Jump to content

Компьютерын сүлжээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Компьютерын сүлжээний шийдлүүд
Компьютерын сүлжээний шийдлүүд

Компьютерын сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер, бусад мэдээллийн төхөөрөмжүүдийн (хэвлэгч, камер...) цогцолбор байгууламж кабелаар болон агаараар долгионоор холбогдож ажиллахыг хэлнэ. Компьютерын сүлжээний ачаар хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд нь мэдээллийн нөөц ба боломжуудыг хоорондоо хуваалцаж хүний бүтээмжийг өсгөж, мэдээллийг улам баяжуулж чанаржуулж өгдөг.

1960-аад оны үед Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг (Defense Advanced Research Projects Agency, ARPA) нь АНУ-ын батлан хамгаалах яамны хэрэглэх зориулалтаар Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлагийн сүлжээ (Advanced Research Projects Agency Network, ARPANET)-г эхлүүлжээ. Энэ нь дэлхийн анхны компьютерын сүлжээ байв.[1] 1960-аад оны үед хөгжүүлсэн загваруудын дагуу сүлжээг 1969 оноос хөгжүүлж эхлэжээ.

Сүлжээг төрөл бүрийн үзүүлэлтүүдээр ангилдаг.

Сүлжээ нь дараах үүргүүдтэй:

  • Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл, мессенжэр, чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
  • Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.
  • Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
  • Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
  • Мэдээллийг хадгалах.
  • Аюулгүй байдал.
  • Хурд.

Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэсэн техник хангамж, програм хангамжийн технологиудаар нь компьютерын сүлжээг ангилж болно.

Интернэт нь төхөөрөмжүүдийг физик холболтоор холбодог. Үүний тулд хаб, свич, бриж, рүүтэр зэрэг төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэдэг. Утасгүй LAN-гийн технологийг ашиглан төхөөрөмжүүдийг утасгүйгээр холбоно. Эдгээр төхөөрөмжүүд нь радио долгион буюу хэт улаан долгионы дохиог дамжууллын орчноо болгон ашигладаг. ITU-T G.hn технологи нь анхнаасаа суурилагдсан гэрийн холболтын утаснуудыг (коаксиаль кабель, телефон утасны шугам, цахилгааны шугам) ашиглан өндөр хурдны (1 гигабит/сек хүртэл) дотоод сүлжээг бүтээдэг.

Утасгүй холболтын технологи

[засварлах | кодоор засварлах]
  • Газрын микро долгион – Газрын (дэлхийн) микро долгион нь газар дахь дамжуулагч, хүлээн авагчийг хэрэглэнэ. Хэрэглэх төхөөрөмж нь хиймэл дагуулын тавагтай төсөөтэй харагддаг. Газрын микро долгион нь бага гигагерцийн цар хүрээг хэрэглэдэг тул харилцаа холбоонд дамжуулагч, хүлээн авагч хоёр нь зайлшгүй бие биенийгээ харж байх ёстой. Релейн станцууд хоорондын зай нь 50 орчим километр байна. Микродолгионы антеннуудыг барилга, цамхаг, толгой, уулын дээр байршуулдаг.
  • Холбооны хиймэл дагуул – хиймэл дагуулууд нь дэлхийн агаар мандлын ойлгох боломжгүй микродолгионы радиог хэрэглэдэг. Геосинхрон хиймэл дагуулуудын хувьд (GEO) нь экватороос 35'500 километр орчим өндөрт, сансарт байрлана. Дэлхийг тойрон эргэх эдгээр системүүд нь дуу, өгөгдөл, телевизийн дохиог хүлээн авч дахин дамжуулах чадвартай.
  • Үүрэн ба PCS системүүд – Энэ нь хэд хэдэн радио харилцаа холбооны технологийг хэрэглэдэг. Системүүдийг өөр өөр газарзүйн бүсүүдэд хуваадаг. Газарзүйн бүс бүрд нэг бүсээс нөгөө бүсэд ярианы дохиог дахин дамжуулах үүрэгтэй нам чадлын дамжуулагч эсвэл радио релэйн антенн төхөөрөмж байна.
  • Утасгүй LAN – Утасгүй дотоод сүлжээ нь тоон үүрэн холбооны технологи, нам давтамжийн радио технологитой төстэй өндөр давтамжийн радио технологийг хэрэглэдэг. Утасгүй LAN-гууд нь хязгаартай газар нутагт төхөөрөмжүүдийн хоорондын холбоог бий болгохын тулд зурвас өргөжүүлэлтийн технологийг хэрэглэнэ. Утасгүй радио долгионы технологийн нээлттэй стандартын жишээ нь IEEE юм.

