энэ албан тушаалыг халахаас өмнө муж улсын ерөнхий сайдыг "нохост вазир" гэж нэрлэдэг байжээ. Пакистанд ерөнхий сайдыг "вазир-е азам" ("Их вазир") гээд бусад сайдыг зүгээр "вазир" гэдэг. Зүүн Африкт (Кени, Танзани) сайд нарыг "вазири", ерөнхий сайдыг "вазири мкуу" гэж нэрлэдэг байна. Брунейд "вазир" хэмээх 5 орон тоо байдгаас Бруней тусгаар тогтнолоо олж авсны дараа хоёр нь сул хэвээр байгаа юм.