Jump to content

Масс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Физикийн тоо хэмжээ
Нэр Масс
Томьёоны тэмдэглэгээ
Тоо хэмжээ- ба
нэгжийн систем
Нэгж Хэмжээс
СИ кг M
сгс г M

Масс буюу хүндийн жин (эртний Грек хэлний μᾶζα гэхээс гаралтай) гэж физикийн шинжлэх ухаанд аливаа бодисийн гурван шинж чанарын (инерциал масс, идэвхитэй гравитацийн масс, идэвхигүй гравитацийн масс) аль нэгийг тодорхойлдог хэмжигдэхүүн юм. Өдөр тутмын амьдралд ихэнхдээ масс гэхийг жин гэдэгтэй ижил утгаар авдаг ч шинжлэх ухаанд хоёр өөр шинж чанар болно.

Аливаа биеийн инерциал масс нь хүчний үйлчлэл доорх түүний хурдатгал юм. Ньютоны хоёрдугаар хууль ёсоор m масстай биеийг F хүчний үйлчлэл доор оруулбал a хурдатгалыг F/m томъёогоор өгнө.

Үүнээс гадна биеийн масс нь түүний үүсгэсэн буюу үйлчлэл доор орсон татах хүчний хэмжээ юм. m1 масстай эхний биеийг m2 хоёрдугаар биеэс r зайд байрлуулбал эхний бие нь дараах хэмжээтэй F таталцах хүчний үйлчлэл доор ордог

үүнд G нь 6.67 × 10−11 кг−1 м3 с−2 хэмжээтэй гравитацийн тогтмол. Энэ хэмжээг заримдаа гравитацийн масс гэх бөгөөд ялгах шаардлагатай үед M-р идэвхитэй гравитацийн массыг, m-р идэвхигүй гравитацийн массыг тэмдэглэнэ. 17-р зуунаас хойш хийсэн олон туршилтуудын үр дүнд инерциал ба гравитацийн масс нь ижил болох нь тогтоогдсон бөгөөд энэ харьцангуйн ерөнхий онолын эквивалентийн зарчимд тусгагдана.

Харьцангуйн тусгай онолоор тухайн биеийн масс ба энергийн холбоог үзүүлдэг (E = mc2). Энэ холбооны үр дүнд аливаа бөөмсүүдийн нийт масс нь тус тусын бөөмсийн массуудын нийлбэр массаас их буюу бага байж болдог.

Дэлхийн гадарга дээр биеийн W жин нь масстай дараах холбоотой

үүнд g нь 9.81 м с2 хэмжээтэй дэлхийн татах хүчний улмаар үүсэх хүндийн хүчний хурдатгал. Биеийн жин нь түүний орчноос хамаардаг бол масс нь үгүй. Жишээлбэл 50 килограмм масстай бие дэлхий дээр 491 ньютон жинтэй бол сар дээр энэ бие ердөө л 81.5 ньютон жинтэй, харин масс нь өөрчлөгдөөгүй байна.