Сүлжээг хэмжээ, цар хүрээ, үүргээр нь ихэнхдээ дотоод сүлжээ (local area network, LAN), wide area network (WAN), metropolitan area network (MAN), personal area network (PAN), virtual private network (VPN), campus area network (CAN), storage area network (SAN) гэх зэргээр ангилдаг. Эдгээр сүлжээний controller area network (CAN)-н хэрэглээ, итгэл найдварын түвшин, хандалтын эрх зэрэг зүйлс нь ялгаатай байна. Дотоод сүлжээ нь ямарваа албан байгууллагын дотоод систем, ямар нэг барилга дахь ажилчдын хэрэглээнд зориулагдсан байдаг бол WAN-гууд нь байгууллагын алслагдсан хэсгүүдийг холбосон, мөн гуравдагч байгууллагууд руу холболтуудыг оролцуулсан байж болно.

Функциональ холбоо хамаарал (сүлжээний архитектур)

[засварлах | кодоор засварлах]

Сүлжээний элемэнтүүдийн хоорондын функциональ холбоо хамаарлуудын дагуу компьютерын сүлжээг ангилж болно. Жишээлбэл, идэвхтэй сүлжээ (active networking), client–server, peer-to-peer (workgroup)

Сүлжээний топологи

[засварлах | кодоор засварлах]

Сүлжээ

Сүлжээний архитектур

a. Сүлжээний архитектур бүтэц : Компьютерын сүлжээ нь шаардлагатай программ хангамжаас гадна, дараах гурван үндсэн хэсгээс бүрднэ:

1. Server (хэрэгцээтэй мэдээлэлийг хадгалж буй компьютер)

2. Client (хэрэглэгч буюу сервер дээрхи мэдээлэлд хандаж буй компьютер),

3. Circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам) юм. Энэ сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ гэдгийг сүлжээний архитектур (бүтэц) тодорхойлж өгнө.

b. Логик сүлжээ: Сүлжээний бүтэц нь сүлжээн дэх төхөөрөмжүүд бие биенээсээ хэрхэн хамааралтай ажиллах логик арга замыг тодорхойлдог. Логик гэдгийн нарийн учир гэвэл сүлжээний бүтэц нь бодит тавьсан сүлжээ, кабель, холболтоос ангид, хамааралгүй байх боломжтой юм. Сүлжээний РС-үүдийг цуваагаар байрлуулаад нэг Hub-д холбосон бол тэр нь цуваа сүлжээ биш харин од маягийн сүлжээ болдог нь сүлжээний эдгээр бүтэц нь ажил үүрэг, уялдаа холбоон дээрээ суурилдагтай холбоотой.

c. Сүлжээний архитектурын төрөл: Гурван үндсэн архитектур байдаг. Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд энэ толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг, Client-based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох үүрэгтэй байдаг бол, Client-server сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ёсоор өнөөдрийн байдлаар Client-serүer бүтэцтэй сүлжээ нь илүү их өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин ерөөсөө сервергүй, дан клиент компьютеруудыг хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-to-peer сүлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байна.

2. Сүлжээний топологи: Компьютерын сүлжээнүүдийг сүлжээг тулгуурлаж бүтээсэн топологийн дагуу ангилж болно, үүнд, шугаман топологи, одон топологи, цагираган топологи, торон топологи. Сүлжээний топологи гэдэг нь сүлжээн дахь төхөөрөмжүүд логик холбоо хамаарлынхаа хувьд, физик холболт хамааралгүйгээр, хэрхэн холбогдсон байдал юм. Сүлжээний компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм.

