Jump to content

Голдман Сакс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Голдман Сакс Групп
The Goldman Sachs Group, Inc.
Хууль эрх зүйн хэлбэрОлон нийтийн
Аж үйлдвэрийн салбарБанк
Санхүүгийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан1869
Үүсгэн байгуулагчМаркус Голдман
Самуэл Сакс
Төв байрНью-Йорк хот
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсЛлойд Бланкфэйн
(ТУЗ-ийн дарга, CEO)
Гари Кон
(Ерөнхийлөгч, COO)
БүтээгдэхүүнХөрөнгө оруулалтын банк
Анхдагч брокер
Хөрөнгө оруулалтын удирдлага
Арилжааны банк
Коммодити
Орлого $39.161 тэрбум (2010)
Үйл ажиллагааны орлого $12.892 тэрбум (2010)
Цэвэр орлого $8.354 тэрбум (2009)
Нийт хөрөнгө $911.000 тэрбум (2010)
Нийт хувьцааны мөнгөн дүн $74.257 тэрбум (2010)
Ажилчид35,700 (2010)
Цахим хуудасGS.com

Голдман Сакс Групп (Англи: The Goldman Sachs Group, Inc.) нь голчлон байгууллагын хэрэглэгчдэд хөрөнгө оруулалтын банк, үнэт цаас, хөрөнгө оруулалтын удирдлага болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны фирм юм. Голдман Сакс 1869 онд байгуулагдсан бөгөөд Нью-Йорк хотын Доод Манхаттан бүсийн 200 Баруун гудамжинд төв нь байрлахаас гадна олон улсын томоохон санхүүгийн төвүүдэд салбартай. Тус фирм нь M & A-гийн зөвлөгөө, андеррайтингийн үйлчилгээ, хөрөнгийн удирдлага, анхдагч брокерын үйлчилгээг корпораци, засгийн газар, хувь хэрэглэгчиддээ үзүүлдэг. Тус фирм нь мөн өмчлөлийн арилжаа, хувийн өмчийн гүйлгээ хийхээс гадна Нэгдсэн Улсын бондын зах зээл дээр анхдагч дилерийн үйл ажиллагаа явуулдаг байна.