Дипика Падуконе
Хадмал толь | |
конкан | ದೀಪಿಕಾ ಪಡುಕೋಣೆ |
---|---|
латин | Deepika Padukone |
Дипика Падуконе | |
Төрсөн өдөр | 1986 оны 1 сарын 5 |
---|---|
Төрсөн газар | Дани, Копенгаген |
Улс орон | Энэтхэг |
Ажил үйл | жүжигчин |
Ди́пика Па́дуконе (1986 онд төрсөн) — Энэтхэгийн жүжигчин.
Дипика Падуконе бадминтончин Пракаш Падуконегийн охин болон Данийн Копенгаген хотод төрж Энэтхэгийн Бангалорт өсчээ. Багадаа бадминтоноор хичээллэж өсвөрийн УАШТ-д орж байв. Загвар өмсөгч болж, дараа нь 2006 оноос кино урлагт хөл тавьсан.
Анхны кино нь «Айшваря» хэмээх каннада кино байсан бол 2007 оны «Ом Шанти Ом» хинди киногоороо олон нийтэд танигдаж Энэтхэгийн кино шагнал (ЭКШ)-аас «Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин» шан олжээ. Түүнээс хойш хэд хэдэн кинонд тоглосон ч сөрөг үнэлэлт авч байв.
Харин 2012 оны «Коктейль» киногоороо эерэг үнэлгээ авч хэд хэдэн шагналд нэр дэвшжээ. 2013-2015 онд тоглосон «Ченнайн хурдан галт тэрэг» зэрэг нь кинонууд нь маш амжилттай байж хамгийн орлоготой кинонуудын жагсаалтад оржээ. 2013 оны «Рамлеела», 2015 оны «Пику» гэсэн хоёр кинонд тоглосон дүрээрээ Дипика Падуконе ЭКШ-аас «Оны шилдэг эмэгтэй жүжигчин» шанг хоёронтой хүртсэн.
Дипика Падуконе Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон бөгөөд Энэтхэгийн сонин хэвлэлийн гол сэдэв, бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааны од болсон. Мөн өөрийн хувцасны брендийг үүсгэсэн бөгөөд, эрүүл мэндийн чиглэлээр сайн үйлсийн сан байгуулжээ.