Jump to content

Мөнхийн Шийрэв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мөнхийн Шийрэв
 Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн
Хувийн мэдээлэл
Төрсөн1942 он
Дорнод аймаг Баяндун сум
Алма матерМУИС-ийн сэтгүүлзүйн анги
МэргэжилСэтгүүлч
ШагналХөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Соёлын Гавьяат Зүтгэлтэн сэтгүүлч Мөнхийн Шийрэв Дорнод аймгийн Баяндун суманд төржээ. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн ангийг 1963 онд төгссөн. Монголын радиод сурвалжлагч, албаны дарга, даргаар ажиллаж байсан. 1990 онд болсон анхны ардчилсан сонгуульд нэр дэвшиж, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг өлгийдөж авсан 430 депутатын нэг болсон. Одоо Соёл урлагийн Их сургуулийн Радио телевизийн дээд сургуульд багшилж байгаа.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.