a. Цагираг: Төхөөрөмжүүд нь хоорондоо битүү цагираг үүсгэх маягаар холбогдож энэ топологийг үүсгэдэг. Терминатор шаардлагагүй. Өгөгдлийн дамжуулалт нь зөвхөн нэг чиглэлд хийгдэнэ. Зарим тохиолдолд хос кабель ашиглан хоёр чиглэлээр зохион байгуулагдсан байдаг. Энд өгөгдлийн дамжуулалт нь маркер гэгдэх тусгай багцыг ашиглаж явуулдаг, төхөөрөмжүүд нь бүгд тэгш эрхтэй оролцдог. Өмнөх хоёр топологиос ялгаатай нь идэвхтэй топологи юм. Кабельд холбоотой төхөөрөмж бүр репитерийн үүргийг гүйцэтгэнэ. Нэг төхөөрөмж ажиллахаа боливол сүлжээ ажиллахаа болино. Маркер нь нэг төхөөрөмжөөс нөгөө рүү нэг чиглэлд байнга дамжуулагдаж байдаг бөгөөд өгөгдөл дамжуулахыг хүссэн төхөөрөмж уг маркерт өөрийн болон хүлээн авагчийн хаяг, өгөгдлийг байрлуулаад цааш дамжуулдаг. Дараа дараагийн төхөөрөмж бүр хүлээн авагчийн хаягийг өөрийн хаягтай харьцуулан шалгах ба хэрэв хаягууд нь давхцаж байвал маркераас өгөгдлийг хуулан авч оронд нь хүлээж авсанаа мэдэгдсэн мэдээллийг байрлуулж хүлээн авагчийн хаягийг өөрчлөөд цааш нь дамжуулдаг. Ингээд анхны илгээгчдээ ирмэгцээ нэг бол чөлөөлөгдөнө эсвэл дахин өгөгдлийн дамжуулалтанд ашиглагдана. Харин хүлээн авагч олдохгүй байвал маркер анхны илгээгч төхөөрөмжөөр чөлөөлөгдөнө.

b. Уялдсан сүлжээ: Mesh topology Mesh загвар. Mesh сүлжээний байрлал бусад сүлжээг бодвол тэсвэртэй, илүү өндөр өртөгтэй. Энэ байрлалын компьютерүүд өөрийн сүлжээний бусад бүх компьютертэй нэг бүрчлэн холбогддог. Төвөгтэй хэлбэр дүрстэй. Техник хангамжийн талаас кабель илүү ихийг шаарддаг учир үнэ өртөг ихтэй байдаг. Mesh байрлал сүлжээний аль ч хэсэгт шууд хандах боломжийг бүх компьютерт олгодог.

c. Одон топологи Бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг. Тухайн агшинд зөвхөн хоёр төхөөрөмжийн хооронд холбоо тогтоох чадвартай. Онцлог нь өгөгдлийн дамжуулалтыг нэг цэг дээр төвлөрүүлж удирдах боломжтой болдог. Кабелийн сегментэд терминатор хэрэглэдэггүй.

d. Салаа топологи Угсарч суурилуулахад хялбар энгийн. Салаа топологиор холбогдсон төхөөрөмжүүд нь өгөгдлийг дамжуулахдаа түгээгүүр гэж нэрлэгдэх гол кабелийг өрсөлдөж эзлэж авдаг. Ийм учраас энэ топологийг өрсөлдөх топологи гэж мөн нэрлэдэг. Өгөгдөл дамжуулалтыг амжилттай алдаагүй гүйцэтгэж байхын тулд төхөөрөмжүүд нь дамжуулалтыг эхлэхээс өмнө кабелийн төлөвийг, гүйцэтгэж дууссаны дараа кабелийн төлөвийг шалгаж байдаг. Хэрэв тухайн агшинд аль нэг төхөөрөмж түгээгүүр кабелийг эзэмшиж байвал бусад нь тодорхой хугацааны завсарлагаатайгаар хүлээж байдаг. Түгээгүүр кабелийн урт тодорхой хязгаарын урттай байдаг. Бусад бүх түгээгүүрийн системийн адил түгээгүүр кабелийн хоёр төгсгөлд терминаторыг холбож өгдөг. Салаа топологи нь идэвхгүй топологид хамаарна.

e. Tree(мод)топологи Энэ топологи нь өөр хоорондоо Bus схемээр холбогдсон бүлэг Star схемээс тогтоно. Ө.х Trunk буюу суурь шугамыг бид модтой төсөөлж болно. Харин түүнээс салбарлаж гарсан Star топологиудыг түүний мөчрүүдтэй зүйрлэж болно. Хэрвээ суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас гарна. Гэхдээ нэг мөчир нь ө.х нэг Star схем нь дотроо ажилласан хэвээр байна. Жижиг газар, байгууллагад ийм схем тохиромжгүй. Харин их дээд сургууль, коллеж гэх мэт газруудынтом хүрээтэй, олон салаатай сүлжээнд тохиромжтой.

