Массачусеттсын Технологийн Хүрээлэн
Массачусеттсын Технологийн Хүрээлэн (МТХ, англи. Massachusetts Institute of Technology, MIT) -АНУ-ын Массачусеттс мужийн Кембриж хотын ойролцоо оршдог Их сургууль болон судалгааны төв юм. Дэлхийн болон АНУ-ын хамгийн нэр хүндтэй техник технологийн боловсролын байгууллага юм.
MTИС нь робот техник, хиймэл оюун ухаан, боловсролын инженерийн хөтөлбөрүүд, мэдээллийн технологи, эдийн засаг, физик, хими, математикийн чиглэлээр шинийг санаачлагч дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын чансааг тэргүүлдэг сургууль юм. АНУ-ын аж үйлдвэржилт нэмэгдэж байгаатай холбогдуулан үүсгэн байгуулагдсан MTИС нь Европын политехникийн их сургуулийн загварыг дагаж, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн лабораторийн зааварчилгааг онцолсон сургууль юм.
2021 оны 12-р сарын байдлаар MТИС-ийн төгсөгч, багш судлаачдын 98 Нобелийн шагналтан, 26 Тюринг шагналын эзэн, 8 Фильдсийн медальтан байдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1861 онд Массачусеттсын Хамтын Нөхөрлөл (General Court of Massachusetts) Уильям Бертон Рожерсийн "Массачусетсийн Технологийн Институт ба Бостоны Байгалийн Түүхийн Нийгэмлэг"-ийг байгуулах дүрмийг баталжээ. Уильям Бертон Рожерс 19-р зууны хурдацтай хөгжиж буй үед сонгодог боловсрол хангалтгүй болж шинжлэх ухааныг хөгжүүлэх дээд боловсролын шинэ хэлбэрийг бий болгох зорилгоор уг саналыг дэвшүүлжээ. Рожерсийн төлөвлөгөө нь ашигтай мэдлэгийн хүмүүжлийн ач холбогдол, үйл ажиллагаагаар суралцах хэрэгцээ, мэргэжлийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааныг нэгтгэх гэсэн гурван зарчимд суурилж байжээ.
MТИС-ийн анхны байрыг 1866 онд Бэк Бэй дүүрэгт барьж дуусгасан бөгөөд 1916 онд оюутны кампус Чарльз голыг гатлан Кембриж хүртэл "Бостоны Техно" гэж нэрлэгддэг байв. Яваандаа шинжлэх ухаан, инженерийн сургалт Рожерсийн анхны үзэл баримтлалаас холдож, онолын хичээлээс илүү практикт анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн байна.