Jump to content

Лима

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лима (испани. Lima) - Өмнөд Америкийн баруун эрэг буюу Номхон далайн талд байрлах Бүгд Найрамдах Перу улсын нийслэл хот. Перу улсын улс төр, эдийн засаг, соёлын төв юм.

Перугийн нийслэл Лима хот

1535 онд испаний колончлогчид үүсгэсэн хот. 1821 онд Перу улс тусгаар тогтнолоо тунхагалсанаар Бүгд Найрамдах Перу улсын нийслэл болсон. Лима хотын түүхэн төв хэсэг 1988 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өв гэж бүртгэгдсэн байна.

Х.Колумб америкийг нээхээс өмнө өнөөгийн Лима хотын нутгийг "ичма" омогийнхон загас барьж, усалгаатай газар тариалан эрхэлэн амьдарч байжээ. XV зуунаас Инкуудын эзэнт улсад хамрагдаж байжээ.