Физик цар хүрээний хувьд сүлжээг ангилах

[засварлах | кодоор засварлах]

Компьютерын сүлжээний түгээмэл төрлүүдийг хэмжээгээр нь ангилж болно.

Local area network, Дотоод сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Дотоод сүлжээ (local area network, LAN) нь гэр, сургууль, компьютерын лаборатори, оффисийн барилга, ойр ойр зайтай барилгуудын цогц гэх зэргийн жижиг хэмжээний газарзүйн бүсэд компьютер, бусад төхөөрөмжүүдийг холбодог сүлжээ юм. Сүлжээн дахь бүх компьютер, төхөөрөмж нь зангилаа байна. Өнөөгийн утастай LAN-гууд нь ихэнхдээ Интернэт технологиор хийгдсэн байдаг ч ITU-T G.hn гэх зэрэг шинэ стандартуудын тусламжтайгаар коаксиаль, телефон утасны шугам, цахилгаан шугам зэрэг гэрт аль хэдийнэ суурилагдсан утсуудаар утастай LAN бүтээж болно.[2]

Номын сангийн түгээмэл сүлжээний загвар, топологи нь мод хэлбэрийн байх ба хэрэглэгчдийн нөөц, мэдээлэлд хандах явдал нь хязгаарлагдсан байна.

Холбогдсон бүх төхөөрөмж нь өөр өөр дэд сүлжээнд (subnet, зурагт өөр өөр өнгөөр харуулав) хандах тул бүгд сүлжээний түвшинд (3-р түвшин) ажиллах ёстой. Төхөөрөмжүүдтэй 10/100 Мбит/с-н Этернэт холболттой, төв рүүтэртэй Гигабит Этернэтийн холболттой номын сан дахь төхөөрөмжүүд нь зөвхөн Этернэтийн интерфэйстэй ба IP-г ойлгох ёстой тул "3-р түвшний свич" гэж нэрлэх боломжтой. Гэхдээ эдгээрийг хандалтын рүүтэр гэх нь илүү оновчтой. Хамгийн дээр байгаа рүүтэр нь Интернэт болон сургуулийн сүлжээний хэрэглэгчдийн хандалтын рүүтэрүүд рүү холбодог түгээлтийн рүүтэр.

WAN-гуудтай харьцуулахад, LAN-гуудын онцлог нь өгөгдөл дамжуулах өндөр хурд, газарзүйн жижиг цар хүрээ, телехолбооны түрээслэгдсэн шугам хэрэглэдэггүйд оршино. Өнөөгийн Этернэт буюу бусад IEEE 802.3 LAN-гийн технологиуд нь 10 гигабит/сек хүртэлх хурдад ажилладаг. Үүнийг өгөгдөл дамжуулах хурд гэнэ. Өнөө үед IEEE нь 40, 100 гигабит/сек-н стандартчлал дээр ажиллаж байна.[3]

Personal area network, Хувийн сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Personal area network буюу Хувийн сүлжээ (PAN) нь тодрхой хувь хүнд ойр байрлах компьютер, төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ. PAN-д персонал компьютер, принтер, факс, телефон утас, PDA, видео тоглоом тоглох төхөөрөмж гэх мэт нь орж болно. PAN-д утастайгаар, утасгүйгээр холбогдсон байж болно. PAN-гийн цар хүрээ нь ихэнх тохиолдолд 10 метр орчим л байдаг.[4] Утастай PAN-ийн хувьд USB, Firewire зэргээр холбодог бол утасгүй PAN сүлжээнд Bluetooth, хэт улаан долгионы холбоог хэрэглэдэг.

Home area network, Гэрийн сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Home area network буюу Гэрийн сүлжээг (HAN) гэрийн орчинд хэрэглэгдэх төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэнэ. Эдгээрт персонал компьютер, жижиг багаж төхөөрөмж, принтер зэрэг орж болдог. Ийм төрлийн сүлжээний нэг гол үүрэг нь Интернэтийг хувааж хэрэглэх (CATV эсвэл DSL гэх мэт бродбэнд) функц юм. HAN-г мөн Office area network буюу Оффисийн сүлжээ (OAN) гэдэг.

