Евромайдан

Евромайдан

Огноо 10 сарын 21, 2013 - 2014 оны хоёрдугаар сарын эцэст
Байрлал УкраинУкраин Украин
Үр дагавар хувьсгал
Байлдагч талууд
Украины Европын интеграцийн дэмжигчид Украины Засгийн газар
Удирдагчид
Юлия Тимошенко

Арсений Яценюк
Олександр Турчинов
Виталий Кличко
Олег Тягнибок
Юрий Луценко
Петро Порошенко
Андрий Парубий
Олег Ляшко
Дмитро Ярош

Виктор Янукович

Николай Азаров
Виталий Захарченко
Андрей Клюев

Хохирол
үрэгдсэн: 109 үрэгдсэн: 16
Арванхоёрдугаар сарын 8, 2014

Евромайдан нь (Украин: Євромайдан) - 2013-14 онд Украйн улсад ерөнхийлөгч Януковичийн хэт Оросын сонирхлыг дагасан бодлогыг Украйнчууд эсэргүүцэн босч 2013 оны 11 сараас эхлэн Киевийн төв талбайд үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлж 2014 оны 3 сар хүртэл ширүүн тэмцсэн Украйны эрх чөлөөний хувьсгал юм. [1][2][3][4], [5][6][7] Евромайданаар Украйнчуудын Европын холбоотой ойртож хамтран ажиллах сонирхлыг ОХУ-аас шахан дарамталж мөн Украйны нутгаар дүүрэн тавьсан оросын хий дамжуулах хоолойнуудыг хэт их оросын нөлөөн доор байлгах гэсэн бодлогыг ард иргэд нь эсэргүүцэж, НҮБ болон Европын Холбооны дэмжлэгээр үндэсний тэмцэл болж өргөжсөн юм. Жагсагчдийн гол тавьсан шаардлага нь чөлөөт ардчилсан оронд амьдрахыг хүссэн ба Европын Холбоотой ойртож оршихийг хүсэн шаардсан байв. Нийт нэг сая гаруй жагсагчид энэ тэмцэлд оролцсон байна. [8],


Хүний амь хохирол[засварлах | кодоор засварлах]

Януковичийн дэглэм ба Оросын ФСБ-ийн явуулгаар (нотлох баримтгүй байна) 2014 оны 1 сараас жагсагчдаас гол идэвхитэй хүмүүсийг нь барьж тамлах ба амь насыг нь хохироох зэрлэг байдал газар авч 2014 оны 3 сар гартал нийт 570 хүн шархдаж 109 хүний амийг эрх барих дэглэм хохироож түүний дараахан нь Янукович ОХУ руу оргон зайлснаар ширүүн тэмцэл намжисан юм. 2014 оны 2 сард Янукович тусгай хүчний мэргэн буучдыг жагсагчдийн эсрэг турхирч 100-аад иргэдийг буудан хөнөөсөн байна. Эрх баригчдийн талд жагсагчдийн эсрэг үүрэг гүйцэтгэсэн цагдаа болон дотоодын цэргээс 13 цагдаа амь үрэгдэж, 130 хүн шархджээ.

Газрын зураг[засварлах | кодоор засварлах]

2013 оны 11 сараас 2014 оны 3 сар хүртэлх хугацаанд Украйнд бослого тэмцэл өрнөсөн хотууд. Тод хүрэн улаан нь илүү олон хүн оролцсон хотуудыг заана.

Олон нийтийн санал асуулга[засварлах | кодоор засварлах]

Евромайданыг Украйны иргэд хэрхэн дэмжисэн байдлын санал асуулгууд:

Социологийн судалгаа
Огноо Евромайдан Европын Холбоо/Гаалийн холбоо Агентлаг
дэмжлэг эсрэг Европын Холбоо Гаалийн холбоо төвийг сахисан
10.12. 49 % 45 % 46 % 36 % R&B Group[9]
24.12. 50 % 42 % 47 % 36 % Демократические инициативы[10]
30.12. 45 % 50 % 43 % 30 % 20 % R&B Group[11]
24.01. 49 % 45 % 38 % 29 % 25 % Социополис[12]
27.01. 44 % 51 % R&B Group[13]
05.02. 47 % 38 % 47 % 38 % Inpress[14]

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Euromaidan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. http://www.radiosvoboda.org/content/article/25181335.html
  2. "Archive copy". Archived from the original on 2015-10-04. Retrieved 2014-05-28.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Archive copy". Archived from the original on 2013-12-17. Retrieved 2014-05-28.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Archive copy". Archived from the original on 2013-12-17. Retrieved 2014-05-28.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. Євромайдан переростає у Єврореволюцію?
  6. Євромайдан. ЄвроЙолка. Єврореволюція.
  7. 200 слов про украинскую еврореволюцию  (орос.)
  8. http://www.pravda.com.ua/news/2013/11/22/7002798/
  9. "„ЕВРОМАЙДАН — 2013" — R&B Group". Archived from the original on 2014-02-21. Retrieved 2014-05-29.
  10. "Опитування / 2013 / 2013--й: політичні підсумки і прогнози (загальнонаціональне й експертне опитування) — Фонд „Демократичні ініціативи"". Archived from the original on 2014-02-18. Retrieved 2014-05-29.
  11. "Oценка социально-политической ситуации в Украине. Декабрь 2013 г — R&B Group". Archived from the original on 2014-06-11. Retrieved 2014-05-29.
  12. "Оценка жителями Украины социально-политической ситуации в стране по состоянию на январь 2014 года". Archived from the original on 2014-04-16. Retrieved 2014-05-29.
  13. "Кризис в Украине: мнение жителей областных центров. — R&B Group". Archived from the original on 2014-06-11. Retrieved 2014-05-29.
  14. Почти половина украинцев не поддерживает «майдан». Результаты опроса. Политика. Информационно-аналитический портал Inpress.ua