Далбааг таних тэмдэг
Далбааг таних тэмдэг буюу далбааг таних тэмдэглэгээ нь далбаа судлалд далбааны стандартчиллын дагуу тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. Энэхүү стандартыг Уитни Смит боловсруулсан ба 1970-аад оны эхээр Далбаа Судлалын Нийгэмлэгийн Олон Улсын Холбооноос (ДСНОУХ) нэвтрүүлэн хэрэглэсээр ирсэн юм.
Үндсэн тэмдэг
[засварлах | кодоор засварлах]Далбааг ашиглахыг торон бүтцээр (төрийн далбааг хуурай газарт ба тэнгист) дүрслэн үзүүлэв. Эхний мөр нь хуурай газарт, хоёр дахь мөр нь тэнгист ашиглахыг заана. Энэ хоёр мөр нь гурван баганад хуваагдана (иргэний, төрийн албаны, цэргийн). Нэг мөрний гурван багана гурвуулаа тэмдэгттэй байвал «төрийн далбаа» болно.
Хэрэглээ | Иргэний | Төрийн | Цэргийн |
---|---|---|---|
Хуурай газарт | Иргэний далбаа | Төрийн албаны далбаа | Дайны далбаа |
Тэнгист | Худалдааны далбаа | Төрийн албаны далбаа | Дайны далбаа |
Торон бүтэц нь онолын хувьд 63 тохиолдлыг илэрхийлэх ч, хамгийн ихээр таарах цөөн тохиолдлыг хүснэгтээр харуулав.
Тэмдэглэгээ | Утга | Тэмдэглэгээ | Утга |
---|---|---|---|
Иргэний далбаа | Төрийн далбаа хуурай газарт | ||
Төрийн албаны далбаа хуурай газарт | Төрийн далбаа тэнгист | ||
Зэвсэгт хүчний далбаа хуурай газарт | Төрийн албаны далбаа хуурай газарт, зэвсэгт хүчний далбаа хуурай газар ба тэнгист | ||
Худалдааны далбаа | Төрийн албаны далбаа хуурай газарт, худалдааны ба дайны далбаа тэнгист | ||
Төрийн албаны далбаа тэнгист | Иргэний ба төрийн албаны далбаа хуурай газарт, худалдааны ба дайны далбаа тэнгист | ||
Тэнгисийн дайны далбаа | Төрийн албаны ба дайны далбаа хуурай газар ба тэнгист | ||
Иргэний ба төрийн албаны далбаа хуурай газарт | Төрийн далбаа хуурай газарт ба худалдааны далбаа тэнгист | ||
Төрийн албаны ба дайны далбаа хуурай газарт | Төрийн далбаа хуурай газарт ба төрийн албаны далбаа тэнгист | ||
Худалдааны ба төрийн албаны далбаа тэнгист | Төрийн далбаа хуурай газарт, худалдааны ба төрийн албаны далбаа тэнгист | ||
Иргэний ба худалдааны далбаа | Төрийн далбаа тэнгист, төрийн албаны далбаа ба дайны далбаа хуурай газарт | ||
Төрийн албаны далбаа хуурай газар ба тэнгист | Төрийн далбаа тэнгист, иргэний ба төрийн албаны далбаа хуурай газарт | ||
Дайны далбаа хуурай газар ба тэнгист | Төрийн далбаа хуурай газар ба тэнгист |
Тусгай тэмдэг
[засварлах | кодоор засварлах]Далбааны хэрэглээг (хэн, ямар зорилгоор, ямар далбааг хэрэглэх гэж байгаа эсвэл хэрэглэх болох эсэх болон түүнийг яаж мандуулах гэх мэт) энгийнээр дүрслэн үзүүлэх үүднээс ДСНОУХ-ноос «Олон Улсын Далбааг Таних Тэмдэг» гэх тэмдэглэгээг нэвтрүүлсэн:
Далбааны энгийн эсвэл де-юре хувилбар | |
Далбааг санал болгосон боловч албан ёсоор огт хэрэглээгүй | |
-Бичгэн эх сурвалжаар л дахин сэргээсэн гэх | |
Далбааны ар тал | |
Далбааны үндсэн үлгэр дээр суурилсан тоглоомын загвар | |
Далбаатай эн тэнцэх хоёр дахь далбааны хувилбар | |
Далбааны де-факто хувилбар | |
Далбаа нь хоёр талтай бөгөөд ар тал нь өөр харагдана | |
Далбааны дүрслэлийг далбааны (далбаат завины далбаа) зах нь баруун талдаа байхаар тооцсон | |
Түүхэн далбааa |
Дээрх тэмдэглэгээг дараах тэмдэгтүүдээр өргөтгөнө:
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Уитни Смит: The Flag Information Code // The Flag Bulletin 21 (1982): 35