Wide area network, Өргөн бүсийн сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Wide area network буюу Өргөн бүсийн сүлжээ (WAN) нь хот, улс, эсвэл бүр тив дамнан орших компьютерын маш өргөн хүрээтэй сүлжээ юм. Холболтын сувагт нь телефон утасны шугам, кабель, агаараар цацах долгион гээд маш олон төрлийн дамжууллын орчин нийлж багтаж болно. WAN нь ихэнх тохиолдолд түгээмэл үйлчилгээ үзүүлэгч байгууллага (жишээ нь телефон компани), компаниудын сувгийг хэрэглэдэг. WAN-гийн технологи нь OSI загварын доод гурван түвшинд ажилладаг: физик түвшин, өгөгдөл холболтын түвшин, сүлжээний түвшин.

Metropolitan area network, Хотын сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Metropolitan area network буюу Хотын сүлжээ (MAN) нь хот буюу томоохон цогцолборын цар хүрээтэй компьютерын сүлжээ.

Frame relay WAN холболт болон dialup remote access-с бүтсэн EPN-ий жишээ
3 оффис, холын хэрэглэгчдийг холбосон VPN-ий жишээ

Enterprise private network, Байгууллагын хувийн сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Enterprise private network буюу Байгууллагын хувийн сүлжээ нь компаний өөр өөр барилга, цэгүүдийг холбон компьютерын нөөцийг хамт хэрэглэх зорилготой сүлжээ.

Virtual private network, Виртуаль хувийн сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Virtual private network буюу Виртуаль хувийн сүлжээ (VPN) гэж төхөөрөмжүүд хоорондын холболтыг физик утсуудын оронд том сүлжээнд (жишээ нь Интэрнэтэд) байгаа чөлөөт холболт, виртуаль хэлхээ хангадаг сүлжээг хэлнэ.

Ийм үед виртуаль сүлжээний өгөгдөл холболтын түвшний протоколууд нь том сүлжээний дундуур туннельдсан (tunnel) гэдэг. VPN-ий өргөн хэрэглээний жишээ гэвэл Интернэтийн дундуур аюулгүй байдал хангагдсан холбоог үүсгэх байдаг ч тус сүлжээнд баталгаажуулалт (authentication), агуулгын шифрлэлт (content encryption) гэх зэрэг аюулгүй байдлыг хангасан илэрхий шийдлүүд байх албагүй. Жишээлбэл VPN-ий тусламжтайгаар өндөр аюулгүй байдлыг ханган нэгэн сүлжээгээр явах өөр өөр хэрэглэгчдийн бүлгийн өгөгдлийн урсгалыг салгахад хэрэглэж болно.

VPN нь хамгийн өндөр үйлчилгээг хангах гэсэн, эсвэл VPN хэрэглэгч, VPN үйлчилгээг хангагчийн хооронд тохиролцсон SLA (service level agreement, үйлчилгээний түвшний гэрээ)-гаар тохиролцсон үйлилгээний төлөвтэй байж болно. Ихэнх тохиолдолд VPN-үүд нь халз холболтоос илүү нарийн топологитой байдаг.

Internetwork, Сүлжээ хоорондын сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Internetwork буюу сүлжээ хоорондын сүлжээ нь ижил замчлах/рүүтинг технологитой нэг буюу түүнээс олон хувийн сүлжээг рүүтэрийн тусламжтайгаар холбосон сүлжээ юм. Интернэт нь олон Internetwork-уудын нийлбэр байдгаас нэрийг нь товчилж Интернэт гэнэ.

