Jump to content

Маневр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бундесверийн байлдааны дасгал (1983 он)

Маневр нь байлдааныг явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх ашиг сонирхлын үүднээс үйлдэх цэргийн зохион байгууллалттай хөдөлгөөн, гал, цохилтын хэрэгслэлийг шилжүүлэн чиглүүлэх үйл ажиллагаа юм.

Маневр нь хүч хэрэгслэлийн /цэргийн гэж нэрлэх нь бий/, галын ба цохилтын байна. Орчин үеийн ерөнхий цэргийн байлдаанд цэргийн маневр нь газраар болон агаараар үйлдэгдэж болох бөгөөд тэр нь дайсныг олон чиглэл /түүний дотор ар талаас/-ээс атаклаж, түргэн бут цохих боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. Байлдааны явцад хүч хэрэгслэлийг дахин бүлэглэх /хуралдуулах, тараан байрлуулах/-ийн тулд фронт руу болон фронтын дагуу маневрлана. Тойрох маневрийг, ихэвчлэн, дайсныг хажуу жигүүрээс нь цохихын тулд хийх бөгөөд тэр нь Фронтоос давшиж буй цэрэгтэй галын болон тактикийн харилцан ажиллагаатай байна.

Ороох маневрыг дайсныг ар талаас нь цохих, бүслэхийн тулд нилээд алсуур, гүнд хийх бөгөөд тэр нь фронтоос ажиллаж байгаа салбаруудтай зөвхөн тактикийн харилцан ажиллагаатай байдаг. Буруулах маневр нь, голдуу өөрийн салбаруудыг дайсны цохилтын дороос гаргаж, аюулгүй байдлыг нь хангах, илүү ашигтай байрлал эзлэх зорилгоор хийнэ. Буруулах маневрыг зөвхөн ахлах захирагчийн зөвшөөрлөөр буюу урьдчилан төлөвлөсний үндсэн дээр гүйцэтгэнэ. Буруулалтыг байлдааны ов мэх болгон ашиглаж болно.

Маневр ямагт нууцаар, богино хугацаанд түргэн хийгдэх ёстой. Орчин үеийн ерөнхий цэргийн байлдаанд маневр нь зөвхөн газраар төдийгүй, агаараар хийгдэх нь элбэг юм. Энэ нь дайсныг янз бүрийн талаас нь, түүний дотор ар талаас нь түргэн бут цохих боломжийг олгоно.

 Commons: Цэргийн маневр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан