Ингрид Бергманс
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ингрид Бергманс (нид. Ingrid Berghmans, 1961 оны 8 сарын 24-нд Көрсэлд төрсөн) нь Бельгийн жүдоч бөгөөд гэрлэснийхээ дараа Ингрид Валлот хэмээх нэртэй болжээ. Тэрээр 1970-аад оны сүүлчээс 1980-аад онд Роберт ван де Валлегийн хамтаар Бельгийн жүдогийн нүүр царай болж явсан бөгөөд мөн хугацаанд 8 удаа Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэйгээр өргөмжлөгдсөн нь дээд амжилт юм.
Бергманс нь эмэгтэй жүдогийн түүхэнд хамгийн амжилттай тамирчдын нэг бөгөөд Тани Рёоко 2007 онд 7 дахь алтан медалиа хүртэх хүртэл Бергмансын дэлхийн АШТ-ээс 6 алтан медаль хүртсэн нь дээд амжилт байв. Ингрид 1980, 1982, 1984, 1986 онуудад үнэмлэхүй, 72 хүртэлх кг-ийн жинд 1984, 1989[1] онд дэлхийн аварга болсноос гадна 4 мөнгө, 1 хүрэл, нийт 11 медалийг ДАШТ-ий дэвжээнээс хүртжээ. Мөн тэрээр 1988 оны зуны олимпод эмэгтэй жүдогийн төрөл үзүүлэх спортын статустай багтахад 72 кг-ийн жингийн ангилалд түрүүлснээс гадна мөн жинд 1985, 1988, 1989 онуудад, үнэмлэхүй ангилалд 1983, 1987, 1988 онуудад Европын аварга болсон тамирчин билээ. Ингрид 1990 онд мөн Бельгийн жүдоч Марк Валлоттой гэрлэж, 2 хүүхэдтэй болцгоосон боловч хожим салжээ.
Өмнөх Карин Вербаувен |
Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэй 1980 |
Дараах Анни Ламбрехтс |
Өмнөх Анни Ламбрехтс |
Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэй 1982–1986 |
Дараах Ингрид Лемпереур |
Өмнөх Ингрид Лемпереур |
Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэй 1988–1989 |
Дараах Сабин Аппельманс |