Global area network, Дэлхийн сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Global area network буюу Дэлхийн сүлжээ (GAN) нь хөдөлгөөнт харилцаа холбоог тодорхойгүй тооны утасгүй LAN, хиймэл дагуулын үйлчилгээ хамрах бүс гэх мэт цар хүрээтэй бүсэд олгох зориулалттай сүлжээ юм. Хөдөлгөөнт холбооны хамгийн чухал авч үзэх асуудал бол нэг хангалтын бүсээс нөгөө рүү хэрэглэгчийн харилцаа холбоог шилжүүлэх явдал юм. IEEE Project 802-т үүнийг дэлхий дээрх утасгүй LAN-гуудын дарааллаар гүйцэтгэнэ гэсэн байдаг.[5]

Интернэт нь дэлхий даяарх засгийн газрийн, сургуулийн, компанийн, нийтийн, хувийн компьютерын сүлжээнүүдийг холбосон систем юм. TCP/IP-н сүлжээний технологиуд дээр тулгуурлагдсан байдаг. Интернэт нь АНУ-ын Батлан хамгаалах яамны DARPA-гийн бүтээн хөгжүүлсэн ARPANET-н залгамжлагч юм. Мөн World Wide Web (WWW)-н харилцаа холбооны суурь болж өгдөг.

Интернэтэд оролцдог төхөөрөмж, хэрэглэгчид нь TCP/IP-тай нийцэжу ажиллах хэдэн зуун бичигдсэн, (ихэнхдээ стандартчлагдсан) төрөл бүрийн протоколууд болон IANA (Internet Assigned Numbers Authority, Интернэтийн оноогдсон тоонуудын захиргаа) ба хаягийн регистрүүдийн удирдан явуулсан, IP хаягуудын хаяглалтийн системийг хэрэглэдэг. Border Gateway Protocol (BGP)-н тусламжтайгаар үйлчилгээ үзүүлэгч компаниуд болон томоохон байгууллага компаниуд нь өөрсдийн хаяглалтын зайнд хүрэх талаар (рүүтинг) мэдээлэл солилцдог ба дэлхий даяарх холболтын замын торыг бүтээдэг.

Интранэт ба экстранэт

[засварлах | кодоор засварлах]

Интранэт ба экстранэт нь компьютерын сүлжээний (ихэнхдээ дотоод сүлжээний) хэсэг буюу залгаа хэсгүүд юм.

Интранэт гэдэг нь Интернэт протокол болон үүн дээр тулгуурласан вэб хөтөч, файл дамжуулах програм г.м. хэрэгслүүдийг ашигласан, ганц захиргааны нэгжийн удирдлага доорх сүлжээнүүдийн цогц. Тус захиргааны нэгж нь интранэтийг тодорхой зөвшөөрөлтэй хэрэглэгчдээс бусад бүх хэрэглэгчдээс хаана. Интранэт нь байгууллагын дотоод сүлжээ байх нь түгээмэл. Байгууллагын мэдээллийг хэрэглэгчдэд хангахын тулд интранэтүүд нь ихэнх үед ядаж ганц вэб сервэртэй байна.

Экстранэт нь ганц байгууллага, нэгжийн цар хүрээтэй, мөн өөр байгууллага буюу нэгжийн (ихэнхдээ найдвартай) сүлжээтэй хязгаарлагдман холболттой сүлжээ юм. Жишээлбэл компанийн үйлчлүүлэгчидэд интранэтийн зарим хэсэгт хандах эрх олгож болох ч аюулгүй байдлын үүднээс харвал үйлчилүүлэгдийг найдвартай хэмээн үзэхгүй байж болно. Техник талаас авч үзвэл экстранэтийг CAN, MAN, WAN, эсвэл өөр сүлжээний төрөлд багтааж болно. Харин эксранэт нь гадаад сүлжээтэй ядаж ганц холболттой байх тул ганц LAN-гаас тогтож болохгүй.

Overlay network, Бүрхэх сүлжээ

[засварлах | кодоор засварлах]

Overlay network гэдэг нь өөр сүлжээний дээгүүр тавигдсан виртуаль компьютерын сүлжээ. Бүрхүүл сүлжээ дахь төхөөрөмжүүд нь виртуаль буюу логик холболтуудаар холбогдох ба эдгээр замууд нь доод талын сүлжээний хэд хэдэн физик холболтод харгалзаж болно.

Overlay network-н жишээ: Шилэн кабель дээгүүр SONET дээгүүр IP

Жишээлбэл олон төрлийн P2P сүлжээнүүд нь Интернэт дээгүүр ажилладаг виртуаль холболтууд байдлаар зохиогдсон байдаг тул overlay сүлжээ юм. Интернэт нь анх телефон утасны сүлжээ дээгүүр ажилладаг overlay сүлжээ байдлаар хийгдсэн байна.[6]

Компьютерын сүлжээнүүд модем ашиглан телефон утасны шугам дээгүүр ажилладаг, өгөгдөл дамжуулах сүлжээ байхгүй үеийн сүлжээний эхлэл үеэс л overlay сүлжээ байсаар иржээ.

