Jump to content

Лозанн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лозанн хот

Лозанн (франц. Lausanne [loˈzan], франкопрованс. Losena [lɔˈzəna])- Швейцар улсын баруун өмнөд хэсэгт орших хот, франц хэлнэний Во (франц.Vaud, нем. Waadt) кантоны нийслэл, Лозанн дүүргийн засаг захиргааны төв юм.

2013 оны 5-р сарын байдлаар хүн ам - 138.6 мянга бөгөөд тус улсын дөрөв дэх том хот. Цагаачид хүн амын 40 хувийг эзэлдэг. Хотын ойр орчимтой нийлээд 336.4 мянган хүн амьдардаг (2010). Женевээс 62 км зайд орших Женев нуурын хойд эрэг дээрх дэнжийн толгод дээр байрладаг.

Олон Улсын Олимпын Хороо болон олон улсын спортын холбоодын төв байрууд энэ хотод байрладаг тул Лозанн хот дэлхийн "Олимпын нийслэл" гэгддэг. Спортын арбитрын шүүх, Швейцарийн Дээд шүүх мөн энд байралдаг. Их сургууль, политехникийн сургууль, IMD бизнесийн сургууль байдаг. Нийтийн тээврийн гол төрөл бол троллейбус бөгөөд тус улсын цорын ганц метротой хот юм.