Өнөө үед IP хаягаар тодорхойлоогүй цэгүүд рүү мессежийг замчлах боломжийг олгохын тулд Интернэт дээр тулгуурласан overlay сүлжээг байгуулдаг. Жишээлбэл DHT-үүд нь тодорхой логик хаягтай, IP хаяг нь урьдаас мэдэгдээгүй зангилаа руу мессежийг замчлахад хэрэглэгддэг.

Интернэтийн замчилгааг сайжруулахад overlay сүлжээг ашиглах санал тавигдсан байна. Жишээ нь илүү өндөр чанартай стрийминг медиаг бий болгоход QoS (quality of service, үйлчилгээний чанар)-н баталгааг хэрэглэх боломжтой гэжээ. Нөгөө талаас, ISP-нүүдийн хамтын ажиллагаагүйгээр цэсийн зангилаануудад overlay протоколын програм хангамжийг ажлуулах замаар overlay сүлжээг нэмэгдүүлэн байгуулж болно. Overlay сүлжээ нь хоёр overlay зангилаа хооронд доод талын сүлжээгээр пакетуудыг хэрхэн замчлах талаар хянаж чадахгүй ч зорьсон газар руугаа хүрэх хүртлээ мессеж нь overlay зангилаануудын ямар дарааллаар дамжихыг удирдаж чадна.

Жишээ гаргахад, Akamai Technologies нь агуулгын баталгаатай, ашигтай хүргэлтийг хангадаг (multicast-н төрөл) overlay сүлжээг эрхлэн явуулдаг. Академик судалгааны хувьд Multicast-д system Multicast[permanent dead link] ба Overcast; хатуужил сайтай рүүтингд RON (Resilient Overlay Network, хатуужилтай overlay сүлжээ); үйлчилгээний чанарын баталгааг OverQoS-р хийж байна.

Техник хангамжийн үндсэн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Сүлжээний зангилаануудыг хооронд нь холбохын зориулалттай үндсэн техник хангамж бүх сүлжээнд байдаг. Үүнд, Сүлжээний интерфэйсийн карт буюу Сүлжээний карт (network interface card, NIC), Бриж буюу Гүүр, Хаб, Свич, Рүүтэр буюу Замчлагч орно. Үүний зэрэгцээ тус үндсэн техник хангамжийг хооронд нь холбох арга хэрэгтэй (энэ нь ихэнх үед Категори 5 UTP кабель байна). Cat5-аас гадна микродолгионон холболт (IEEE 802.12), шилэн кабель хэрэглэж болно.

Сүлжээний интерфэйсийн карт

[засварлах | кодоор засварлах]

Сүлжээний карт (өөрөөр сүлжээний адаптэр, сүлжээний интерфэйсийн карт ч гэдэг) нь компьютерын сүлжээгээр компьютерүүд хоорондоо харилцах боломжийг олгодог техник хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руух физик хандалтыг олгодог ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг бүрдүүлнэ.

Рипийтэр/Давтагч

[засварлах | кодоор засварлах]

Рипийтэр нь дохиог хүлээн аваад хэрэггүй шуугианыг арилгаж, дахин генерацлаж, илүү өндөр чадлын түвшинд буюу саадын нөгөө тал руу дахин дамжуулдаг (ийнхүү дохио нь сулралгүйгээр илүү урт зайг туулах боломжтой болно) электроникийн төхөөрөмж юм. Мушгиа кабелиар хийгдсэн Этернэт сүлжээний хувьд 100 метрээс хэтрэх кабельд рипийтэрийг ашиглах шаардлагатай. Рипийтэр нь OSI загварын физик түвшинд ажилладаг.

Сүлжээний хаб нь олон порттой, ирсэн пакетийг бүх порт руугаа шууд цацдаг төхөөрөмж. Ингэх үед фрэймийн зорьсон хаяг нь broadcast хаяг руу солигдохгүй. Гантуяа[7] Хаб нь OSI загварын физик түвшинд ажиллана.

Сүлжээний бриж нь OSI загварын өгөгдөл холболтын түвшинд (2-р түвшин) сүлжээний сегментүүдийг холбодог. Бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу өгөгдлийг цацна. Гэхдээ хабаас ялгаатай нь MAC хаягуудыг аль портод байгааг тогтоож авдаг. Иймд нэгэнт порт, хаягийг нийцүүлсэний дараа тэрхүү хаяг руу явуулсан өгөгдлийг зөвхөн тохирох портод дамжуулна.

Портууд дээр ирсэн фрэймүүдийн эх үүсвэр хаягийг ажигласны үр дүнд брижүүд нь порт, хаягуудыг нийцүүлдэг. Портод фрэйм ирсний дараа эх үүсвэр хаяг нь хадгалагдан, бриж нь тус MAC хаягийг ирсэн порттой холбоотой гэж үзнэ. Мэдэгдэхгүй байсан зорьсон хаягтай фрэйм ирэхэд бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу фрэймийг цацдаг.

Брижүүд гурван үндсэн төрөлд хуваагдана:

  • Local bridge: LAN-гуудыг шууд холбоно.
  • Remote bridge: LAN-гууд хооронд WAN-г бүтээхэд хэрэглэгддэг. Ийм төрлийн брижэд холболт нь эцсийн сүлжээнээс уда.

Свич нь OSI загварын хоёрдугаар түвшний фрэймүүдийг MAC хаягаар нь портууд хооронд урагш дамжуулж, шүүдэг төхөөрөмж юм.[8]

Свичийн хабаас ялгаатай нь холбоо явагдах ёстой портууд хооронд л фрэймүүдийг дамжуулдаг. Свич нь мөргөлдөөний талбарыг задалдаг ч өөрийгөө цацалтын талбар гэдэг. Тус төхөөрөмж нь фрэймүүдийг MAC хаягаар нь дамжуулдаг. Свичэд ихэвчлэн маш олон тооны порт байх бөгөөд төхөөрөмжүүдэд одон топологийг байгуулах ба нэмэлт свичүүдийг холбох боломжтой болгоно.[9]

Зарим свичүүд нь 3-р түвшний хаяглалт, эсвэл өөр логик түвшнүүдийн хувьд рүүтинг хийх чадвартай бөгөөд эдгээрийг олон түвшинт свич (multi-layer switch) гэнэ. Худалдаанд свич гэсэн үгийг хаяг, ачаалал, агуулгаар нь өгөгдлийг ангилж дамжуулдаг рүүтэр, бриж, URL заагч гэх мэт төхөөрөмжүүдийг илэрхийлэхэд ашиглах тохиолдол бий.

Рүүтэр/Замчлагч/Чиглүүлэгч

[засварлах | кодоор засварлах]

Рүүтэр буюу Замчлагч, Чиглүүлэгч нь OSI загварын 3-р түвшний мэдээллийг боловсруулж ашиглан пакетуудыг сүлжээ хооронд дамжуулдаг төхөөрөмж юм. Олон тохиолдолд энэхүү мэдээлэл нь рүүтинг (чиглүүлэх) хүснэгттэй (routing table, мөн forwarding table) хамтаар боловсрогддог. Рүүтэрүүд нь тус хүснэгтийг ашиглан пакетийг цааш дамжуулах интерфэйсээ сонгодог.

  1. Chris Sutton. "Internet Began 35 Years Ago at UCLA with First Message Ever Sent Between Two Computers". UCLA. Archived from the original on 2008-03-08. Татаж авсан: 2010-10-14. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  2. New global standard for fully networked home, ITU-T Press Release
  3. IEEE P802.3ba 40Gb/s and 100Gb/s Ethernet Task Force
  4. http://searchmobilecomputing.techtarget.com/sDefinition/0,,sid40_gci546288,00.html
  5. Mobile Broadband Wireless connections (MBWA)
  6. D. Andersen, H. Balakrishnan, M. Kaashoek, and R. Morris. Resilient Overlay Networks. In Proc. ACM SOSP, Oct. 2001.
  7. Pountain, Dick (2001). The New Penguin Dictionary of Computing. New York: Penguin Books. ISBN 0-14-051-4376. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  8. "Define switch". www.webopedia.com. Татаж авсан: 2012-04-08.
  9. "Basic Components of a Local Area Network (LAN)". NetworkBits.net. Татаж авсан: 2008-04-08.

PC optimization software